Page 458 - GreenChemistry2023 Emhetgel
P. 458

бууруулахад ач холбогдолтой гэж үзэж байна. ОХУ-аас импортоор орж ирсэн 7 төрлийн ундаанд
               хуурай бодис болон сахарозын агууламж 0,0% байгаа нь чихэр орлууулагчид агуулж байгааг
               харуулж байгаа юм. Мөн MCS Coca Cola ХХК-ний үйлдвэрлэдэг Zero ундаанд хуурай бодис,
               сахарозын хэмжээ 1% гарсан нь мөн адил чихэр орлуулагчид агуулж байна гэсэн үг юм.
            6.  Ундаа жүүсэнд синтетик будагч бодис тодорхойлох спектрофотометрийн арга нь өртөг багатай,
               хурдан  буюу  цаг  хугацааг  хэмнэсэн,  нарийвчлал  өндөртэй  арга  юм.  Илрүүлэх  хязгаар  нь
               0.001ppm.
            7.  Цаашид бид спектрофотометрээр будагч бодисын тооны тодорхойлолт хийх шинжилгээг зөвхөн
               ундаа жүүс биш бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнд синтетик будагч бодис тодорхойлоход
               чиглэн ажиллаж байна.
        Бидний судалгааны ажил нь “Ногоон химийн 12 зарчим”-аас дараах зарчимуудыг тусгасан. Үүнд:

            •  Аюулгүй  уусгагч  урвалын  нөхцөл  хэрэглэсэн  байх  зарчим.  Бидний  судалгааны  ажилд
               хэрэглэгдэж  байгаа  урвалж,  уусмалууд  нь  шинжилгээний  явцад  ямар  нэгэн  хорт  нэгдэл
               үүсгэхгүй давуу талтай.
            •  Аюул эрсдэлийг хамгийн бага байлгах зарчим.
                   o  Хүн  амын  түгээмэл  хэрэглээ  болсон  ундаа,  жүүсэнд  агуулагдаж  буй  синтетик  будагч
                       бодисын  агууламжийг  тодорхойлсноор  Импортоор  орж  байгаа  хүнсний  бүтээгдэхүүнд
                       агуулагдах хүнсний будагч бодис нь хүлцэх хэмжээнд байгаа эсэх
                   o  Хүнсэнд  хэрэглэж  байгаа  зөвшөөрөгдсөн  хүнсний  нэмэлт  бодис  нь  хүн  амын  эрүүл
                       мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх
                   o  Цаашид хүнсний аюулгүй байдлын бодлогод хэрхэн зохицуулалт хийх
            •  Задардаг  байх  зарчим.  Синтетик  будагч  бодис  нь  усанд  амархан  уусдаг  учир  байгальд  хор
               нөлөө үзүүлэхгүй амархан задарна.
        Ном зүй

        MNS 0687:2003. (2003). Төрөл бүрийн ундаа. Техникийн ерөнхий шаардлага. Улаанбаатар: Стандарт
               хэмжил зүйн газар.

        MNS 5321:2016. (2016). Төрөл бүрийн ундаа. Шинжлэх арга. Улаанбаатар: Стандарт хэмжил зүйн
               газар.

        MNS 5759:2007. (2007). Хүнсний бүтээгдэхүүнд будагч бодисыг илрүүлэх нимгэн үеийн
               хроматографийн арга. Улаанбаатар: Стандарт хэмжил зүйн газар .

        MNS CAC 0192, Стандарт хэмжил зүйн газар. (2015). Хүнсний нэмэлт. Улаанбаатар: Стандарт
               хэлжил зүйн газар.

        Б.Ичинхорлоо. (2021, 07 21). Хүнсний бүтээгдэхүүн дэх усанд уусдаг синтетик будагч бодис
               тодорхойлох спектрофотометрийн арга ХХСЛ.7.2.114. Улаанбаатар: ХАБҮЛЛ.


        Б.Оюундэлгэр. (2011). Зарим ундаа жүүсний орц найрлага дахь Е100-182 нэмэлтэд хийсэн анализ.
               Улаанбаатар.

        ГОСТ Р 51466-99. (1999). Метод опрепеления содержания растворимых сухих веществ
               рефрактометром. Москва .

        НЭМХ-ийн хоол судлалын төв . (2016, 01 16). Ikon.mn. Retrieved from Ikon.mn: https://ikon.mn/n/ngm

        С.Өнөрсайхан. (2011). Химийн шинжилгээний аргууд . Улаанбаатар: BCI хэвлэлийн компани.
   453   454   455   456   457   458   459   460   461   462   463