Page 454 - GreenChemistry2023 Emhetgel
P. 454
Нимгэн үеийн хроматограммаар будагч бодис илэрсэн дээжүүдийг спектрофотометрийн аргаар будагч
бодисын тоо хэмжээг тодорхойлов.
Хүснэгт 3. Хүнсний будагчуудад харгалзах спектрофотомерийн долгионы уртууд
Нэршил E код Долгионы урт (nm)
Tartrazine E102 427
Quinoline yellow Е104 413
Sunset yellow FCF Е110 481
Carmoisine Е122 515
Ponceau 4R Е124 507
Erythrosine Е127 526
Allura Red AC Е129 560
Brilliant blue FCF Е133 624
Будагч бодисын тооны тодорхойлолт хийсэн шинжилгээний аргын явц:
Жиших муруй байгуулах. 100мг буюу 0,1г стандарт бодисыг 0,0001г нарийвчлалтайгаар жинлэн авч
100мл-ийн хэмжээт колбод хийж сайтар уусгаад хэмжээс хүртэл давхар нэрсэн усаар дүүргэнэ. Энэхүү
уусмалаас 50мл-ийн хэмжээт колбод 0.25; 0.5; 1.0; 2.0; 4.0 мл-ийг таслан авч хэмжэс хүртэл давхар
нэрсэн усаар дүүргэнэ. Ингээд 5, 10, 20, 40, 80ppm ажлын уусмал бэлэн болно. Стандарт тус бүрийн
үүсгэсэн өнгүүдийг спектрофотометрийн /Хүснэгт 3/-д заасан долгионы уртад хэмжинэ.
Дээж бэлтгэх. Шингэн дээж /ундаа, жүүс, дарс г.м/: Хэрвээ дээж хийжүүлсэн байвал газыг гарган,
ультрасоникдож шинжилгээнд хэрэглэнэ. Өтгөвтөр жүүс, жимсний зөөлөн эд агуулсан дээжнүүдийг
4000 эрг/мин центрфугдэнэ. Шингэн ундааны дээжийг шууд шинжилгээнд хэрэглэж болно.
Шинжилгээний үр дүнг тооцох. Доорхи томьёогоор тооцож, үр дүнг мг/кг буюу ppm нэгжээр
илэрхийлнэ. /1%=10000ppm/
Х = С-С0 буюу
С- багажны уншсан үр дүн, мг/кг
С0 – хоосон уншилт (Б.Ичинхорлоо, 2021, хуудсд. 4-5)
Доорх зурагт хүнсний будагчуудын жиших муруй болон дээжний уншилтуудыг тус бүр харуулав.