Page 451 - GreenChemistry2023 Emhetgel
P. 451

❖  Ундаа жүүсний үйлдвэрлэх технологийн талаар мэдээлэл цуглуулах
            ❖  Е ангиллын хүнсний нэмэлт-будагч бодисын талаар мэдээлэл цуглуулах
            ❖  Будагч бодисыг тодорхойлох арга зүй сонгох
            ❖  Ундаа, жүүсний дээжинд чанарын шинжилгээ хийх
            ❖  Судалгаа шинжилгээний үр дүн боловсруулах

        Судалгааны ажлын шинэлэг тал, практик ач холбогдол. Энэхүү судалгааны ажил нь ундаа жүүсэнд
        агуулагдах будагч бодисыг тооны тодорхойлолтын аргаар тодорхойлсноороо онцлогтой.

        Өмнө нь 2011 онд мөн энэ чиглэлээр хийгдсэн судалгаанд хүнсний будагч бодисыг илрүүлэх аргыг
        Монголд, ОХУ-д хийгдсэн шинжилгээний дүнгүүдийг харьцуулсан байсан. (Б.Оюундэлгэр, 2011, хуудсд.
        14-30)  Энэ  судалгаа  нь  хүнсний  бүтээгдэхүүнд  будагч  бодис  илрүүлэх  аргыг  ашигласан  нь  тооны
        тодорхойлолт хийгээгүй зөвхөн илрүүлэх шинжилгээ юм.
        Тиймээс     бидний     судалгаандаа     сонгосон    ундаа    жүүсэнд     будагч    бодис    тодорхойлох
        спектрофотометрийн  шинжилгээний  арга  нь    өртөг  багатай,  агуулгыг  тоо  хэмжээгээр  илэрхийлэх
        боломжтой гэх мэт олон практик ач холбогдолтой юм.

        Судалгааны       хэрэглэгдэхүүн,     материал,      арга    зүй.   Судалгаандаа      супермаркетуудаар
        худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний ундаанаас APU ХХК-ийн Тэрэлж, Сэлэнгэ, Витафит ХХК-
        ийн Мульти, Гоё олон жимст Coca Cola ХХК-ийн Fanta, Zero зэрэг ундаануудыг түүврээр авч ашигласан.
        Мөн ОХУ-аас импортоор орж ирдсэн 7 төрлийн ундаанд шинжилгээ хийсэн.

        Шинжилгээг хийхдээ:

            ✓  “Төрөл бүрийн ундаа шинжлэх арга” MNS 5321:2016 стандартын дагуу хүчиллэг, хуурай бодис
               тодорхойлох шинжилгээ (С.Өнөрсайхан, 2011),  (MNS 5321:2016, 2016, хуудсд. 6-7)
            ✓  Сахаромер  ашиглан  сахарын  уусмалын  нягтыг  тодорхойлох  аргад  үндэслэн  ундаа,  жүүсэнд
               сахарын агууламж тодорхойлох шинжилгээ (ГОСТ Р 51466-99, 1999)
            ✓  Хүнсний  бүтээгдэхүүнд  будагч  бодисыг  илрүүлэх  нимгэн  үеийн  хроматографийн  арга  MNS
               5759:2007 стандартын дагуу будагч бодисыг илрүүлж,  (MNS 5759:2007, 2007, хууд. 2) Бээр-
               Ламбертийн хуулинд үндэслэн хүнсний будагч бодис тодорхойлох спектрофотометрийн аргаар
               шинжилгээ хийж гүйцэтгэсэн. (Б.Ичинхорлоо, 2021, хуудсд. 4-5),

        Судалгааны ажлын үр дүн. Сонгон авсан нийт 13 төрлийн дээжинд хүчиллэг, хуурай бодис, сахароз
        болон  будагч  бодис  тодорхойлох  шинжилгээг  тус  тус  хийж  гүйцэтгэв.  Химийн  ерөнхий  үзүүлэлт
        тодорхойлсон үр дүнг хүснэгт 1-д үзүүлэв. (MNS 0687:2003, 2003, хууд. 6)

                                      Хүснэгт 1. Монгол улсад үйлдвэрлэгдсэн түүвэр 6 дээжний химийн үзүүлэлтийн үр дүн
                                                                         Шаардлага
                        Дээжийн нэр                Үзүүлэлт            MNS 0687:2003           Үр дүн
                                                                      MNS 0687-3:2015
                                              Хүчиллэг             -                        0,38%
                 Гоё олон
                 жимст                        Хуурай бодис         ≤13,0%                   12,2%

                                              Сахароз              -                        12,0%
                                              Хүчиллэг             -                        0,39%

                 Мульти                       Хуурай бодис         ≤13,0%                   11,7%
                                              Сахароз              -                        11,0%

                                              Хүчиллэг             0,01-0,4%                0,14%
                 Zero                         Хуурай бодис         ≤13,0%                   1,0%

                                              Сахароз              -                        1,0%
                 Fanta                        Хүчиллэг             0,01-0,4%                0,14%
   446   447   448   449   450   451   452   453   454   455   456