Page 448 - GreenChemistry2023 Emhetgel
P. 448
3.5. "Ундаа, жүүсэнд агуулагдах хүнсний синтетик будагч бодис болон бусад зарим төрлийн
хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг тодорхойлох судалгаа" Б.Халиун, Н.Наранцогт СХЗГ,
ХАБҮЛЛ, Хими Хор Судлалын Лаборатори
1
Б.Халиун , Н.Наранцогт 2
СХЗГ, ХАБҮЛЛ, Хими Хор Судлалын Лаборатори 1
МУБИС-ийн Математик Байгалийн Ухааны сургууль, Химийн тэнхим 2
Хураангуй. Монгол улс хүн амын хүнсэнд хэрэглэж байгаа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд тавих хяналт шалгалтыг
сайжруулах талаар төрөөс олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч шинжлэх ухаан технологийн үсрэнгүй
хөгжлийг дагаад хүнсний чанар найрлага өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Манай улсад хүнсний бүтээгдэхүүнд будагч бодис
илрүүлэх арга MNS стандарт байдаг ч, тоон үзүүлэлтээр гарах стандарт арга, аргачлал байдаггүй. Ундаа жүүсний үйлдвэрлэл
нь олон нэр төрлийн түүхий эд хэрэглэдэг онцлогтой. Аливаа түүхий эдийг нэгийг нь нөгөөгөөр орлуулах, хүнсний
нэмэлтүүдийг хэрэглэх зэрэгт тухайн түүхий эд, нэмэлтүүдийн харилцан үйлчлэл, зохицол, тэдгээрийн хүний бие махбодид
үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах хэрэгтэй. Миний судалгааны зорилго өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний
төлөөлөл зарим нэр төрлийн ундаа жүүсний найрлага, түүнд орж буй хүнсий Е кодтой синтетик будагч бодисыг MNS 5759:2007
аргын дагуу илрүүлж, UV/VIS Spectrophotometry багаж ашиглан агууламжийг тодорхойлох юм. Уг судалгааны ажилд дотоодын
болон импортын нийт 13 төрлийн ундаа, жүүсэнд шинжилгээ хийснээс 6 төрлийн хийжүүлсэн ундаанд Е102, Е110, Е122, Е124,
Е129, Е133 хүнсний будагч агуулагдаж байна. Үлдсэн 7 төрлийн ундаа, жүүсэнд будагч бодис илрээгүй. Мөн дээрх
ундаануудад химийн стандарт үзүүлэлтийн дагуу хүчиллэг, хуурай бодис, сахарозын шинжилгээг хийхэд техникийн
шаардлага дахь зохих хэмжээнээсээ хэтрээгүй байсан ба Е кодтой хүнсний будагчууд нь мөн адил зохих хэмжээндээ байна.
Мөн ундаанд 1-2 төрлийн будагч бодисын холимог агуулагдаж байгаа нь ундаанд агуулагдах нийт Е нэмэлтийн агууламжийг
нэмэгдүүлж байна. ОХУ-аас импортоор орж ирсэн 7 төрлийн ундаанд хуурай бодис болон сахарозын агууламж 0,0%, MCS
Coca Cola ХХК-ний үйлдвэрлэдэг Zero ундаанд хуурай бодис, сахарозын хэмжээ 1,0% байгаа нь чихэр орлууулагчид агуулж
байгааг илтгэж байна. Спектрофотометрийн арга нь хямд, хурдан, нарийвчлал өндөртэй арга юм. Илрүүлэх хязгаар нь
0,001ppm. Гэсэн ч энэ судалгааны үр дүн хангалттай биш учраас цаашид обьектыг сольж бүтээгдэхүүн тус бүрийн шинжилгээг
шинэ арга аргачлал боловсруулж, үр дүнг гаргах хэрэгтэй юм.
Түлхүүр үг: Хүнсний будагч, Е-нэмэлт, ундаа, жүүс, Спектрофотометр
Оршил, үндэслэл. Манай улсад 2007 оны 11 сарын 1-нээс эхлэн “Хүнсний нэмэлтийн ерөнхий
стандарт” (С.Баярхүү, 2015, pp. 2-4) мөрдөгдөж эхэлсэн. Уг стандартаар 897 хүнсний бүтээгдэхүүнд
109 хүнсний нэмэлтийн 1кг-д байх үлдэгдлийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоож өгсөн байдаг.
Уг стандарт хэрэгжиж эхэлсэн цагаас өнөөг хүртэл хичнээн хүнсний бүтээгдэхүүнд, хэдэн төрлийн
хүнсний нэмэлтийг тодорхойлсон, хэдэн хувь нь стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнд байсан
талаарх бодитой мэдээлэл байдаггүй. Олон улсад үндэсний стандартад жил бүр тодотгол хийдэг бол
манай орны хувьд стандартын шинэчлэл тухай бүрт хийгдэхгүй байгаа хэдий ч одоогоор хүчин
төгөлдөр мөрдөж буй стандартыг хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ болон салбарын хяналтын практикт
нэвтрүүлэх нь хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой асуудал юм.
Манай монгол оронд эрт дээр үеэс байгалийн гаралтай хүнсний нэмэлт бодисыг хоол хүнсэндээ
хэрэглэж ирсэн бөгөөд зах зээлийн эдийн засаг хөгжсөн өнөө үед импортоор өргөн хэрэглээний
хүнсний бүтээгдэхүүн болон олон зуун химийн гаралтай хүнсний нэмэлт бодисыг импортлож, хэрэглэж
байна. Орон бүрт тухайн орны хүнсний нэмэлт бодис хэрэглэгчдийн онцлогоос хамаарч хэрэглэхийг
зөвшөөрдөггүй, бүр мөсөн хорьсон хүнсний нэмэлт бодисуудын жагсаалт гарсан байдаг. Тухайлбал:
ОХУ-д Е-121 цитрусын улаан, Е-123 амарант зэрэг будагч бодис, Е-240 формальдегид зэрэг нөөшлөгч
бодис зэргийг хориглосон, хэрэглэхийг зөвшөөрдөггүй нэмэлт бодисын тоо олон зуугаараа байдаг.
Нийгмийн эрүүл мэндийн Хүрээлэнгийн Хоол судлалын төв “Ерөнхий боловсролын сургууль, түүний
ойр орчимд худалдаалж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал”-ын судалгааг сургуулийн орчинд
сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол хүнсний нэр төрлийг тодорхойлох, тэдгээрийн чанар, аюулгүй
байдалд үнэлгээ өгөх зорилгоор судалгаа хийсэн байна. Уг судалгаанд ЕБС-ийн 15 сургуулийг
санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгож, тэдгээрийн ойр орчмын 250м дотор хүнсний худалдаа,
үйлчилгээ эрхэлж буй ТҮЦ, хүнсний дэлгүүр, цайны газруудаас сурагчдын түгээмэл хэрэглэдэг 67 нэр
төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилт, хадгалалтын горим,