Page 444 - GreenChemistry2023 Emhetgel
P. 444
нано бөөмийн жижиг хэсэг харагдаагүй. Зураг 5-т харагдаж байгаа жижиг цэврүүнүүд нь цийдмэгийн
бичил цэврүүнүүд юм.
F1 F2 F3 F4
Шахагдан гарах 21 % 25.77 % 7.69 % 6.99%
чадвар (%)
Зураг
F1 F2 F3 F4
Зураг 5. Жижиг хэсгийн хэмжээг гэрлийн микроскопоор тодорхойлсон дүн
Тосон түрхцийн олгойнцороос шахагдан гарах чадварыг тодорхойлсон үр дүн
F1,F2, F3,F4 загварын олгойнцороос шахагдан гарах чадвар нь тус бүр 21%, 25.77%, 7.69%, 6.99%
байсан. F1 болон F2 загварууд нь хонины сүүлний тос агуулсан бөгөөд масс нь шингэвтэр учраас
олгойнцороос шахагдан гарах чадвар нь илүү сайн буюу 21%, 25.77% байсан. F3 болон F4 загварууд
нь вазелин агуулсан учраас олгойнцороос шахагдан гарах чадвар нь F1,F2-той харьцуулахад муу
байсан. Тосон түрхцийн олгойнцороос шахагдан гарах чадварыг үнэлснээр бид хэрэглэхэд
тохиромжтой эсэх мөн тосон түрхцийн хадгалах нөхцөл зэргийг тогтоох боломжтой.
Хүснэгт 2. Олгойнцороос шахагдан гарах чадвар
МНБ агуулсан тосон түрхэц арьсаар нэвчихийг тодорхойлсон үр дүн
Тосон түрхцүүдийн эмийн бодисын чөлөөлөгдөлтийг in vitro орчинд тодорхойлсон.
Зураг 6. Эмийн бодисын чөлөөлөгдөлт