Page 449 - GreenChemistry2023 Emhetgel
P. 449
шошгийн мэдээлэлд үнэлгээ өгч, тухайн 67 нэр төрлийн бүтээгдэхүүнд хими, хор судлал, хүнд металл,
хүнсний нэмэлт, нян судлалын 5 төрлийн шинжилгээг, 22 үзүүлэлтээр тодорхойлсон байна.
Судалгааны үр дүнд судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 98,4% нь сургууль болон сургуулийн
сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүн худалдан авч хэрэглэдэг ба 66,0% нь ундаа, 55,1%
пирожки, 48,4% зайрмаг, 39,1% чихэр зэрэг харьцангуй хямд үнэтэй, шимт чанар муутай
бүтээгдэхүүнийг авдаг байна. Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд ихэвчлэн төрөл
бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд байсан бөгөөд шинжилсэн чихэр, ундаа жүүсний 20
дээжийн 15-д нь 12 төрлийн хүнсний будагч бодис илэрсэн байна. Эдгээр будагч бодис дотор олон
улсад хүнсэнд хэрэглэхийг хориглосон хүнсний нэмэлт байгаагүй боловч Е102, Е110, Е122, Е124, Е129
зэрэг зарим улс орнуудад хүнсэнд хэрэглэхийг хориглосон эсвэл хязгаартай хэрэглэхийг зөвлөсөн
будагч бодисууд байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон. Эдгээр хүнсний будагч бодисуудыг хүүхдийн
анхаарал төвлөрөлт сулрах, хэт хөдөлгөөнтэй байх эмгэг үүсгэдэг гэж үзсэний улмаас Норвеги, Швед,
Герман, Англи, Япон, АНУ зэрэг орнуудад хэрэглэхийг хориглож, Европын холбоонд хүүхдийн хоол
тэжээлд хэрэглэхгүй байх, мөн уг нэмэлтийг агуулсан хүнсний шошгон дээр хүүхдийн анхаарал
төвлөрөлт, хөдөлгөөний идэвхид нөлөөлж болзошгүй гэсэн анхааруулга тавихаар хуульчилсан байдаг
байна. (НЭМХ-ийн хоол судлалын төв , 2016, p. 8)
Ундаа жүүсний үйлдвэрлэл нь олон нэр төрлийн түүхий эд хэрэглэдэг онцлогтой. Аливаа түүхий
эдүүдийг нэгийг нь нөгөөгөөр орлуулах, хүнсний нэмэлтүүдийг хэрэглэх зэрэгт тухайн түүхий эд,
нэмэлтүүдийн харилцан үйлчлэл, зохицол, тэдгээрийн хүний бие махбодид үзүүлэх нөлөөллийг
нарийвчлан судлах хэрэгтэй.
Тиймдээ ч манай ард түмэн хоол хүнсэндээ хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний орц найрлага,
түүнд орж байгаа бодисуудын шинж чанар болон тоо хэмжээг нарийвчлан сайн шинжилж судалж байх
нь чухал юм.
Эдгээр судалгааг хийснээр:
• Импортоор орж байгаа хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах хүнсний будагч бодис нь хүлцэх
хэмжээнд байгаа эсэх
• Хүнсэнд хэрэглэж байгаа зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлт бодис нь хүн амын эрүүл мэндэд сөрөг
нөлөө үзүүлж байгаа эсэх
• Цаашид хүнсний аюулгүй байдлын бодлогод хэрхэн зохицуулалт хийх
гэх мэт шат дараатай арга хэжээг авах нөхцөл бүрдэнэ.
ХАБҮЛЛ нь хүнсний бүтээгдэхүүн түүхий эдэд жил бүр дунджаар 50-60 мянган дээжинд шинжилгээ
хийдэг бөгөөд үүнээс ойролцоогоор 5-6 мянган ундаа жүүсний дээж шинжилдэг байна.
График 1. Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторийн сүлийн 4 жилд ундаа, жүүсэнд хийгдсэн
шинжилгээний дүн