Page 445 - GreenChemistry2023 Emhetgel
P. 445
Зураг 6-аас с харахад эхний 0-2 цагийн хооронд тосон түрхцүүдийн эмийн бодисын нэвтрэлт 10%
хүрэхгүй байсан бол 4 цагийн дараа F1, F2 болон F3 загварын нэвтрэлт мэдэгдэхүйц нэмэгдэж эхэлсэн.
Хүснэгт 3. Эмийн бодисын чөлөөлөгдөлт (%)
Хугацаа (цаг) F1 F2 F3 F4
0 0 0 0 0
2 4.53% 4.2% 2.7% 3.9%
4 8.9% 9.34% 8.77% 4.11%
8 13.47% 13.52% 8.76% 4.21%
Хүснэгт 3-аас харахад 24 цагийн дараа F2 загварын эмийн бодисын нэвтрэлт F1 загвараас 11.12%-
иар их, F3 загварын эмийн бодисын нэвтрэлт F4 загвараас 2 дахин их байна. Хонины сүүлний тосыг
суурь болгон бэлтгэсэн тосон түрхэц нь вазелинэн сууриар бэлтгэсэн тосон түрхэцээс илүү сайн
эмийн бодисын чөлөөлж байна. Мөн тосон түрхэцэд ПЭГ-400 нэмэх нь эмийн бодисын нэвчилтийг илт
нэмэгдүүлж байна.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ХЭЛЦЭМЖ
Нанотехнологи нь урт, өргөн, өндөр гэсэн 3 хэмжээсийн аль нэг нь 1-ээс 100 нанометр хэмжээтэй
материал болон эд зүйлс бүтээх технологи юм. Түүнчлэн нанотехнологийг эрчим хүч, катализ, хүнсний
шинжлэх ухаан, био анагаах ухаан, ус цэвэршүүлэх зэрэг төрөл бүрийн хэрэглээнд ашиглаж ирсэн.
(Hossain, 2021)
Бионийлэгжлийн арга нь ургамал, хөгц, мөөгөнцөр зэрэгт агуулагдах биологийн идэвхит бодисыг
цэнэггүйжүүлэгч болгон ашиглаж нано бөөм бэлтгэдэг арга бөгөөд химийн болон физикийн аргуудтай
харьцуулахад органик уусгагч ашигладаггүй, их хэмжээний эрчим хүч шаарддаггүй, эдийн засгийн
хувьд хэмнэлттэй, тогтвортой чанар сайтай, байгаль орчинд ээлтэй зэрэг давуу талуудтай болохыг
судлан тогтоожээ. (Saqr A AI, 2021)
Эрдэмтэн Jagpreet Singh, Pawan Kumar нар бионийлэгжлийн аргаар ургамлын ханданд агуулагдах
биологийн бүрэлдэхүүн хэсгүүд болох флавоноид, алкалоид, терпеноид, амид, фенолын хүчил, уураг
зэргийг ашиглан алт (Au), мөнгө (Ag), зэсийн исэл (CuO), цайрын исэл (ZnO) зэрэг металлын давсыг
металл нано бөөм болгон гарган авах боломжтойг мэдээлсэн байна. (Singh J, 2018)
Судлаач Chopra, Drake PL нарын судалгаагаар мөнгөжүүлсэн нано бөөмийн нянгийн эсрэг үйлдлийг
олон эмэнд тэсвэртэй (Pseudomonas aeruginosa), ампициллинд тэсвэртэй (Escherichia coli) ба
эритромицинт тэсвэртэй (Streptococcus pyogenes) нянгууд дээр туршихад мөнгөжүүлсэн нано бөөм нь
нянгийн мембраныг идэвхгүй болгож, бактерицид биш харин нян устгах үйлчилгээтэй болохыг
тогтоосон. (Chopra, 2007)
Судлаач Tiwari, Jin нар МНБ-ийн биемахбодид хэрэглэх тохиромжтой тунг тогтоосон судалгааг хийжээ.
МНБ-ийг 20 ба 40 мг/кг тунгаар хэрэглэхэд нано бөөмийн хуримтлал их байсан бол 4 ба 10 мг/кг
хэмжээгээр хэрэглэхэд хуримтлал багатай байсан. Мөнгөжүүлсэн нано бөөмийг <10 мг/кг тунгаар
хэрэглэх нь аюулгүй бөгөөд гаж нөлөөгүй боловч өндөр тунгаар (> 20 мг/кг) хэрэглэх нь биемахбодид
хуримтлагддаг болохыг судалгаагаар тогтоосон. (DK Tiwari, 2011)
Бид мөнгөжүүлсэн нано бөөм агуулсан тосон түрхэц бэлтгэх судалгаандаа байгалийн гаралтай түүхий
эд, түүний дотор эх орны гаралтай түүхий эдийн нөөц бололцоог ашиглахыг эрмэлзэж хонины сүүлний
тосыг ашиглалаа. Монгол хонины өөхлөг эдийн нэг өвөрмөц бараг бие даасан төрөл бол түүний сүүл
байдаг. Өөхөн сүүлт монгол хонь бусад малын иддэг ургамлаас 80 гаруй төрлийн ургамлыг илүү
хэрэглэдгээс 30 гаруй зүйл нь зөвхөн эмийн ургамал байдаг Судлаач О.Отгонтогоо нарын хонины
сүүлний тосыг гарган авах тохиромжтой технологийн горимыг сонгох аргыг судалсан бөгөөд хуурай