Page 441 - GreenChemistry2023 Emhetgel
P. 441
Ургамлын хандыг ашиглан бионийлэгжлийн аргаар мөнгөжүүлсэн нано бөөм гарган авах
аргачлал
Ургамлын ханднаас 20 мл-ийг хэмжин авч шилэн стаканд бэлдсэн 3мМ мөнгөний нитратын 180мл
уусмал дээр нэмж халаагчтай соронзон холигчоор 60С хэмд тасралтгүй 10мин эргэлдүүлж бэлтгэнэ.
(Б.Мөрөн, 2022)
Хонины сүүлний тос гарган авах аргачлал
Хонины сүүлийг махны машинаар жижиглэн, жижиглэн бэлдсэн хонины сүүлийг зөөлөн гал дээр хуурай
арга буюу шаргаах аргаар сүүлний тосыг ялган авав. Ялган авсан сүүлний тосыг шүүгээд шимэлдэгийн
үлдэгдлээс цэвэрлээд бэлэн болсон тосыг цаашдын судалгаандаа ашиглалаа. (О.Отгонтогоо, 2014)
Мөнгөжүүлсэн нанобөөм агуулсан тосон түрхэц бэлтгэх аргачлал
Бид судалгаандаа 5 төрлийн найрлагатай тосон түрхэц бэлтгэсэн. F1,F2 загварт 5:1 харьцаатай хонины
сүүлний тос, ланолиныг хольж мөнгөжүүлсэн нанобөөмийг нэрмэл усанд уусган цийдмэгжүүлэх аргаар
сууринд оруулав.
Хүснэгт 1. МНБ агуулсан 5 загварын тосон түрхэц бэлтгэх загвар
Найрлага/ Хонины Вазелин МНБ Ланолин Полиэтиленгликол
загвар сүүлний тос
(10%)
F1 + + +
F2 + + + +
F3 + + +
F4 + + + +
F5 + + +
F3, F4 загварт 5:1 харьцаатай вазелин, ланолиныг хольж мөнгөжүүлсэн нанобөөмийг нэрмэл усанд
уусган цийдмэгжүүлэх аргаар сууринд оруулав. F5 загвар хонины сүүлний тосонд мөнгөжүүлсэн
нанобөөмийг нэрмэл усанд уусган хольсон. Тус бэлтгэсэн F2 болон F3 загвар дээр полиэтиленгликол
400-г 10%-иар нэмж бэлтгэсэн.
Мөнгөжүүлсэн нано бөөм агуулсан тосон түрхцийн чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох
аргачлал
Тосон түрхцийн гадаад байдлыг тодорхойлох
Тохирох туслах бодисын найрлагыг тогтоохын тулд 5 загвар гаргаж туршилт явуулсан. Бэлтгэсэн тосон
түрхцийн өнгө, нэгэн төрлийн байдал, бүтэц, тогтвортой байдлыг мэдрэхүйн эрхтнээр шалгана.
МНБ-ийн жижиг хэсгийн хэмжээг тодорхойлох
Тосон түрхцийн эмийн бодисын жижиг хэсгийн хэмжээг биологийн микроскоп ашиглаж MOB-1
окулярын микрометрээр окулярын 15Х объективын 8X өсгөлтөн дээр тодорхойлно. Окулярын
микрометрын хэмжилтийн үр дүн нь нэвтэрсэн гэрлийн объектын микрометрээр батлагдана. Тосон
турхцээс 5 г-аас ихгүй хэмжээтэй дээжийг авч тодорхойлно. Хэрэв тосон турхцэн дэх эмийн бодисын
концентраци 10%-аас их байвал тохирох сууриас 10% хүртэл нэмж сайтар холино. Холихдоо эмийн
бодисыг жижиглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Аргачлал: Тосон турхцийн дээжнээс 0.05 г -ыг жигнэн авч тавиур шилэн дээр тавина. Тавиур шилэн
дээр алмазаар 15 мм тал бүхий квадрат зурж, диагональ татсан байх ба шилний харандаагаар шугамыг
нь тодруулна. Тавиур шилийг усан халаагуур дээр тавьж суурийг нь хайлсны дараа тосон, нуурс-
устөрөгчийн ба ус/тос төрлийн эмульсэн суурь бол 0.1%-ийн судан ІII-ийн уусмалаас, устай нийцдэг ба