Page 438 - GreenChemistry2023 Emhetgel
P. 438
▪ 1000 үрийн жин
Үрийн хэлбэр зуувандуу, гонзгой
Дээж /үр/ - I 3.0698
урт 0.6 мм
Үрийн хэмжээ
өргөн 0.2-0.3 мм Дээж /үр/ - II 3.0811
Үрийн өнгө цайвар, хулсан шар Дээж /үр/ - III 3.0585
Үрийн гадаргуу гөлгөр судалтай Дээж /үр/ - дундаж 3.0698
Хүснэгт 5.
▪ Үрийн соёололт, амьдрах чадвар
Ариун инкубаторт 20 – 30 хоногт 1 – 3 см
Хүлэрт хөрс + био-ялзмагт
хөрсний холимогт 2 – 4 хоногт 0.5 – 3 ст
Хар шороон хөрсөнд 5 – 7 хоногт 0.3 – 2 ст
Элсэнд 20 – 30 хоногт ургаагүй
Шүүн хэлэлцэхүй
ХААИС-ийн эрдэмтэд Х.Хүрэлтогоо, Ж.Магсар,Н.Пагмадулам нарын болон тарималжуулсан Дэрэвгэр жиргэрүү
(Saposhnikovia divaricate (Turcz) Schischk) ургамлын үндсэн дэх флавоноид болон полисахаридын судалгааг хийж
харьцуулан судалсан.
Бидний судалгаагаар Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсэн дэх химийн үзүүлэлтүүд, биологийн идэвхийн
судалгааны агууламж ойролцоо гарч байна.
Мөн Ж.Уранчимэг нарын хийсэн судалгааны дүнгээс үзэхэд уг ургамлын үндсэн дэх чийгийн агууламж 8.6-8.9%,
үнслэг нь 9.1-9.7%, Н.Пагмадулам нарын судалгаагаар ургамлын үндсэн дэх чийгийн агууламж 5.58-6.88%, үнслэг
нь 8.73-9.88%-тай гарсан бол бидний хийсэн шинжилгээгээр харьцангуй их 8.7-10.7%-ийн чийгийн агууламжтай,
7.5-8.9%-ийн үнслэгийн агууламж ойролцоо гарсан.
Япон болон Хятадын судлаачид Дэрэвгэр жиргэрүүгийн үндэснээс 24 нэр төрлийн бодисыг илрүүлснээс
панаксинол тос, хромон, кумарин, полиацетилен, диварикатол, фалкогинон, фалкариндол, полисахарид зэргийг
дурьдаж болох юм. Судалгаагаар Дэрэвгэр жиргэрүүг бактери, вирусын болон хордлогын эсрэг үйлчилгээтэй
болохыг тогтоосон ба мөн Солонгос улсын эрдэмтэн Seong-Hee Ko, Seong-Won Choi, Sang-Kyu Ye, Sangho Yoo,
Hyun-Sook Kim, Myung-Hee Chung (2008) нар Солонгосын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг 70 ургамлын
антиоксидант идэвхийг тодорхойлж үзэхэд Дэрэвгэр жиргэрүү ургамал нь антиоксидант үйлдэл өндөртэй болохыг
судлан тогтоожээ.
Хятадын эрдэмтэн Zhang Z.O. Tian Y.J. Zhang J (2008) нар Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсэнд агуулагдах
полисахаридын антиоксидант идэвхийг тогтоох судалгаа хийсэн. Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсэн дэх
хүчиллэг полисахарид (A-SPS) чөлөөт радикалыг биеэс зайлуулах, үүсэлтийг саатуулж липидийн хэт исэлдэлтийн
урвалыг саатуулах замаар антиоксидант үйлдэл үзүүлдэг болохыг тогтоожээ.
ДҮГНЭЛТ
1. Монгол орны Сэлэнгэ, Дорнодын нутгаас түүсэн зэрлэг, Төв аймгийн Борнуур сумын туршилтын талбайд
тарималжуулсан Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсний дээжүүдийг шинжлэхэд Дэрэвгэр жиргэрүү
ургамлын үндсэн дэх химийн зарим бүрэлдэхүүн бүс нутгийн онцлог, тарималжуулсан эсэхээс хамааран
чийг агууламж 8.7-10.7%, үнслэгийн агуламж 7.5-9.2%-ийн хооронд тус тус гарч байна.
2. Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсний ханднаас зарим биологийн идэвхит нэглүүдийг тодорхойлоход
сапонин 1.45-2.02%, аргаах бодис 0.21-0.66%, алкалоид 0.44-0.55%, нийлбэр фенол 0.044-0.066 мкл/мл,
нийлбэр флавоноид 0.056-0.078 мкл/мл, исэлдэлтийн эсрэг идэвхи DPPH 3.04-5.09%-ийн хооронд тус
тус хэлбэлзэж гарлаа.
3. Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсний дээжүүдийг авч усаар, хүчлээр (HCl, pH=4), амоннийн оксолат
(NH ) C O )-аар бүлэглэн хандалж, хандаас спиртээр тунадасжуулан полисахаридыг гарган авахад усан
4 2 2 4