Page 442 - GreenChemistry2023 Emhetgel
P. 442
тос/ус хэлбэрийн эмульсэн суурь бол 0.15%-ийн метилен хөхийн уусмалаас дусаана. Дээжийг бүрхүүл
шилээр 24Х24 мм бүрхэж, зөөлөн дараад диагоналиараа хуваагдсан квадратын дөрвөн хэсэг тус
бүрийг микроскопоор харж шалгана. Нэг бэлдмэлийн чанарыг шалгахдаа дунджаар 5 удаа
тодорхойлолт хийнэ. Микроскопын харагдах талбайд тухайн тосон турхцийн стандартад заагдсанаас
илүү жижиг хэсэг ажиглагдах ёсгүй. (МУҮФ, 2011)
Тосон түрхцийн олгойнцороос шахагдан гарах чадварыг тодорхойлох аргачлал
Олгойнцорт савласан тосыг 2 ялтсан дунд хавчуулж дээрээс нь 500г ачаа тавьж, шахагдан гарсан тосыг
цуглуулан авч хэмжинэ. Шахагдан гарах чадварыг доорх томьёогоор тооцоолно.
Wш
Шахагдан гарах чадвар (%)= x 100
Wс
Тэмдэглэлт:
Wш- олгойнцороос шахагдан гарсан тосны хэмжээ, г.
Wс- олгойнцорт савлагдсан тосны жин, г.
МНБ агуулсан тосон түрхэцээс МНБ арьсаар нэвтрэх чадварыг тодорхойлох аргачлал
1 г тосон түрхцийг хэмжин авч целлофанан мембран дээрээс донор шилэн хоолойд хийнэ. Акцептор
0
0
орчинд 15 мл шингэн орчинг хийж түүнийгээ усан баннд бэхлэж тогтоогоод 37 С±0.5 С-т температурыг
тохируулна. Температурыг тогтворжсоны дараа диализын хоолойгоо 2 мм-ийн гүнд дүрж байрлуулаад
бэхэлнэ. Эмийн бодис нь диализын мембранаар нэвтэрч шингэн орчинд чөлөөлөгдөж шилжих үйл
явцыг туршилт эхэлснээс хойш 0, 2, 4, 8, 12, 24 цагуудад шингэн орчноос дээж 1 мл дээж авч
спектрофотометрт 450нм долгионы уртад хэмжиж тодорхойлно. (Suksaeree, 2018)
СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН
Ургамлын хандыг ашиглан бионийлэгжлийн аргаар мөнгөжүүлсэн нано бөөм гарган авсан
үр дүн
Туршилт эхлэхээс өмнө сүрлэн шар өнгөтэй байсан уусмал туршилтын явцад саарал ногоовтор
өнгөтэй болсныг зураг 1-т харуулав. Туршилт явуулсан колбоны хананд мөнгөлөг өнгөр үүссэн ба
гадаргуугийн талбайтай болж өнгө нь өөрчлөгдөн мөнгөжүүлсэн нано бөөм үүссэнийг илтгэнэ.
Зураг 1. Мөнгөжүүлсэн нано бөөм
Мөнгөжүүлсэн нано бөөмийн концентрацийг спектрофотометрийн аргаар тодорхойлсон. Бидний
бэлтгэсэн мөнгөжүүлсэн нано бөөм 400-600нм долгионы уртад гэрэл шингээлттэй байсан ба 450 нм-т
хамгийн өндөр гэрэл шингээлттэй байгааг зураг 2-оос харж болно.