Page 440 - GreenChemistry2023 Emhetgel
P. 440

3.4.  "Мөнгөжүүлсэн  нано  бөөм  агуулсан  тосон  түрхэц  бэлтгэх  технологийн  судалгаа"
              С.Күнсая, Эмийн технологийн тэнхим Эм зүйн сургууль АШУҮИС


       Хураангуй
       Эмийн  ургамлын  ханд  ашиглан  бионийлэгжлийн  аргаар  нанобөөм  бэлтгэхэд  эрчим  хүч,  энерги  бага  шаарддаг,  байгальд
       ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй арга юм. Олон зууны турш мөнгөний нэгдлүүд болон ионууд нь хүчтэй нян устгах
       үйлчилгээтэй, өргөн хүрээний нянгийн эсрэг үйлчилгээтэй тул шарх эдгээх зорилгоор өргөнөөр хэрэглэж ирсэн. Мөнгөжүүлсэн
       нано бөөм (МНБ) агуулсан тосон түрхэц нь хоол боловсруулах замаар дамжихгүй,  тиймээс эмийн бодисыг рН, фермент,
       гэдэсний  бактерийн  нөлөөлөлд  оруулалгүйгээр  бай  эрхтэнд  хэсгийн  болон  ерөнхий  үйлдэл  үзүүлэх  эмчилгээг  хийх
       боломжтой  бөгөөд  нянгийн  эсрэг  үйлчилгээтэй  ба  нянгийн    тэсвэржилт  үүсгэдэггүйгээр  давуу  талтай  байдаг.  Бид
       мөнгөжүүлсэн нано бөөм агуулсан тосон түрхэц бэлтгэх оновчтой найрлагыг судлахад хонины сүүлний тос ланолиныг 5:1
       харьцаагаар, полиэтиленгликолийг 10%-иар нэмж бэлтгэх нь тохиромжтой байлаа .
       Түлхүүр үг: Мөнгөжүүлсэн нано бөөм, бионийлэгжлийн арга, тосон түрхэц, полиэтиленгликол-400
       Оршил

        Судалгааны ажлын үндэслэл:

       Нанотехнологи нь төрөл бүрийн наноматериалуудын нийлэгжилт, хувьслыг хамарсан шинжлэх ухааны
       хурдацтай  хөгжиж  буй  салбар  юм.  МНБ  нь  хүчтэй  катализаторын  идэвхитэй  төдийгүй  нян  устгах,
       антиоксидант чадвартай байдаг тул анагаах ухаан, эрүүл мэнд, ундны усыг халдваргүйжүүлэх, ахуй

       амьдрал  болон  бусад  салбарт  өргөн  хэрэглэгддэг. Химийн  болон  физикийн  аргаар  нийлэгжүүлэн
       бэлтгэсэн мөнгөжүүлсэн нано бөөм нь өртөг өндөр  бөгөөд байгаль орчинд хор хөнөөл ихээр учруулдаг.
       Тиймээс мөнгөжүүлсэн нано бөөмүүдийг бэлтгэхдээ  байгаль орчинд ээлтэй аргыг олох нь маш чухал
       юм.  Эмийн  ургамлын  ханд  ашиглан    бионийлэгжлийн  аргаар  нанобөөм  бэлтгэхэд  бага  эрчим  хүч
       шаарддаг, байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд зардал багатай арга юм. (M.Hamelian, 2020 )
       Олон зууны турш мөнгөний нэгдлүүд болон ионууд нь хүчтэй нян устгах үйлчилгээтэй, өргөн хүрээний
       нянгийн  эсрэг  үйлчилгээтэй  тул  шарх  эдгээх  зорилгоор  өргөнөөр  хэрэглэж  ирсэн.  (Klasen,  2000)
       Мөнгөний  нян  устгах  шинж  чанарыг  ашиглан  архаг  шархыг  эмчлэхэд  мөнгө  агуулсан  янз  бүрийн
       бэлдмэлүүдийг хэрэглэдэг байсан. 17-18-р зууны үед мөнгөний нитратыг шархлааны эмчилгээнд аль
       хэдийн хэрэглэж байсан бол 1960 онд түлэгдэлтийг эмчлэхэд ашиглаж эхэлсэн. 1940 онд антибиотик
       хэрэглээнд  нэвтэрснээр  мөнгөний  давсны  хэрэглээ  багассан  ба  сүүлийн  жилүүдэд  бактерийн
       антибиотикт  тэсвэртэй  байдал  нэмэгдэж,  полимер  технологи  сайжирсантай  холбоотойгоор  мөнгийг
       дахин сонирхох болсон. (Hussain, 2006)
       МНБ нь олон эмэнд тэсвэртэй нянгийн тэсвэржилтийг дарангуйлж, нянгийн эсрэг маш сайн үйлчилдэг
       учраас  сүүлийн  жилүүдэд  нянгийн  тэсвэржилтийг  бууруулах,  антибиотик  эмчилгээг  орлуулах
       боломжтой эсэх талаар судалгааны ажлууд ихээр хийгдэж байна. (Chemousova, 2013)

       Арьсаар  эмийн  бодис  зөөвөрлөх  систем  нь  ходоод  гэдэсний  замаар  дамжихгүй,  тиймээс  эмийн
       бодисыг рН, фермент, гэдэсний нянгийн нөлөөлөлд оруулалгүйгээр бай эрхтэнд зөөвөрлөх хэсгийн
       болон  ерөнхий  үйлдэл  үзүүлэх  эмчилгээг  хийх  боломжтой.  Хамгийн  гол  нь  арьсаар  эмийн  бодис
       зөөвөрлөх  системд  инвазив  бус  эмчилгээний  аргууд  багтдаг  бөгөөд  өвчтөнд  хамгийн  бага  өвдөлт,
       ачаалал өгдөггүй тул хүүхэд, өндөр настангуудад хэрэглэхэд таатай байдаг.
       Мөнгөжүүлсэн нано бөөм агуулсан тосон түрхэц нь органик уусгагч хэрэглэдэггүй байгалийн гаралтай
       учраас  хүүхэд  болон  өндөр  настангуудад  хэрэглэхэд  тохиромжтой.  Мөн  сүүлийн  жилүүдэд
       антибиотикийн  зохисгүй  хэрэглээтэй  холбоотой  нянгийн  тэсвэржилтийн  түвшин  нэмэгдэж  байгаа
       бөгөөд МНБ агуулсан тосон түрхэц нь нянгийн эсрэг үйлчилгээтэй ба тэсвэржилт үүсгэдэггүй давуу
       талтай.  Тиймээс  мөнгөжүүлсэн  нано  бөөм  агуулсан  тосон  түрхэц  бэлтгэх  шинэ  технологийг
       боловсруулах нь энэхүү судалгааг хийх үндэслэл болно.

       Судалгааны ажлын арга аргачлал
   435   436   437   438   439   440   441   442   443   444   445