Page 435 - GreenChemistry2023 Emhetgel
P. 435

Зураг 5. Полисахаридыг ялгаж, цэвэрлэх аргын бүдүүвч

        ҮР:  Үрийн  морфологийн  үзүүлэлт,  1000  үрийн  жин,  үрийн  соёололт,  үрийн  амьдрах  чадвар  зэрэг  үндсэн
        үзүүлэлтүүдийг лабораторийн нөхцөлд тодорхойлов.
















                                          Зураг 6. Үрийн шинжилгээний үеийн явц
        Үрийн морфологийн үзүүлэлтүүд: үрийн хэлбэр, үрийн хэмжээ, урт, өргөн, үрийн өнгө, үрийн гадаргуу
        1000 үрийн жин: 1000 үрийн жингийн үзүүлэлтийг хуваарьтай шугам, аналитик жин, калькан цаас, 108 мр AI камер
        зэргийг ашиглан тодорхойллоо.
        Үрийн соёололт: үрийн соёололтыг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үрийг дэвтээснээр эхлэн 2022 оны 4
        дүгээр сарын 21-нд Дэрэвгэр жиргэрүү эмийн ургамлын дэвтээсэн үрийг дэвтээсэн үрээ үрслүүлэн хүлэрт хөрс
        + био-ялзмагт хөрс, элс, хар шороон хөрсөнд тус тус суулгасан. 2022 оны 5 дугаар сарын 30-нд үрийг дэвтээн,
        2022 оны 6 дугаар сарын 02-нд ариутгасан петрийн аяганд хийж хоног хоногоор үрийн соёололт хэрхэн ургаж
        буйг  тоолсон.  Соёолсон  үрээ  хөрсөнд  суулгаад  хэдэн  үр  соёолж  гарсныг  тоолоод  үрийн  амьдрах  чадварыг
        тодорхойллоо.

        Үрийн амьдрах чадвар: үрийг дэвтээж хүлэрт хөрс + био-ялзмагт хөрс, элс, хар шороон хөрсөнд тус тус суулгаад
        хэдэн үр соёолж гарсныг тоолоод үрийн амьдрах чадварыг тодорхойлсон.
   430   431   432   433   434   435   436   437   438   439   440