Page 432 - GreenChemistry2023 Emhetgel
P. 432
Монгол оронд ургадаг байгалийн болон тарималжуулсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсэн дэх химийн
бүрэлдэхүүнийг тодорхойлон үндэснээс полисахаридыг ялган, биологийн идэвхийг харьцуулан судласан нь энэ
судалгааны ажлын практик ач холбогдол шинэлэг тал болно.
Түлхүүр үг: Дэрэвгэр жиргэрүү, үндэс үр, биологийн идэвх
Дэрэвгэр жиргэрүү ургамлын тархалт, эмчилгээний чанар, судлагдсан байдал
Дэрэвгэр жиргэрүүгийн ургамал зүйн тодорхойлолт, тархалтын байдал: Saposhnikovia divaricata
(Тurсz.)Schischk хэмээх латин нэртэй энэхүү ургамал нь систематикийн ангиллаар Далд үртний хүрээ
/Аngiospermae/, Хос үрийн талт ургамлын анги /Dicotyledonae/, Шүхэртний овогт /Umbelliferae/ багтах бөгөөд
Монголоор-Дэрэвгэр жиргэрүү, Үхэр гоньд, Батган шүүр, Оросоор-Сапожнековия растопыренная, Англиар-
Ledebouriella roots, Ledebouriella Seseloides Siler, Хятадаар- Фан- Фэн, Японоор-Бору, Боху, Түвдээр- Ла-ла-пүд
(la-la-phud) гэж нэрлэгддэг.
Ургамлын үндсэн шинж: Үндэс голлосон 1.5-2.0 см бүдүүн, сууриасаа ихэд салаархаг, цайвар ногоон өнгөтэй,
олон наст бутлаг, ширүүн өвслөг ургамал. 30-80 см өндөр нүцгэн иштэй, гол иш нь бараг мэдэгдэхгүй шахам.
Үндэс орчмын навчис олонтой (1-р зураг).
Шүхрэнцэр 4-10 цэцэгтэй, цэцэг нь цагаан, үр жимс нүцгэн, 5-7 мм урт, 3-3.5 мм өргөн [2].
Дэрэвгэр жиргэрүүгийн үндэс: Ургамлын үндэс 100.95 см-ийн гүнд оршино. Үндэсний дээд хэсгийн голч 8 мм,
21.65 см-ийн гүнд 16 мм болж бүдүүрнэ. 25-28 см-ийн гүнээс эхэлж салаална. Хажуугийн үндэс их урт биш,
тоогоор цөөхөн (5-6) цагаан саарал өнгөтэй. Дэрэвгэр жиргэрүү нь VII сард цэцэглэж, VIII сард үрлэнэ.
Зураг 1.
Дэрэвгэр жиргэрүү ургамлын гадаад байдал
Тархалт: Хятад, Япон, Солонгос, Монгол, ОХУ-ын нутаг дэвсгэрт ургадаг.
Монгол оронд Хэнтий, Хангай (зүүн, зүүн хойд) Хянганы нуруу, Дорнод Монголын тал нутгаар ургана /2-р зураг/.
Ургах орчны хувьд хээрийн бүс, уулын хяр, хээрийн бүслүүрт хайргархаг чулуурхаг хээржүү хажуу, бэл хормой,
толгод, хялгана ба алаг өвст хээр, заримдаа тариан талбай атаржсан газар нэгж талбайд 5-10%- ийн тархалттай
ургана [3].
Уг ургамлыг сүүлийн жилүүдэд Сэлэнгэ, Төв аймгийн нутагт тариалах тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ.
“Бунд-Овоо” ХХК 2011 оноос байгалийн аргаар тариалж эхэлсэн бөгөөд, өнөөдрийн байдлаар, Төв аймгийн
Баянцогт, Баянхангай сумдад Дэрвэгэр жиргэрүү ургамлыг тариалж байна. 2019 оны байдлаар 160 га талбайд
тариалсан байна. “Astra root” компани 2013 оноос тарималжуулж эхэлсэн бөгөөд 100 гаруй га-д тариалан
экспортлож байна.