Page 429 - GreenChemistry2023 Emhetgel
P. 429

500    443
             450
             400
            Бодит тоо   300          185     143
             350
             250
             200
             150
             100             18                       69      15              36
              50                                                      11               8       7
               0








                                                 Зураг 1. Угаарын хийн цочмог хордлого, шинж тэмдэг, 2023 он

        Угаартсан иргэдэд толгой өвдөх, дотор муухай оргих, бөөлжих, булчин сулрах гэсэн шинж тэмдэг
        зонхилон тохиолдож илэрсэн байна.

        Хэлэлцүүлэг:
        Дэлхий дахинд 1992-2017 онд хийгдсэн судалгаагаар угаарын хийн хордлогод 0-14 нас, 20-39 насныхан
        илүү  өртсөн  байна(Mattiuzzi  &  Lippi,  2020).  Насны  бүлгийн  хувьд  бидний  судалгаа  дэлхийн  тоон
        үзүүлэлттэй ойролцоо утгатай буюу 0-19 насныхан илүүтэй өртсөн байна.
        БНХАУ-ын Жинан хотод 2017-2021 онд бүртгэгдсэн нийт 6021 угаарын хийн хордлогын тохиолдлын
        шалтгаанаар гэрийн нөхцөлд санамсаргүй 4093 (81.47%), гал тогоонд хий алдагдах 588 (11.70%), амиа
        хорлох 13 (0.26%) болон бусад 336 (7%) байна(Li et al., 2023). Харин Улаанбаатар хотод 2023 оны 3
        сар хүртэл хугацаанд бүртгэгдсэн угаарын хийн хордлогын 567 тохиолдлын шалтгаан гэрийн нөхцөлд
        санамсаргүй 482 (85.01%) болон бусад 85 (15%) байгаа нь дээрх судалгааны дүнтэй харьцуулахад
        ойролцоо байна. Гэсэн хэдий ч БНХАУ-ын жилийн дундаж угаарын хийн хордлогын тохиолдол, нас
        баралтын тоо мэдээлэл нь манай улсаас бага байгаа юм.
        Турк улсад 2017 онд хийгдсэн судалгаагаар угаарын хийн хордлогын 106 тохиолдлоос түгээмэл илрэх
        шинж тэмдгүүд нь толгой өвдөх 35.8%, дотор муухайрах 30.2 %, бөөлжих 21.7%, ухаан алдах 12.3%
        байв(Deniz et al., 2017). Бидний судалгаагаар угаарын хийн хордлогын 567 тохиолдолд толгой өвдөх
        78.1%, дотор муухайрах 32.6%, бөөлжих 25.2%, ухаан алдах 6.3% шинж тэмдгүүд зонхилж байсан ба
        дээрх судалгааны үр дүнтэй харьцуулахад шинж тэмдэг хурц илэрч байна.

        Дүгнэлт:
        1.  Уг  судалгаан  хамрагдсан  нийт  567  тохиолдол  нь  ОУӨА:  Т58  оношлогдсон  байна.  Судалгаанд
            зонхилон өртсөн 47.8% нь 0-19 насны хүүхдүүд бол дундаж нас 24, хамгийн бага нь 6 хоногтой
            нярай байсан. СО-ын хордлогод өртсөн иргэдийн 20.8% нь хэвтэн эмчлүүлсэн, 46.9% нь эмнэлэг
            дээр эмчилгээ хийлгэн буцсан байна.
        2.  Зуухны төрлөөр авч үзвэл өлзий, дөл зуух нь 20.4%, ханийн пийшин 22.5%, энгийн зуух нь 38.4%
            тус тус ашигладаг бол галлагааны давтамж нь өдөрт 1 удаа 45.8%, 2-4 удаа 32.8%, 5-аас дээш
            13.5%-тай  байна.  Үүнээс  үзэхэд  галлах  давтамж  буурах  тусам  угаарын  хийн  хордлогод  өртөх
            магадлал ихсэж байна.
        3.  Одоо илэрч байгаа шинж тэмдгээр нь авч үзвэл толгой өвдөх 8.6%, хий ханиалгах 1.05%, зүрх өвдөх
            0.8%, одоогоор шинж тэмдэг илрээгүй байгаа 89.4% гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд СО-ын
            хордлогод өртсөн иргэдийн биеийн байдалд хяналт тавьж цаашид гарч болох хүндрэл, эрсдэлийг
            судлах шаардлагатай байна.

        Ном зүй:
        1.  CDC.     (n.d.).   Carbon   Monoxide     Surveillance.   Retrieved   November    16,    2022,    from
   424   425   426   427   428   429   430   431   432   433   434