Page 426 - GreenChemistry2023 Emhetgel
P. 426
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас түлшний хэрэглээтэй холбоотой түлэгдэх, хордох, гал алдах
зэрэг эрсдэлийг цохон тэмдэглэж, өрхийн эрчим хүчний хэрэглээг эрүүл мэндийг дэмжихүйц чиглэлд
өөрчлөх ерөнхий зарчмыг баримтлахыг зөвлөсөн(World Health Organization, 2021).
Санамсаргүй нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлого нь урьдчилан сэргийлэх боломжтой боловч АНУ-
д хордлогын улмаас нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Жилд санамсаргүй байдлаар гал
түймэртэй холбоогүй нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлого нь яаралтай тусламжийн тасагт 101,847
(1 сая хүн тутамд 48,3 удаа), 14,365 (1 сая хүн тутамд 4,1 тохиолдол), 430-аас доошгүй хүн нас
бардаг(Shin et al., 2023).
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалтын мэдээллээр сүүлийн 5 жилийн (2018-2022)
дунджаар үзэхэд 1139 тохиолдол бүртгэгдсэн байна. Тандалтын тоон мэдээгээр харвал жил ирэх тусам
өсөх хандлагатай байна. 2022 онд улсын хэмжээнд угаарын хийн цочмог хордлогын нийт 1410
тохиолдол, 1 нас баралт бүртгэгдсэн бол 2023 оны 03 дугаар сарын байдлаар 1025 тохиолдол, 21 нас
баралт бүртгэгдсэн нь өмнө оны мөн үетэй харьцуулахад өвчлөлийн түвшин 53.5%-иар, сүүлийн 5
жилийн дунджаас 60%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Угаарын хийн шалтгаант нас баралтын
тохиолдлыг харьцуулж харахад угаарын хийд өртсөн тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
авч чадалгүй амь насаа алдаж байна.
Судалгааны арга зүй:
Судалгааг нэг агшны судалгааны загвараар хийж, гүйцэтгэсэн ба тандалтаар бүртгэгдсэн
тохиолдлуудаас эргэн холбогдох зарчмаар утсаа аваагүй, судалгаа өгөхөөс татгалзсан, утасны дугаар
буруу байсан иргэдийг хасан, угаартахад нөлөөлсөн байж болох эрсдэлт хүчин зүйлийн мэдээллийг
асуумжийн аргаар цуглуулан боловсруулалт хийв.
Хамрах хүрээ, судалгаанд хамрагдах иргэд: Улаанбаатар хотын хэмжээнд 2023 оны 1 дүгээр улирлын
байдлаар бүртгэгдсэн иргэдээс нэмэлт мэдээлэл цуглуулж боловсруулав.
Мэдээлэл цуглуулсан арга, судалгааны хэрэглэгдэхүүн: ХЯТҮТ, ЭХЭМҮТ, НЭМГ, 21 аймгийн ЭМГ-аас
тандалтын маягтаар НЭМҮТ-д мэдээлэгдсэн мэдээллийн сан, нэмэлтээр орон сууцны төрөл, зуухны
төрөл, угаарын хийн мэдрэгчтэй эсэх, угаарын хийн хордлогод өртсөн шалтгаан, угаартсан цаг,
угаартсан өдрийн агаарын температур, салхины хурд, шинж тэмдгийн талаар нэмэлт мэдээллийг
цуглуулж, 31 асуултаар тодорхойллоо. Асуумжийг тандалтын мэдээлэл дээр суурилан эргэн холбогдох
зарчмаар мэдээллийг цуглуулав.
Статистик боловсруулалт: Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг Epi info
программыг ашиглан гүйцэтгэв.
Үр дүн:
Улаанбаатар хотын хэмжээнд 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар угаарын хийн хордлогод өртсөн
1025 тохиолдол бүртгэгдсэнээс иргэдээс эргэн тандах зарчмаар холбогдож 567(55.3%) хордлогод
өртсөн иргэд, асран хамгаалагчаас нэмэлт мэдээллийг цуглуулсан. Цочмог хордлогод өртсөн иргэдийг
хүйсийн байдлаар нь авч үзвэл эрэгтэй 274(48.3%), эмэгтэй 293(51.7%)-ийг эзэлж байна. (Хүснэгт 1).
Хүснэгт 1. Угаарын хийн цочмог хордлого, насны бүлгээр, хүйс, харьяалал, угаартсан газар 2023 он
Үзүүлэлтүүд n % CI 95%
Насны бүлгээр
0-19 271 47.8 43.71-51.91
20-39 158 27.87 24.33-31.7
40-59 110 19.4 16.36-22.86
60-79 27 4.76 3.29-6.84
80< 1 0.18 0.03-0.99
Хүйс