Page 424 - GreenChemistry2023 Emhetgel
P. 424

“ИТ  ба  урвалын  эцсийн  бүтээгдэхүүн  нь  ТД”ын  хувьд  хэдийчинээ  тогтвортой  буюу
        Гиббсийн чөлөөт энерги багатай, энтропи өндөртэй байвал урвалын хурд төдийчинээ их
        байх ба идэвхижлийн энерги бага байна”.
        Одоогоор  мөрдөж  байгаа  хуулиар  органик  урвалын  хурдыг  концентрацийн  өөрчлөлттэй  холбон
        тайлбарласаар  байгаа  билээ.  Энэ  нь  сонгомол  арга  хэдий  боловч  учир  шалтгааныг  “эх  нэгдэл
        идэвхтэй”  учраас  гэсэн  ерөнхий  байдлаар  тайлбарлах  нь  маш  хангалтгүй  юм.  Учир  нь  электрон
        тогтолцооны хувьд ионы нэгдлээс эрс ялгаатай органик нэгдлийн урвалын хурдын үндсэн шалтгаан
        хөндөгдөхгүй,  нууцлаг  хэвээр  үлдэж  байна.  Аливаа  нэгдлийн  химийн  идэвх  нь  дотоод  потенциаль
        энергиэсээ хамаарах тул хурдын шалтгааныг ТД-функцтэй холбох зайлшгүй шаардлагатай байна.
        ТД-ийн үүднээс химийн урвал нь урвалдагч хэсгүүдийн хоорондын энергийн солилцооны үр дүн билээ.
        Бидний  томъёолсон  энэхүү  хууль  нь  цаашид  сургалтанд  мөрдөгдөнө  гэдэгт  эргэлзэхгүй  байна.
        Ингэснээр органик химийн сургалт байгалийн универсаль хуультай (ТД-ын II хууль) холбогдох болно.
        Сургалтын ажилд сайтар томъёолсон хууль дүрмийн өгөөж хязгааргүй билээ.

                                                        Дүгнэлт

        1.  Хууль үйлдвэрлэлд нэвтэрснээр Органик синтез нь байгалийн биосинтезийн адилаар нано хэлбэрт
            шилжинэ.
        2.  Үүсэн ИТ бүхэн нь урвалыг эхлүүлэх ТД болзлыг хангахгүй. Жишээ нь: Бензолын уламжлалыг SE-
            урвалд оруулахад даруй есөн ИТ үүсэхээс зөвхөн хоёр нь л ТД болзлыг хангана.





            боловч дарааллын ТД шалтгааныг хуульчлан тайлбарласан нь үгүй байсан. Шинэ хууль өмнө нь:
            Урвалын хурд концентрацаас хамаарна, эх нэдлийн идэвхээс хамаарна гэсэн маш ерөнхий бүрхэг
            тайлбар байсан.
        4.  Органик  химийн  сургалт  бүхэлдээ  ТД-ийн  II  хуультай  холбогдлоо.  Энэ  талаар  сурах  бичигт
            дэлгэрэнгүй өгөгдсөн.
        5.  КК үүссэн тохиолдолд ТД-ийн II хуулиар сэлгэл явж болно (Энтропийн төлөө тэмцэл – динамик
            изомер).
        6.  Урвалын хурдын ТД хамаарлын хууль нь суралцагсдад “зөв бичихийн дүрэм” лүгээ адил нөлөө
            үзүүлнэ,  ковалент  холбооны  чиглэлт  чанар  болон  конформац,  конфигурацаас  эхлээд  органик
            химийн  хүрээнд  ажиглагдах  аливаа  үзэгдлийн  учир  шалтгааныг  тайлбарлахад  “төөрдөг
            байшингаас гарах түлхүүрийн адил” үүрэг гүйцэтгэнэ.
   419   420   421   422   423   424   425   426   427   428   429