Page 425 - GreenChemistry2023 Emhetgel
P. 425
3.2. "Улаанбаатар хотод 2023 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн угаарын хийн цочмог
хордлого" Г.Номуунтуул, Б.Батдорж, Б.Баярмаа, О.Сэргэлэн, А.Мөнгөнтуяа, НЭМҮТ, Хор
судлал, шуурхай удирдлагын алба
Г.Номуунтуул , Б.Батдорж , Б.Баярмаа , Б.Дөлгөөн , А.Мөнгөнтуяа ,
1
1
1
1
1
1
Т.Хосцэцэг , Т.Болормаа , О.Сэргэлэн , С.Юндэн , С.Өнөрсайхан 1
1
1
1
1 НЭМҮТ, Хор судлал, шуурхай удирдлагын алба
Цахим хаяг:ncph.info@gmail.com, Утас:89162789
Хураангуй:
Үндэслэл:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас түлшний хэрэглээтэй холбоотой түлэгдэх, хордох, гал алдах зэрэг эрсдэлийг цохон
тэмдэглэж, өрхийн эрчим хүчний хэрэглээг эрүүл мэндийг дэмжихүйц чиглэлд өөрчлөх ерөнхий зарчмыг баримтлахыг
зөвлөсөн(World Health Organization, 2021). Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалтын мэдээллээр 2022 онд улсын
хэмжээнд угаарын хийн цочмог хордлогын нийт 1410 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдсэн бол 2023 оны 03 дугаар сарын
байдлаар 1025 тохиолдол, 21 нас баралт бүртгэгдсэн нь өмнө оны мөн үетэй харьцуулахад өвчлөлийн түвшин 53.5%-иар
өссөн үзүүлэлттэй байна.
Судалгааны зорилго:
Улаанбаатар хотод 2023 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн угаарын хийн цочмог хордлогын эрсдэлт хүчин зүйлсийн
тархалтыг тогтоох
Материал арга зүй:
Судалгааг агшингийн судалгааны загвараар хийж, гүйцэтгэсэн ба тандалтаар бүртгэгдсэн тохиолдлуудаас сонгож, угаартахад
нөлөөлсөн байж болох эрсдэлт хүчин зүйлийн мэдээллийг асуумжийн аргаар цуглуулан боловсруулалт хийв.
Судалгааны үр дүн:
Асуумж судалгаанд угаартсан 552(58.8%) хүн хамрагдсаны эрэгтэйчүүд 269(48,6%), CI95%(47.2-55.5), эмэгтэйчүүд
284(51.3%) CI95%(44.4-52.7) байна. Насны хувьд хамгийн бага нь 3 сартай хүүхэд, дундаж нас 24, хамгийн өндөр нь 77
настай иргэн өртсөн байна. Байршлаар нь авч үзвэл СХД 232(42.1%), ЧД 126(22.8%), БЗД 89(16.1%) тус тус өндөр байна.
Ялангуяа СХД-ийн 33-р хороо 35(6.3%), 36-р хороо 29(5.3%), 26-р хороо 24(4.3%)-ны иргэд хамгийн их өртсөн байна. Угаарын
хийн хордлогод өртсөн хүмүүст толгой өвдөх, дотор муухай оргих, бөөлжих шинж тэмдэг давамгай илэрч байсан ба, хүлээн
авахаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, буцсан 266(48.2%), гэрээр эмнэлгийн яаралтай тусламж, зөвлөгөө авсан
127(23%), хэвтэн эмчлүүлсэн 117(21.2%) байна. Шалтгаанаар авч үзвэл угаарын хийн хордлогод хэрхэн өртсөн талаараа
мэдэхгүй байгаа 145(26.3%), яндангаа хөөлөөгүй, яндангийн сойлт хаасан, яндангаа авсан 141 (25.5%) гэх шалтгаанууд
тэргүүлж байсан бол угаар мэдрэгчтэй 342 (62%) тус тус байв. Зуухны төрлөөр нь авч үзвэл энгийн зуух 216 (39.5%), ханын
пийшин 128 (23.4%), төслийн зуух 116 (21.2%) зуухыг ашигласан байна. Орон сууцны төрлөөр авч үзвэл байшинд 411(75.3%),
гэр 119 (21.8%) байна. Угаартсан цагаар авч үзвэл 23 цагаас үүрийн 06 цагийн үед илүү их өртсөн байна.
Дүгнэлт:
Судалгаагаар угаарын хийн хордлогод залуу насны хүмүүс илүү өртөж байна. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их
бүртгэгдсэн ба ихэнх айлууд байшинд амьдардаг, энгийн зуух, ханын пийшинтэй байв. Угаарын хийгээр хордсон шалтгаанаа
яндангаа хөөлөөгүй удсан, хаалтыг хаасан, яндан салгасантай холбоотой гэж хордлогод өртсөн иргэд хариулсан. Хордсон
иргэдийн 1/3 орчим нь юунаас болж хордсоноо мэдэхгүй гэж хариулсан байна. Угаартсан хүмүүсийн дийлэнх нь эмчид үзүүлэн
зөвлөгөө авч, буцсан өгүүлэмжтэй байна.
Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ:
Угаарын хийн цочмог хордлогын өртөлт, нас баралтад хүргэсэн эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох аналитик судалгааг хийж,
судалгааны үр дүнгээр иргэд, мэргэжлийн байгууллагуудад зориулсан зөвлөмж хүргүүлэх.
Түлхүүр үг: Улаанбаатар хот, угаарын хийн хордлого, шинж тэмдэг, нас баралт, шалтгаан.
Оршил:
Нүүрстөрөгчийн дутуу исэл нь мод, бензин, нүүрс, байгалийн хий, керосин зэрэг нүүрстөрөгчийн
түлшний бүрэн шаталтаас үүсдэг өнгөгүй, үнэргүй, амтгүй хорт хий юм(CDC, n.d.).