Page 431 - GreenChemistry2023 Emhetgel
P. 431
3.3. "Байгалийн ба тарималжуулсан Дэрэвгэр жиргэрүү (Sapоshnikovia divaricata
(Тurсz.)Schischk) ургамлын үндсэн дэх биохимийн найрлага, биологийн идэвхийн
судалгаа" Н.Пагмадулам, Б.Туяагэрэл, Д.Отгончулуун, ХААИС, ХШУИС, Химийн тэнхим,
МУИС, ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
2
Д. Отгончулуун , Б. Туяагэрэл , Н. Пагмадулам
1
1
1 МУИС. ХШУИС. Хими биологи инженерчлэлийн тэнхим
2 ХААИС. ХШУИС. Химийн тэнхим
Хураангуй
Олон наст ургамлууд нь эмийн үнэт чанартайгаас гадна хөрсний үржил шимийг хадгалдаг, тэнцвэржүүлдэг. Бид
энэ ажлаараа Монгол оронд ургадаг эмийн ургамал болох Дэрэвгэр жиргэрүү (Sapоshnikovia
divaricata(Тurсz.)Schischk) ургамлын үндсэн дэх химийн найрлага, биохимийн үзүүлэлтүүдийг байгалийн болон
тарималжуулсан байдалдаа хэрхэн өөрчлөгдөж байдагийг харьцуулан судлах зорилго, зорилтыг тавьлаа. Энэхүү
зорилгынхоо хүрээнд тухайн ургамлын байгалийн болон тарималжуулсан үндэсний дээжийг газрын дээд болон
газрын доод хэсгээр нь ангилан судлахаас гадна тарималжуулсан ургамлын үрэнд морфологийн үзүүлэлтүүд,
1000 үрийн жин, ургамлын үрийн соёололт, үрийн амьдрах чадвар зэргийг тодорхойллоо.
Түлхүүр үг: Дэрэвгэр жиргэрүү, үндэс, үр, биологийн идэвх
Үндэслэл
Манай оронд 700 гаруй зүйлийн ашигтай ургамал ургадгаас шүхэртний овгийн 59 зүйл ургамал ургадаг бөгөөд
эдгээрийн нөөц бага, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа нь хомс юм. Зарим ховор ургамлыг буруу
технологиор бэлтгэж, хямд үнээр их хэмжээгээр гадаадад гаргах болсон нь ашигт ургамал устаж үгүй болох нэг
хүчин зүйл нь болж байна. Үүний нэг жишээ нь манай оронд ургадаг (Sapоshnikovia divaricata(Тurсz.)Schischk)
буюу “Дэрэвгэр жиргэрүү” хэмээх нэртэй ургамал юм. Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг эрт дээр үеэс анагаах
ухаан, Монгол, Хятад, Төвд уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэж ирсэн байна. Дэрэвгэр жиргэрүү ургамал нь
сайн судлагдаагүйн дээр урьд өмнө нь тарималжуулж байгаагүй зэрлэг хэлбэрээр ургадаг ургамал юм. Энэхүү
ургамлыг Хятад улсын наймаачид захиалан нутгийн иргэдээр түүлгэн хямдаар их хэмжээтэйгээр авах болжээ.
Дэрэвгэр жиргэрүү ургамлыг үр болон үндсээр нь зөөрлөж гаргасан мэдээ их байдаг бөгөөд энэхүү ургамлын
байгалийн нөөц устаж үгүй болох мөн ургамлыг үнсдээр нь түүсний улмаас тухайн бүс нутгийн хөрсний бүтэц
алдах аюул бодитойгоор нүүрлээд байгаа юм.
Дэрвэгэр жиргэрүү нь Монгол улсын Засгийн газраас гаргасан ховордсон ургамлын жагсаалтын 350-д
(Sapоshnikovia divaricata(Тurсz.)Schischk), хэт ашиглалтын улмаас өртөгдөн хөнөөгдөж буй 19 овгийн 24 төрлийн
27 зүйл ургамлын жагсаалтын 19-т тэмдэглэгдсэн байна.
БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд буюу 2023 оны 01 сарын 01-ны өдрийг
хүртэл түүж бэлтгэхийг хориглосон ховор эмийн ургамал юм.
Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уур дулаарч ган, хуурайшилт, цөлжих үйл явц улам ихсэж, гантай жилийн
давтамж улам олширч, үргэлжлэх хугацаа нь уртасч байна. Энэ нь Дэрэвгэр жиргэрүү мэтчилэн ховор, ашигт
ургамлын төрөл зүйл цөөрч устах бас нэг шалтгаан болж байна. Ийм учраас энэхүү ургамлын генийн санг
хамгаалах, хадгалах, нэгэнт зах зээлийн эрэлт хэрэгцээ байгаа учраас үйлдвэрлэлийн зориулалтаар их
хэмжээгээр тарималжуулах, ургамлыг ургамал чигээр нь биш биологийн идэвхит бодисыг нь ялгаж эм
биобэлдмэл байдлаар бэлтгэж боловсруулан гаргах боломжийг судлах зайлшгүй шаардлага гарч байна.
Дорно дахины болон Хятадын уламжлалт анагаах ухаанд Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata
(Turcz.)Schischk) ургамлыг ардын уламжлалт эмчилгээний эмийн жорын найрлагад оруулан хэрэглэж ирсэн
боловч энэ ургамлын химийн найрлага болон биологийн идэвхит бодисын үйлчлэлийн талаар хийсэн судалгаа
хомс байна. Иймээс дээрх чиглэлийн судалгаанд нэмэлт материал бүрдүүлэх шаардлага байгааг харгалзан бид
энэхүү ургамлын Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд ургасан болон тарималжуулсан үндэснээс хандлан ялгаж
таних, үрийг эдийн өсгөвөрлөн аргаар лабораторийн орчин нөхцөлд тарьж ургуулах, хандмалын биологийн
идэвхийг илрүүлэн харьцуулан судлахаар уг судалгааны ажлыг сонгон гүйцэтгэж байгаа болно.