Page 434 - GreenChemistry2023 Emhetgel
P. 434
жиргэрүү ургамлын газрын доорх хэсэг болох үндэснээс 18-20 см-ийн гүнээс түүж дээж авч бэлтгэсэн ба дээжийг
тасалгааны температурт сэрүүн газар хоёр долоо хоног хатааж, нунтаглан шинжилгээнд бэлтгэсэн.
Зураг 3. Дээж
бэлтгэлийн зураг
Судалгаанд хэрэглэсэн түүхий эд болох Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turcz.)Schischk) ургамлын
үндэсний дээжийг хэрхэн бэлтгэснийг Зураг 1-т үзүүлэв.
Судалгааны ажлын арга зүй
Зураг 4. Дэрэвгэр жиргэрүү ургамлын судалгааны ерөнхий бүдүүвч
Зураг 7-т үзүүлсний дагуу Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсэн химийн үзүүлэлтүүд, зарим биологийн идэвхит
нэгдлүүдийг тодорхойлсон. Үүнд чийг, үнлэгийг жингийн анализийн аргаар, сапониныг спектрофотометрийн
аргаар, аргаах бодисыг Левенталь-Нейбауэрийн аргаар, алкалиодыг жингийн аргаар нийт алкалоидын хэмжээг
тодорхойлоход Макс ба Ледерийн аргаар, нийлбэр фенол, нийлбэр флавоноидыг спиртэн хандаар, исэлдэлтийн
эсрэг идэвхийг тодорхойлох DPPH (1,1-дифенил-2-пикрилгидразил)-ийг чөлөөт радикалыг холбох аргаар
спектрофотометрт хэмжиж, полисахаридыг бүлээн, халуун бүлээн, халуун усаар хандлаад улмаар этанолоор
шатлан тунадасжуулдаг ургамлын үндэсний саармаг болон хүчиллэг полисахаридыг дараах схемийн дагуу ялгаж
цэвэрлэсэн.