Page 433 - GreenChemistry2023 Emhetgel
P. 433

Зураг 2.                                                                                         Монгол
          орны                                                                                            нутаг
        дэвсгэр                                                                                            дэх



















                       Дэрэвгэр жиргэрүү Saposhnikovia divaricate (Turcz.) Schischk) ургамлын тархалт
        Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсний уламжлалт анагаах ухаан, ардын эмнэлэгт: Дэрэвгэр жиргэрүү
        ургамлын үр,навч, үндэс нь эмийн түүхий эд болдог.
        Хавар, намар үндсийг нь түүж шороо, үсэрхэг хэсгээс салган хатааж хэрэглэнэ. Хэл дарвигнуулсан, чихэрлэг
        амттай. Өвөрмөц нялуувтар үнэртэй, хөвсгөр, хөнгөн жинтэй, эмийн ашигт ургамал юм.
        Уламжлалт  ардын  эмнэлэгт  ургамлын  үндсийг  нь  хавар  юмуу  намар  түүж  цэвэрлэн,  халуун  бууруулах,  хийг
        дарах, шар усны хуян арилгах, өвчин, үрэвсэл намдаах, толгой өвдөх, шархны халууныг зогсоох, шарх сорви
        эдгээх, саажих болон мэдрэлийн олон төрлийн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг.
        Түвд  эмнэлэгт  газрын  дээд  хэсгийн  үр  жимсийг  цагаан  хорхойг  устгах,  ханиалга  дарж,  халуун  бууруулахад
        хэрэглэдэг.
        Хятад анагаах ухаанд ургамлаар хийсэн эмийг хүн орхоодойтой эн зэрэгцэхүйц чадалтай гэж үзэн үндэс, ишийг
        нь эмийн олон ургамлын хольцонд хэрэглэж, биеийн тамир тэнхээ сайжруулах, элэгний  өвчин, хий чийгнээс
        үүсэлтэй үе мөчний өвчин, ханиалга, арьс салстын шарх идээлэх зэрэгт эмчилгээний журмаар өргөн хэрэглэдэг.
        Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсэн дэх биологийн идэвхит бодисуудын судлагдсан байдал: Үндэс нь
        0.08%  алкалойд,  пектин,  кумарин(psoralen,  bergapoen,  imperatorin,  phellopterin),  хромын  уламжлалууд  (3 –o-
                                                                                                             1
        acetylhamaudol, 3 -o-angeloylhamaudol ledebouriellol, cimifugin, 5-o-methyl-visaminnol), полиацетилений нэгдлүүд,
                        1
        (фалкариндиол (8Е)-heptadeca-1,8-dien-4,6-diyn-3,10-diol), панаксинол Сапошниковын цэцэг нь гликозид, аргаах
        бодис, бага хэмжээний сапонин, үр нь анхилам үнэртэй эфирийн тос агуулдаг. Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia
        divaricata)-гийн  баг  цэцэг,  навч,  иш,  үндсэнд  нь  алкалоид  нилээд  их,  харин  үр,  жимсэнд  нь  бага  хэмжээтэй
        агуулагддаг. Үндсэнд нь кумарин, навчинд нь кумарин 0.23-0.88%, цэцгэнд нь кумарин 0.1-0.3%, глюкозид, аргаах
        бодис-6%, сапонин бага хэмжээтэй, үрэнд нь кумарины нэгдлүүд 0.09%, флавонойд 0.82-1.4%, өвөрмөц үнэртэй
        эфирийн тос байдаг тухай хэвлэлүүдэд дурдсан байна.

        Судалгааны материал, арга зүй
        Судалгааны материал: Уг судалгааны ажилд Монгол орны хоёр өөр бүс нутагт зэрлэгээр ургаж байгаа болон
        тарималжуулсан  Дэрэвгэр  жиргэрүү  ургамлын  үндэсний  биохимийн  найрлага,  зарим  биологийн  идэвхит
        бодисуудын агууламж, биологийн үйлчлэл, эмт чанарыг харьцуулан судлах зорилгоор  судалгааны  материал
        болгож, ойт хээр, хангайн бүсэд хамаарах Сэлэнгэ, хээрийн бүсэд багтах Дорнод аймгийн Халх голын нутаг
        дэвсгэрт ургасан байгалийн болон Төв аймгийн Борнуур сумын туршилтын талбайд тарималжуулсан Дэрэвгэр
   428   429   430   431   432   433   434   435   436   437   438