Page 465 - GreenChemistry2023 Emhetgel
P. 465

3.7.  "Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдын хиймэл дагуулын
                  мэдээнд  суурилсан  газрын  гадаргуугийн  өөрчлөлт,  доройтлын  судалгаа"
                  З.Балжинням, Э.Пүрэв-Эрдэнэ, С.Туяа, А.Буянбаатар, Завхан аймаг Ус цаг уур
                  орчны шинжилгээний төвийн байгаль орчны шинжилгээний лаборатори


                                                              2
                                                                             3
                                                                                                    4
                                 1 *
            Замбал Балжинням , Эрдэмжаргал Пүрэвэрдэнэ ,Санжаа Туяа , Авирмэд Буянбаатар .
            1  Завхан аймаг Ус цаг уур орчны шинжилгээний төвийн байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч
            2   Газар зүйн, экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
            3  ШУТИС-ийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхимийн ахлах багш
            4  ХААИС-ийн агроэкологийн сургуулийн захирал

            Хураангуй— Сүүлийн жилүүдэд Монгол орны хэмжээнд ажиглагдсан дулаарлын үйл явц, бэлчээрийн мал аж ахуйд
            гарсан тоон өөрчлөлт, уул уурхайн замбараагүй үйл ажиллагаа зэрэг нь цөлжилтийн үйл явцыг улам бүр хурдасгах
            хүчин зүйл болсон юм. Сүүлийн жилүүдэд Түүнчлэн байгаль, нийгэм, эдийн засгийн хавсарсан нөлөөн дор явагдах
            цөлжилтийн  үйл  явц,  түүний  үр  дагавар  нь  жилээс  жилд  өсөх  хандлагатай  байна.  Иймд  газрын  доройтол,
            цөлжилтийн явцыг шинжлэх ухааны үүднээс үнэлэн дүгнэх хэрэгцээ шаардлага оршсоор байна. Энэхүү судалгааны
            ажлын зорилго нь Завхан аймгийн цөл, цөлөрхөг хээрийн бүсийн сумдын газрын доройтол, өөрчлөлтийг хиймэл
            дагуулын мэдээ ашиглан мониторинг хийхэд оршино. Зайнаас тандан судлах технологи нь газрын төлөв байдлыг
            үнэлэх  хэрэглээнд  өндөр  чадамжтай  бөгөөд  хөдөө  аж  ахуйн  салбарын  төлөвлөлтийг  оновчтой,  хялбар  болгох
            боломжтой.  Судалгааны  ажил  нь    Завхан  аймгийн  Ургамал  сумын  газрын  төлөв  байдал,  өөрчлөлтийг  хиймэл
            дагуулын 2000-2022 оны 23 жилийн мэдээнд суурилан тухайн цөл, цөлөрхөг хээрийн бүс нутгийн цаг уурын станцын
            уур амьсгалын мэдээтэй уялдуулан судалсан.
            Түлхүүр үг—Хөрсний заслагатай ургамлын индекс(SAVI), цөл, цөлөрхөг хээр, газрын доройтол, хур тунадас

            ОРШИЛ

            Судалгааны ажлыг гүйцэтгэх үндэслэл
             Байгалийн янз бүрийн нөхцөлд хөрс үүсэх үйл явцын чиглэл, эрч хүч, үр нөлөө харилцан
            адилгүй байдаг. Хүн амын амьдарч байгаа нутаг дэвсгэрийн эрүүл ахуйн байдлыг илтгэн
            тодорхойлдог гол хүчин зүйл нь хөрсөн бүрхэвч бөгөөд хүн, амьтны хүнс тэжээлийн ургамлыг
            ургуулах орчин, ургамал, амьтны амьдрах орчин, дулаан болон чийгийн горимыг зохицуулагч,
            ус, хог хаягдлыг шүүж хоргүйжүүлэгч, барилга, эм зүй, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх
            үндсэн түүхий эд, материал болдог.
             Эрдэмтэдийн судалгаагаар байгалийн хэвийн нөхцөлд хөрсний 1 см үржил шимт үе давхарга
            үүсч бүрэлдэн тогтоход дунджаар 100-400 жил, харин 20-30 см үржил шимт үе давхарга бий
            болоход 3000-12000 жил шаардагддаг гэсэн тооцоо гаржээ (Protect and produce FAO, 1983).
             Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Дэлхийн хүнсний аюулгүй байдал ба хүнс тэжээлийн
            салбарын нөхцөл байдал-2018” илтгэлд 2017 оны байдлаар өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо
            дэлхийд 821 саяд хүрсний гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, хөрсний
            доройтол, усны хомсдлоос шууд хамааралтайг дурджээ.
            Хөрсийг доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх үүднээс Монгол Улсын
            Их хурлаас 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр  “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх
            тухай хуулийг, Монгол улсын засгийн газар 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Хөрс
            хамгаалах, газрын доройтлыг бууруулах” үндэсний хөтөлбөрийг баталсан.  Эдгээр хууль
            болон хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүнг бодит бодитой үр дүнтэй болгоход хөрсний
            доройтол, цөлжилтийг судлах аргачлал болон үр дүн чухал юм.
            Судалгааны ажлын зорилго
   460   461   462   463   464   465   466   467   468   469   470