Page 549 - GreenChemistry2023 Emhetgel
P. 549
Үзэгдлийн тархалтыг shapiro-wilk normality test ашиглан тодорхойлоход тархалт нь хэвийн бус
байсан (p=0.000) бөгөөд бүлэг хоорондын утгуудыг Wiclcoxon Rank-sum test, Kruskal-Wallis тестүүдийг
ашиглан харьцуулж үзүүлэлтийн үнэн магадыг 95 хувийн итгэлцлийн түвшинд тодорхойлсон. Анги
танхимын дотоод орчны агаарын бохирдлын үзүүлэлт, бичил цаг уурын үзүүлэлтийг Wiclcoxon Rank-
sum test, Kruskal-Wallis test ашиглан боловсруулалт хийж сургуулийн байршил, ангийн бүлэг, ангийн
хичээл орох ээлж, ангийн давхраар харьцуулан үнэлсэн. Р утгын ач холбогдлын түвшинг 0.05-с бага
тохиолдолд статистикийн үнэн магадтай гэж үзсэн.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН
Ерөнхий мэдээлэл
Судалгаанд нийт 10 сургуулийн мэдээллийг тусгайлан боловсруулсан асуулгын дагуу цуглуулж дүн
шинжилгээ хийсэн. Нийслэлийн Баянгол дүүргээс 2, Баянзүрх 2, Сүхбаатар 2, Сонгинохайрхан,
Чингэлтэй дүүргийн 2 сургуулийг тус тус судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан сургуулийн
7 нь төвлөрсөн халаалттай, 3 нь уурын зуухан халаалттай байв. Судалгаанд хамрагдсан ЕБС-иудын
ерөнхий мэдээллийг Хүснэгт 9-д харуулав. Судалгаанд оролцсон сургуулиудыг халаалтын төрлөөр нь
авч үзэхэд 7 сургууль буюу 70% нь төвлөрсөн халаалтын системд холбогдсон, 3 буюу 30% нь уурын
зуухаар галладаг байна. Ерөнхий боловсролын сургуулиудын 68.8% нь 2000 оноос өмнө баригдсан
буюу насжилт өндөр барилгатай байна.
Хүснэгт 9. Сургуулийн барилгын ерөнхий мэдээллийг ЕБС-ийн байршил, зарим нөлөөлөх хүчин зүйлсээр
харьцуулсан дүн
Хотын төв Хотын зах Нийт
Ерөнхий мэдээлэл
N (%) N (%) N (%)
Төвлөрсөн 3 (100.0) 4 (57.1) 7 (70.0)
Халаалтын
төрөл Уурын зуух 0 (0.0) 3 (42.9) 3 (30.0)
2000 оноос өмнө 3 (100.0) 4 (57.1) 7 (70.0)
Барилгын он
2000 оноос хойш 0 (0.0) 3 (42.9) 3 (30.0)
Баянгол 1 (33.3) 1 (14.3) 2 (20.0)
Баянзүрх 1 (33.3) 1 (14.3) 2 (20.0)
Дүүрэг Сүхбаатар 0 (0.0) 2 (28.6) 2 (20.0)
Сонгинохайрхан 0 (0.0) 2 (28.6) 2 (20.0)
Чингэлтэй 1 (33.3) 1 (14.3) 2 (20.0)
Сургуулийн Модтой 3 (100.0) 6 (85.7) 9 (90.0)
орчин
Модгүй 0 (0.0) 1 (14.3) 1 (10.0)
Нийт 3 (100) 7 (100) 10 (100)
Зураг 15. Сургуулийн ойр орчимд хог хаягдал шатаадаг байдал.