Page 545 - GreenChemistry2023 Emhetgel
P. 545

байдаг. Жишээлбэл, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5)  нь чихрийн шижингийн II хэлбэрийн эмгэгийг
        үүсгэдэг бөгөөд хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд саад учруулж, сэтгэцэд нөлөөлдөг. Түүнчлэн дэлхий
        даяар нялхсын эндэгдлийн 20 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж үзэж байна.(Programm, 2022)
        Монгол  улс  2019  оны  5  дугаар  сарын  15-ны  өдрөөс  эхлэн  түүхий  нүүрсийг  Улаанбаатар  хотод
        хэрэглэхийг  хориглож,  сайжруулсан  шахмал  түлшийг  хэрэглэснээр  агаарын  бохирдол  тодорхой
        хэмжээгээр  буурсан  хэдий  ч  дотоод  орчин  дахь  тоосонцрын  хэмжээ  агаарын  стандартад  заасан
        үзүүлэлтээс хоёр дахин өндөр бөгөөд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн агаарын бохирдол өндөр,
        гэр,  байшингийн  агаарт  нүүрстөрөгчийн  дутуу  исэл  ДЭМБ-ын  зөвлөмж  хэмжээнээс  2.5  дахин  их
        байна.(Д.Даваалхам, 2022)
        Сургуулийн дотоод орчны агаарын бохирдолд гадаад орчны агаарын бохирдлоос гадна анги танхимын
        агааржуулалт,  сурагчдын  тоо,  сургуулийн  барилгын  хийц,  улирлын  шинж  чанар  зэрэг  хүчин  зүйлс
        нөлөөлж,  сурагчдын  эрүүл  мэндэд  эрсдэл  учруулдаг.  Сургуулийн  сурагчид  өдрийн  5-8  цагийг
        сургуулийн орчинд өнгөрөөдөг тул хүүхдийг эрүүл агаараар амьсгалах нөхцөл бүрдүүлэх нь нийгмийн
        эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна.(Rawat & Kumar, 2023) Судалгаагаар сургуулийн анги
        танхимын агаар дахь РМ2.5 тоосонцрын хэмжээ хаврын улиралд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.3
        дахин их, хэмжилт хийсэн анги танхимын 88.7%-д агаарын хэм ЗХ-ээс их, харин харьцангуй чийглэг
        74%-д нь бага байгааг тодорхойлсон байна.(Д.Даваалхам, 2022) Улаанбаатар хотод PM2.5 тоосонцрын
                                                                         3
        24  цагийн  дундаж  агууламж  зуны  6-8  саруудад  22.8±9  мкг/м ,  өвлийн  12-2  дугаар  сарын  хооронд
                         3
        147.8±61.2 мкг/м байна. Өвлийн улиралд агаар дахь PM2.5 тоосонцор бусад улирлыг бодвол өндөр
        агууламжтай  байдаг.  Автомашины  ачаалал  ихтэй  төв  замд  зарим  сургууль  ойр  байрладаг  нь
        автомашины  гаралтай  агаарын  бохирдолд  илүүтэй  өртөж,  үүнээс  шалтгаалан  хүүхдийн  амьсгалын
        замын эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлж байна.(Karamelo, 2015)

        2017 онд хийгдсэн МУ-ын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарын
        судалгаагаар  нарийн  ширхэгт  тоосонцор  агаарын  чанарын  MNS4585:2016  стандартын  хүлцэх
        хэмжээнээс дунджаар 1.8 дахин их, нүүрсхүчлийн хий 2 дахин их байсан. Агаарын хэм, харьцангуй
        чийглэг  нь  сургуулийн  орчны  ерөнхий  шаардлагын  MNS6558:2015  стандарттай  харьцуулахад
        тохиромжтой бус байжээ.(А.Уянга, 2017)
               Гадаад  болон  дотоод  орчны  агаарын  бохирдол  нь  амьсгалын  замын  болон  бусад  эртхэн
        тогтолцооны  эмгэгийг  үүсгэгч,  өвчлөл,  нас  баралтын  шалтгаан  болж  байна.(Turunen  et  al.,  2014)
        Жирэмсэн эмэгтэй агаарын бохирдолд өртөхөд урагт мэдрэлийн тогтолцооны саатал, аутизм үүсэх
        эрсдэл  нэмэгддэг.(Lam  et  al.,  2016)  Бага  насны  хүүхдийн  бие  махбодын  дархлааны  систем  бүрэн
        хөгжөөгүй,  амьсгалах  давтамж  насанд  хүрэгчидтэй  харьцуулахад  3-5  дахин  их байдаг  тул агаарын
        бохирдолд өртөх эрсдэл илүү өндөр байдаг(Annesi-Maesano et al., 2012).
               Дэлхий  дахинаа  гурван  хүүхэд  тутмын  нэг  буюу  800  сая  гаруй  хүүхдийн  цусан  дахь  хар
        тугалганы хэмжээ нэг децилитр тутамд 5 микрограмм ба түүнээс дээш байна. Хүүхэд хар тугалгад
        өртсөнөөр IQ буурах, анхаарал сулрах, сурлагын амжилт муудах, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж
        түрэмгий зантай болох, бөөр гэмтэх эрсдэл ихсэх зэрэг хүнд үр дагаварт хүргэдэг.(UNICEF and Pure
        Earth., 2020) Мөн хүрээлэн буй орчинд хамгийн түгээмэл тархсан хүнд металлууд болох манган, кадми,
        хром, зэс, никель, хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, кобальт нь уул уурхай, үйлдвэрийн үйл ажиллагаа,
        автомашины  утаа,  нүүрсний  шаталтын  улмаас  гадаад  орчинд  ялгарч  байдаг.  Агаарын  бохирдлын
        улмаас аутизм, багтраа, амьсгалын замын эмгэгүүд, харшил, ургийн гаж хөгжил, хорт хавдар, анхаарал
        сулрах, хэт хөдөлгөөнтэй болох зэрэг эмгэгт хүргэж байгааг судалгааны дүнгүүд харуулсаар байна.
               “Улаанбаатар хотын хүүхдийн шээсэнд агуулагдах хүнд металлын агууламж, түүнд нөлөөлөх
        зарим хүчин зүйлсийн хамаарал” судалгааны дүнгээр хүүхдийн шээсэнд агуулагдах хар тугалга, кадми,
        хромын агууламж лавламж хэмжээнээс 1.8-5.5 дахин өндөр байсан бөгөөд орчны сорьцуудад хүнд
        металлын эх үүсвэр, агууламжийг тодорхойлох хэрэгцээтэй байгааг онцолжээ.(Б.Гэрэлчимэг, 2018)
               БНХАУ-ын  Шанхай  хотын  агаар  дахь  тоосонцрын  хүнд  металлын  агууламжийг  Улаанбаатар
        хоттой харьцуулахад хүнцэл (As) 2.6, бари (Ba) 1.5, берилли (Be) 4, кобальт (Co) 1.2, хром (Cr) 1.4,
        төмөр  (Fe)  1.03,  титан  (Ti)  1.4  дахин  их  тодорхойлогдсон  байна.    2018  онд  нийтлэгдсэн  гадаадын
        судлаачдын   анги танхимын агаар дахь тоосонд хүнд металлын тодорхойлсон судалгааны үр дүнгээс
        үзэхэд хамгийн өндөр агууламжтай нь төмөр (3904.7 мг/кг, 95%ИИ: 3657.1-8154.3), цайр (429.9 мг/кг,
        95%ИИ:  182.8-677.1),  бари  (419.2  мг/кг,  95%ИИ:  274.7-253.7)  байна.(Энхжаргал  Г,  2012)  Эдгээр
        металлын зарим нь хүнд мутаци  болон хорт хавдар үүсгэгч бөгөөд зүрх судас, мэдрэлийн систем, цус,
   540   541   542   543   544   545   546   547   548   549   550