Page 541 - GreenChemistry2023 Emhetgel
P. 541
5 7.24-7.28 134.0 5 7.27-7.29 121.7
6 6.57-6.59 111.6 6 6.94-6.97 122.1
7 159.9 7 167.9
1' 7.3 68.2 1’ 4.70-4.72 105.4
2' 137.4 2’, 3’, 4’, 5’ 3.37-3.47 75.1-78.5
3', 5', 7' 7.33-7.51 129.2 6’ a 3.87-3.91 62.8
4', 6' 129.6 6’ b 3.67-3.71
1’’ 4.93-4.94 102.8 7’
2’’ 3.30-3.46 75.0 1” 137.4
3’’ 78.0 2”, 6” 7.46-7.48 129.4
4” 71.3 3”, 5” 7.37-7.41 129.8
5” 3.30-3.46 78.4 4” 7.33-7.36 129.5
6"a 3.63-3.68 62.6 7” a 5.35-5.38
6”b 3.84-3.87 7” b 5.28-5.31 68.7
ХЭЛЦЭМЖ
Дэлхийн бөмбөрцгийн уртраг, өргөрөг, цаг уурын өөрчлөлтийн ялгаатай бүсэд тархан ургадаг хуснууд
нь биологийн идэвхи, үйлдлийн хувьд харилцан адилгүй байдаг байна. ОХУ-ын судлаачид түүхий
эдийн нөөц ихтэй 2 төрлийн хусны /Betula pendula Rhoth В.pubescens Ehrh/ навчинд фармакологийн
судалгаа хийсэн байна. Х.Крашенинниковын Монголын хойд бүсээс анх илрүүлсэн сорьцонд
Sukatschew (1926) тодорхойлолт хийж, Ипполитийн хус буюу B.hippolitii Sukacz (1905) хэмээн оноож
бүртгэжээ. Sukatschew үүний өмнө Хавтага навчит хус буюу B. platyphylla Sukacz-ийг илрүүлжээ.
6
Бидний судалгаанд сонгосон Хавтага навчит хус (B.platyphylla Sukacz), Ипполитийн хус (B.
Hippolytii Sukacz)-ны зүйлд Монголын эрдэмтэн, БШУ-ы доктор, профессор Э.Ганболд тодорхойлолт
хийж баталгаажуулсан юм.
Ипполитийн хусны навчнаас цэвэр бодис ялган, химийн бүтцийг тогтоосон бидний судалгаагаар
Ипполитийн хус (B.Hippolytii)-ны навчны диэтилийн эфирийн фракц, нэрмэл усны фракцаас нийт 12
бодисыг илрүүлж, тэдгээрийн химийн бүтцийг нь тогтоов. Эдгээр ялгасан бодисын 4 нэгдэл C6-C7-C6
бүтэцтэй диарилгептаноидын уламжлалын макро цагирагт нэгдлүүд: бодис-1: Ацерогенин К, бодис-2:
7
Алнусонол, бодис-3: Алнусонон, бодис-4: эфир хэлбэртэй 3, 5’ дигидрокси-4’ метокси 3’, 4’’ оксо-1,7
дифенил-L-гептен болон C6-C3-C6 бүтэцтэй флавоноидууд болон тэдгээрийн гликозидууд зэрэг
бодисуудыг илрүүлэн тодорхойлов. Эдгээр бодисууд бусад овгийн ургамалд хийгдсэн судалгаагаар
судлагдсан боловч манай оронд ургадаг Ипполитийн хусны навчинд анх удаа тодорхойлогдож байна.
Бидний судалгаагаар диарилгептаноидын уламжлалын 4 бодис ялган тодорхойлсон бөгөөд бусад
судлаачдын судалгаатай дүйж байна. B. platyphylla Var. Japonica ургамлаас диарилгептаноидын
гликозидууд 1.7-бис (4 гидроксифенил)-3-гептене-5-он) ялган бүтэц байгууламжийг нь тогтоон түүний
элэг хамгаалах, антиоксидант, хавдрын эсрэг идэвхийг тогтоосон байна. 8,9,10
Alpina, Zingiber, Curcuma, болон Alnus зэрэг ургамлын зүйлүүдийн үндэс, холтсонд 1,7
дифенилгептанийг илрүүлсэн ба сүүлийн 20 жилийн хугацаанд эдгээр нэгдлүүдийн хорт хавдрын эсрэг,
хор тайлах, эстроген дааврын эмгэг, нянгийн эсрэг, антиоксидант идэвх зэргийг судлан тогтоожээ. 11
Тиймээс байгалийн шинэ диарилгептаноидууд ба тэдгээрийн фитохимийн шинж чанарыг
илрүүлэх нь анагаахын шинжлэх ухаанд ихээхэн ашиг тустай юм. Диарилгептаноидуудыг гарган авсан
ургамлуудыг Хятадын уламжлалт анагаах ухаанд өргөн ашигладаг байна. Амьтад ийм хоёрдогч
метаболит үүсгэдэггүй тул дээрх овгийн ургамлаас ялгасан нэгдлүүдийг шавьжаар боловсруулсан
ургамлын материалаас гаралтай байх ёстой гэж үздэг байна. Диарилгептаноид агуулсан эх ургамлууд
Ази, Өмнөд Америк, Африкийн уламжлалт эмэнд өргөн хэрэглэгддэг байна. Жишээлбэл турмерикийн
үндэслэг иш Curcuma longa нь Энэтхэг Хятадын уламжлалт анагаах ухаанд цөс, арьс, ходоодны
өвчнийг эмчлэхээс гадна элэг хамгаалах, хавдрын эсрэг үйлдэлтэй нь сүүлийн жилүүдэд танигдсан