Page 537 - GreenChemistry2023 Emhetgel
P. 537

Судалгааны зорилго, зорилт: Ипполитын хусны навчнаас цэвэр бодис ялган, химийн бүтцийг
        тогтоох
        1.  Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга зүй
            Дээж: Ипполитын хусны навч (Folium B.Hippolytii Sukacz) 2017 оны 8 сарын 10, 2020 оны 6 сарын
            17-19  нд    Архангай  аймгийн  Ихтамир  сумын  Хан-Өндөр  (N48 .56 ;  E  101 .03)  газраас  бэлтгэв.
                                                                                  /
                                                                                          0
                                                                              0
            Ургамлын  зүйлийн  тодорхойлолтыг  Улаанбаатар  Их  Сургуулийн  Ургамал  Судлалын  Тэнхимийн
            эрхлэгч, БШУ-ы доктор, профессор Э.Ганболд хийсэн.
            Цэвэр  бодис  ялгах  бүтэц  байгууламжийг  тогтоох  судалгаанд  хэрэглэгдсэн  бодис,
            урвалж, багаж: ECD спектрийн хэмжилтийг JASKO J-700 загварын спектрополяриметр, хэт ягаан
                                                                                                    1
            туяаны  спектрийг  Shimadzu  MPS-2450  (SIMADZU,  Kyoto,  Japan)  спектрофотометр,  H’ЦСР  (400
                                             1
                                                                   n
                  13
            Мгц),  C’ЦСР (100 Мгц), HMQC ( JC-H=145 Гц), HMBC ( JC-H=8 Гц), спектрийн шингээлтийг  хэмжихэд
            Joel  JNM-AL400  FT-NMR  загварын  спектрометр  (JEOL,  Tokyo  Japan),  2089  загварын    ӨМШХ,
            (JASKO),  стандарт  уусгагчид:  хлороформ-d4  (CDCl3,  Wako  pure  chemical  industry  Ltd)  ,
            диметилсульфоксид-d (DMSO-d6), метанол-d (CD3OD-d4).
            Цэвэр бодис ялгах багана: Ultra Pack ODS-SM-50C-M (37мм×100 мм, Yamazen, Osaka, Japan), TSK
            gel  ODS-120T  (21.5мм×300  мм,  Tosoh,  Tokyo,  Japan),  Mightysil  RP-18GP  (10мм×250мм,  Kanto
            Chemical, Tokyo, Japan), Develosil C30-UG-5 (20мм×250мм, Nomura Chemical, Aichi Japan), Capsell
            Pak C-8 (20мм×250мм, Shisheido, Japan), хроматографийн шилэн багана, силикагел 500г (Wakogel
            C-200, 75-100μm, Wako pure Chemical Industration Ltd), ион солилцооны давирхай 50г (Diaion ion
            exchange resin, Mitsubishi Chemical Corporation), тэнгисийн элс (sea sand 300-600μm), хөдөлгөөнт
            фаз ацетонитрил (CH3CN) 25%, 30%, 40%, 60%, 90%-ийн уусмалууд, цэвэр метанол, метанолын
            50%, 60%, 80%-ийн уусмалууд.
               Ипполитын  хусны хатаасан навчийг 1:8 харьцаатай 80%-ийн ацетонд тасалгааны температурт
                                                    0
        5 хоног хандлан, гарсан шингэн хандыг 50 C-д вакуум ууршуулагчид ууршуулан өтгөн ханд гаргана.
        Бүлэглэн хандлалт: Ипполитын хусны навчны  өтгөн хандыг 3 литрийн колбонд хийн 500 мл нэрмэл
        усаар суспензлэн, 500 мл диэтилийн эфир нэмж хуваагч юүлүүрт хийн ус, эфирийн үеийг ялган авна.
                                                                                                            0
        Хуваагч юүлүүрт үлдсэн үлдэгдэлийг 500 мл метанолд уусгана. Диэтилийн эфирийн фракцыг 40 С-д,
                                                         0
        метанол  болон  нэрмэл  усны  фракцуудыг  50 С-д  нэрж  диэтилийн  эфир,  метанол,  нэрмэл  усны
        фракцаас өтгөн ханд гарган авна.
        Судалгааны үр дүн
        Фитохимийн  судалгааны  үр  дүнд  Ипполитын  хус  (B.Hippolytii,  Sukacz)-ны  навчны  диэтилийн  эфир
        болон нэрмэл усны бүлэг ханднаас 12 бодисыг цэврээр ялган тодорхойлов. Цэвэр бодисын массыг
                                                                                                              13
                                                                                                    1
        HRFAR MS ба EIMS аргаар тодорхойлсон ба бодисын молекулын бүтэц байгууламжийг  H болон  C
                     1
                        1
        NMR  арга,  H- H  COSY,  HMBC,  HMQC  аргуудаар  тогтоов.  Ипполитын  хусны  навчнаас  цагирагт
        диарилгептаноидын уламжлалын 4 бодис ацерогенин К, алнусонол, 3,5’-дигидрокси-4’-метокси-3’,4’’-
        оксо-1,7-дифенил-1-гептен  буюу  диарилгептаноидын  эфир,  алнусонон,    флавоноид,  тэдгээрийн
        гликозидод  хамаарагдах  кверцетин,  кверцетин-3-O-(4-O-ацетил)-α-L-рамнопиранозид,  мирицетин,
        мирицетин-3-O-рутозид, мирицетин 3-O-(4-O-ацетил)-α-L-рамнопиранозид, кемпферол-3-O-(4 пара-
        кумаройл)-α-L-глюкопиранозид,  кемпферол-3-O-α-L-рамнопиранозид,  акацетин–7-O-β-(4-O-ацетил)-
        α-L-рамнопиранозид зэрэг 8 бодис тодорхойлсон нь манай оронд ургадаг Ипполитын хусны навчинд
        агуулагдах  байгалийн  нэгдлийг  илрүүлэн  цэврээр  ялган  химийн  бүтцийг  тодорхойлсон  нь  энэ
        судалгааны шинжлэх ухааны гол ач холбогдол болж байна.
        Ипполитын хусны навчнаас ялгасан нэгдлүүдийн молекулын бүтэц, байгууламжийг тогтоосон
        судалгааны дүн
               Ипполитын  хусны  навчны  диэтилийн  эфирийн  фракцаас  4  бодис,  макроцагирагт  нэгдэлд
        хамаарах  цагирагт  диарилгептаноидын  уламжлалын  нэгдлүүд,  усан фракцаас  8  бодис, флавоноид
        кверцетин, мирицетин, кемпферол болон акацетин, тэдгээрийн гликозид нийт 12 бодис цэврээр ялган,
        молекулын бүтэц байгууламжийг тогтоов.
   532   533   534   535   536   537   538   539   540   541   542