Page 542 - GreenChemistry2023 Emhetgel
P. 542

байна. Диарилгептаноидын цагирагт нэгдэл агуулсан  Juglans sinensis-ийг Солонгосын ардын анагаах
        ухаанд үрэвсэлт өвчин намдаах эм болгон ашигладаг байна.
              Ацерогенинээр баялаг Acer nikoense-ийн ишийг элэгний эмгэгийг эмчлэх, нүд угаах зорилгоор
        ашигладаг. Цагирагт нэгдлүүд нь янз бүрийн өвөрмөц үйлдэлтэй байна. Бидний илрүүлсэн  бодис-1
                                          10
        Алнусонон,  бодис-2  Алнусонол   бодисууд  кето-енол  таутомер  хэлбэртэй  харилцан  бие  биедээ
        шилждэг нэгдлүүд байна. Эдгээр бодисуудыг анх A.joponica, A. hirsuta, Carpinus cordata, болон Myrica
        nana –аас ялган тодорхойлсон байна.
               Диарилгептаноидуудын  антиоксидант  идэвхийг  токоферолтой  харьцуулан  судлахад  хамгийн
        хүчтэй антиоксидант идэвх үзүүлсэн байна. Хамгийн өндөр идэвхийг ацерогенин К үзүүлсэн байна.
        Энэ нь бидний цэврээр ялгасан бодис-1 байна.     12,13,14
              Навчны  зэрэгцээ  ургамлын  бусад  хэсэг,  тухайлбал;  Хусны  холтсыг  фармакогнозын  чиглэлээр
        судлаж, анагаах ухааны практикт нэвтрүүлэх өргөн хүрээний судалгааг Лигостаева, Юлия Валерьевна
                                              12
        (2002), Самара (2005) нар явуулжээ.   Оросын ард түмэн чихрийн шижингийн зэхмэлийн найрлагад
        хусны навчийг оруулж хэрэглэж иржээ.    15,16,17
              Монголын уламжлалт анагаах ухаанд Хавтага навчит хус (B. platyphylla Sukacz)-ны шүүс, навч,
        нахианы дотор агуулагдах биологийн идэвхит бодисын нөлөөгөөр уушгины үрэвсэл, уушгины сүрьеэ,
        гялтан хальсны үрэвсэл, ханиалга намдаах, халуун бууруулах үйлдэл үзүүлнэ. Навч нь бактерийн эсрэг
        идэвхитэй  18,19,20 ,  хусны  навч  хор  тайлах  үйлдэлтэй  бөгөөд  антиоксидант  үйлдлийн  механизмыг  хэт
        исэлдэлтээс  үүссэн  эсийн  мембраны  гэмтэл,  молекулын  конформаци,  хэмжээ,  үйл  ажиллагааны
        өөрчлөлтийн  мөн  чанараар  тайлбарлана.  Бусад  орны  судлаачдаас  ойролцоо  зүйлийн  хусан  дээр
        хийсэн  антиоксидант  үйлдлийн  судалгааг  хайж  үзэхэд  B.  platyphylla  var.Japonica  тааралдаж  байна.
        Ийнхүү өөрийн оронд ургадаг хусны зүйлээс цэвэр бодисуудыг ялгаж, тэдгээрт бүтэц, байгууламжийн
        тайлал  хийснээр  тус  зүйл  ургамлын  хемотаксином,  биологийн  идэвхит  нэгдлүүдийн  биогенезийн
        асуудлыг  нэг  мөр  болгон  шийдэх,  шинэ  эм,  бэлдмэлийг  зохион  бүтээх,  фармакологийн  үйлдлийн
        механизмын  тайлал  хийх,  эмчилгээний  хүрээг  өргөтгөх,  шинжлэх  ухааны    шинэ  мэдлэг  түгээх  ач
        холбогдолтой судалгааны ажил болно.

                                                         НОМ ЗҮЙ
        1. Володя Ц., Монгол орны эмийн ургамлыг эмнэлэгт хэрэглэх аргачлал., х.х 10, хуудас 351-355, Улаанбаатар
           2014 он
        2. Лигаа У, Даваасүрэн Б, Нинжил Н. Монгол орны эмийн ургамлыг Өрнө Дорнын анагаах ухаанд хэрэглэхүй,
           хуудас 99, 333, 435-436.  УБ, 2006
        3. Молоковский Д.С., Дьяачук Г.И., Фармакологическая активность отвара листьев березы бородавчатой Betula
           pendula Roth, Фармакология, том 7, стр 73-93, май 2006. www.medline.ru
        4. Pawlowska L., Biochemical and systematic study of the genus Betula L., Acta Soc.Pol., 52, p.301, 1983.
        5. Abycheb. A.Z, et al., Studies of the chemical composition of birch bark (cortex) exstracts from the Betulaceae family,
           Pharmaceutical chemistry Journal, vol 41 (8), pages 419-423. 2007.
        6. Лигаа.У., Монгол орны эмийн ургамлыг өрнө, дорны анагаах ухаанд хэрэглэхүй.  (Харьцуулсан судалгаа) II
           хэвлэл. Х  461 Улаанбаатар, 2015.
        7. Макаров А. А., Прямкова Н. А., К изучению танидоносности растений Центральной Якутии. В кн.: Матер. К
           изучению лекарственной флоры Якутии. Якутск, стр 8-9, 1977.
        8. Ju.E.M, et al., Antioxidant and anticancer activity of extract from Betula platyphylla var. Japonica, Life sciences, 74,
           p.1013-1026, 2004
        9. Haining. L. V., She. G., Naturally Occurring Diarylheptanoids, Natural Product Communications Vol. 5 (10), 1687–
           1708, 2010 School of Chinese Pharmacy, Beijing
        10. University of Chinese Medicine, Beijing 100102, China shegaimei@126.com Received: May 12th, 2010; Accepted:
           August 26th, 2010
        11. https://pubchem.ncbi.nlm.nih.gov/compound/Alnusonol
        12. Лигостаева.Ю.В., Фармакогностическое исследование березы перспективы ее использования в медицине.
           тема диссертации и автореферата по ВАК РФ 14.04.02, кандидат фармацевтических наук, Новосибирск 2015.
   537   538   539   540   541   542   543   544   545   546   547