Page 544 - GreenChemistry2023 Emhetgel
P. 544
3.13. "Сургуулийн дотоод орчны агаар дахь зарим хортой, хүнд металлын агууламжийг
тодорхойлох, үнэлэх" Ж.Миеэгомбо, С.Мягмарчулуун, Г.Жаргалсайхан, М.Нансалмаа,
Б.Буянтүшиг, Г.Одмаа, Б.Батчимэг, Н.Баяржаргал, Э.Эрдэнэчимэг, АШУҮИС НЭМХ
Ж.Миеэгомбо , С.Мягмарчулуун , Г.Жаргалсайхан , М.Нансалмаа , Б.Буянтүшиг , Г.Одмаа ,
2
1
2
2
2
2
2
2*
2
Б.Батчимэг , Н.Баяржаргал , Э.Эрдэнэчимэг
1 Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн магистрант, АШУҮИС, НЭМХ
2 АШУҮИС, НЭМС
Цахим шуудан: Miyegombo@mnums.edu.mn
Товч утга: Дэлхийн даяар жил бүр ойролцоогоор 7 сая хүн агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийн улмаас нас барж
байна. Агаарын бохирдол нь эмэгтэйчүүд, өндөр настан, хүүхдийн эрүүл мэндэд илүүтэй нөлөөлдөг. Сургуулийн дотоод
орчны агаарын бохирдолд гадаад орчны агаарын бохирдлоос гадна анги танхимын агааржуулалт, сурагчдын тоо, сургуулийн
барилгын хийц, улирлын шинж чанар зэрэг хүчин зүйлс нөлөөлж, сурагчдын эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Сургуулийн
сурагчид өдрийн 5-8 цагийг сургуулийн орчинд өнгөрөөдөг тул хүүхдийг эрүүл агаараар амьсгалах нөхцөл бүрдүүлэх нь
нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Хүрээлэн буй орчинд түгээмэл тархсан хүнд металлууд болох
кадми, хром, хар тугалга, хүнцэл, төмөр нь уул уурхай, үйлдвэр, автомашины утаа, нүүрсний шаталтын улмаас үүсдэг.
Ялангуяа хүүхдийн хар тугалганы өртөлт нь олон улс оронд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж,
анхаарал татсаар байна. Хүүхэд хар тугалгад өртсөнөөр IQ буурах, анхаарал сулрах, сурлагын амжилт муудах, сэтгэцийн
эрүүл мэндэд нөлөөлж түрэмгий зантай болох, бөөр гэмтэх, зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл нэмэгдэх зэрэг хүнд үр
дагаварт хүргэдэг. Улаанбаатар хотын хүүхдийн шээсэнд агуулагдах хар тугалга, хромын агууламж лавламж хэмжээнээс 1.8-
5.5 дахин өндөр байна. Иймд хүрээлэн буй орчноос шалтгаалсан хүнд металлын бохирдлыг судлах хэрэгцээтэй байна.
Зорилго: ЕБС-ийн анги танхимын агаар дахь хүнд металл (хар тугалга, хром, хүнцэл)-ын агууламжийг тодорхойлж, үнэлэх
Зорилт:
1. Тоосонцорт агуулагдах зарим хүнд металлын (Кадми, хар тугалга, хром, хүнцэл)- агууламжийг шинжлэх
2. Хүнд металлын агууламжийг улирлаар харьцуулан судлах
Материал, арга зүй: Судалгааг 2022 онд агшны судалгааны загвараар хийж гүйцэтгэн, 10 сургуулийн
80 анги танхимыг хамруулав. MNS ISO 15202-1:2014 аргачлалын дагуу сорьцыг цуглуулж, Сорьцыг
лабораторид MNS ISO 15202-2:2014, MNS ISO 15202-3:2014 аргын дагуу ICP-OES багажаар
шинжилгээг хийлээ.
3
Үр дүн: Судалгаагаар өвлийн улиралд агаарт агуулагдах хүнцлийн дундаж агууламж 0.0063 мкг/м , хромын дундаж агууламж
3
3
0.0425 мкг/м , хар тугалганы дундаж агууламж 0.0302 мкг/м байна. Харин хаврын улиралд агаарт агуулагдах хүнцлийн
3
дундаж агууламж 0.0013 мкг/м , хромын дундаж агууламж 0.0875 мкг/м , хар тугалганы дундаж агууламж 0.0408 мкг/м байна.
3
3
Хромын агууламж улирал, ЕБС-ийн байршлаар харьцуулж үзэхэд нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p=0.0002).
3
Кадмийн дундаж агууламжийг 0.0008 мкг/м тодорхойлогдсон. Харин ЕБС-ийн байршлаар харьцуулж үзэхэд төвийн бүсэд
3
3
0.0002 мкг/м , захын бүсэд 0.0011 мкг/м тус тус хэмжигдсэн ба энэ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p=0.0421).
3
Кадмийн дундаж агууламжийг ЕБС-ийн харьяалагдах дүүргээр харьцуулж үзэхэд Баянгол дүүрэгт 0.0014 мкг/м , Баянзүрх
дүүрэгт 0.0009 мкг/м , Сүхбаатар дүүрэгт 0.0006 мкг/м , Сонгинохайрхан дүүрэгт 0.0024 мкг/м , Чингэлтэй дүүрэгт 0.00019
3
3
3
3
мкг/м тус тус хэмжигдсэн ба энэ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p=0.005).
Дүгнэлт: ЕБС-ийн анги танхимын агаарт агуулагдах хүнцлийн агууламж өвөл хүлцэх хэмжээнээс 1.1 дахин их байна. Харин
хромын агууламж лавлагаа хэмжээнээс 3.5-7.3 дахин их, кадми өвөл хүлцэх хэмжээнээс 4 дахин их байна. Өвлийн улиралд
анги танхимын агаар дахь хүнд металлын агууламж хаврын улирлаас өндөр байгаа нь айл өрхийн галлагаатай холбоотой гэж
үзэж байна. Харин хар тугалганы дундаж агууламж лавлагаа болон хүлцэх хэмжээнд байна.
Түлхүүр үг: Хар тугалга, хүнцэл, хром, анги танхим, хүнд металл
УДИРТГАЛ
Үндэслэл
Агаарын үндсэн бохирдуулагчдад тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон, азотын давхар исэл,
хүхрийн давхар исэл ордог. Дэлхийн даяар жил бүр ойролцоогоор 7 сая хүн хүрээлэн буй орчны
томоохон аюул болох агаарын бохирдлоос шалтгаалан нас бардаг бөгөөд үүнээс 237,000 нь 5-аас
доош насны хүүхдүүд байна.(Organization, 2022) Ахуйн галлагааны зуух, автомашин, үйлдвэрлэлийн
байгууламж, ой хээрийн түймэр нь агаар бохирдуулагчдын түгээмэл эх үүсвэр болдог.
Агаарын бохирдол нь дэлхий дахинаа тулгамдаж буй асуудал хэдий ч хөгжиж буй орнуудад амьдарч
буй хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настан зэрэг эрсдэлт бүлгийнхэнд илүү нөлөөлж