Page 534 - GreenChemistry2023 Emhetgel
P. 534

Хэлэлцүүлэг



        Тус уламжлалт эм найрлага нь Дорно дахины анагаах ухааны тулгуур бичиг Анагаах ухааны дөрвөн
        үндсийн Эмчилгээний үндсээс үүсэлтэй. Энэхүү эмчилгээний үндсийн тайлбар зохиол болох Манаг
        лхантавт  бичихдээ  “…элэгний  өвчний  эмчилгээнд  ерөнхий  ба  ялгавартай  хоёр  зүйл.  Ерөнхийд  нь
        гурван зүйл байх бөгөөд үүний анхдугаарт тан эм. Тан эмд барагшун, балэга, гурван үр, өтөгийн цөс,
                                                                                        5
        башига, гүргүмийг усанд хийж төмөр саванд саванд чанаж, дахин дахин өг….” гэж бичсэн байх бөгөөд
        эдгээр найман хөл эмүүд ихэвчлэн сэрүүн чанартай, гашуун амттай, химийн бүтэц холбооны хувьд
        усанд уусамхай, ханасан холбоо агуулж, хэт исэлдэлтийн эсрэг үйлдэлтэй эмт бодисуудыг агуулдаг.
        Тус тан эм найрлагын хөл эм тус бүрийн химийн судалгааны тоймыг авч үзвэл барагшун (Trogopterus
        Xanthipes  Milne  Edwards)  нь  тритерпен,  азотот  бүтээгдэхүүн,  органик  нэгдлүүд  болон  дэгдэмхий
        бодисуудыг агуулдаг. Өвсөн гүргүмийн цэцэг (Flos Carthami) өнгөт нөсөө, флавоноид, өөх тос, фенолт
        хүчлийн бүрэлдэхүүнтэй   6-10 . Арүр нь (Terminalia chebula Retz) нь аргаах бодис, тритерпеноид, органик
        хүчлүүд, уусамхай чихэр болон өөх тос агуулдаг     11-12 . Жүрүр (Gardenia jasminoides Ellis)  нь иридоид
        гликозид, органик хүчлүүд, өнгөт бодисууд, дэгдэмхий бодисууд, полисахаридууд, бусад бүрэлдэхүүн
        бий 13-14 . Гоё башига (Dianthus superbus L) нь сапонин, дэгдэмхий бодисууд, флавоноид, чихэр, бусад
                          15
        бүрэлдэхүүн бий . Баавгайн цөс (Selenarctos thibetanus bile or G.Cuvier bile) нь гиван цөсний хүчил,
                                                                                                              16
        тауроурсодеоксихолик хүчил, цөсний нөсөө, цөсний улаан нөсөө бусад бичил бодисуудыг агуулдаг .


                                                                                                       Дүгнэлт


        Чинтан уламжлалт эм найрлагыг бичил бүтцээр болон нимгэн үеийн хроматограммын аргаар таньж
        тогтоох аргууд нь энгийн бөгөөд нарийвлалтай, давтагдах чанараар сайн, үр дүн нь тогтвортой тул тус
        уламжлалт  тан  эм  найрлагыг  чанарын  хувьд  таньж  тогтооход  хэрэглэж  болно.  Уламжлалт  чинтан
        эмийн  найрлагад  2.6  мг  галлийн  хүчил,  10.04  мг  гарденозид,  4.8  мг  гүргэмийн  шар  А  пигмент
        агуулагдаж байгааг үр дүн харуулжээ. Энэхүү судалгаа нь тус уламжлалт эмийн цаашдын судалгаанд
        суурь болох юм.







                                                                                                        Ном зүй


        1 О.Өлзий, Бөхбаатар нар.(2013) Элгэн тан. Уламжлалт монгол эмийн түүхий эд ба жор найрлага [M] ӨМӨЗО-ны
        ШУ техник мэргэжлийн хэвлэлийн хороо, 272 нүүр
        2 Жүн Гуошү.(1989) Хятад өвсөн эмийн бичил бүтцийн тогтоол [M] Бээжин анагаах мэргэжлийн хэвлэлийн хороо.
        448-449, 472-473, 732-733 нүүр

        3 Кан Янгуо. (2003) Хятад уламжлалт анагаах ухаан эмт бодисын бичил бүтцийн танин тогтоол [S] Бээжин. Хятад
        анагаах ухааны хэвлэлийн хороо. 315-316, 354-355, 379, 526-527 нүүр

        4 Хятад Фармакопей (2015). Хятад эмийн фармакопей нийгэмлэг [S] Бүгд найрамдах дундад ард улсын шинжлэх
        ухаан техник мэргэжлийн хэвлэлийн хороо. 42, 151, 187, 248, 1701 нүүр
        5 Дэсрид Санжаажамц. (1992) Лхантав [S] Бээжин. Ардын хэвлэлийн хороо. 516 нүүр
   529   530   531   532   533   534   535   536   537   538   539