Page 563 - GreenChemistry2023 Emhetgel
P. 563

Зураг 1. Конденсаторын хоолойд үүссэн хаг хурдас, зэв, биологийн бохирдол
        Усанд дахь кальци ба магнийн катионуудын нийлбэр концентрацийг хатуулаг гэнэ. Ж0=ЖСа+ЖМgмг-экв/кг ба мкг-
        экв/кг
                      Хатуу ус нь металл гадарга дээр хаг тогтоож, халалт ба хөргөлтийг муутган ашигт ажиллагааг
        алдуулахаас гадна металл тоноглол ба шугам хоолойг бөглөх, шатах аюулд ч хүргэдэг.
        Конденсаторын хоолойн хөргөлтийн усан талын дотор гадаргууд бохирдол тогтоход дулаан солилцоо муудаж
        хоолойн нэвтрүүлэх огтлол багасан гидравлик эсэргүүцэл ихэснэ. Үүний улмаас конденсатор доторх уурын
        температур нэмэгдэж, хөргөлтийн усны зарцуулалт багасч халалт нь ихэсдэг. Энэ бусад процессуудтай
        харилцан бие биеэ эрчимжүүлэн вакумыг муутгаж уурын хувийн зарцуулалтыг ихэсгэж, турбины хэмнэлттэй
        ажиллагааг бууруулдаг[1].
        Хөргөлтийн усанд боловсруулалт хийхгүй бол хаг хусам үүсгэдэг ионуудын концентраци зөвшөөрөгдөх
        хэмжээнээсээ давж усанд бүх төрлийн хаг хусам үүснэ.
        1 мм хаг хурдас үүсэхэд энергийн алдагдал 30% болно.

                            Хүснэгт 1. Хаг хурдас хуримтлагдсанаас үүсэх энергийн алдагдал












                                        x- хаг хурдсын зузаан,  y- энергийн алдагдал

        Тоноглолын хэвийн вакумыг барих, АҮК-ийг бууруулахгүйн тулд органик бус ба биологийн бохирдолтой тэмцэх
        шаардлагатай бөгөөд энэ зорилгоор хөргөлтийн усыг боловсруулахдараах аргуудыг хэрэглэдэг. Үүнд:
            1.  Химийн (фосфатжуулах, хүчилжүүлэх, хлоржуулах),
            2.  Физик (үлээлэг, соронзонжуулах, нэрэх),
            3.  Цахилгаан химийн аргуудыг хэрэглэдэг.

        Үүнээс химийн аргууд нь:

               •   Химийн тэсвэртэй материалаар хийгдсэн, нарийн нийлмэл төхөөрөмжүүд байдаг тул өндөр үнэтэй.
   558   559   560   561   562   563   564   565   566   567   568