Page 565 - GreenChemistry2023 Emhetgel
P. 565
➢ MNS4347:1996- Хлорид тодорхойлох стандарт
Судалгаанд ашигласан багаж, төхөөрөмж
➢ Цахилгаан гүйдэл, хүчдэл бууруулагч, давтамж хувиргагч инвертор
➢ Химийн шил сав
➢ Анод- Холимог металлын оксидоор хучсан Титан/mixed metal oxide coated Titan
➢ Катод- чанаржуулсан ган/stainless steel/
➢ Лабораторийн хутгагч
Судалгааны ажлын үр дүн
A. Лабораторийн нөхцөлд цахилгаан химийн урвал явуулах электролизер угсрах
Лабораторийн туршилт явуулах электродууд болох 5:15 см хэмжээтэй холимог металлын оксидоор хучсан титан
анод / Alibaba.com-с захиалсан/, мөн адил хэмжээтэй чанаржуулсан гангаар хийсэн 2 катодыг /ижил нүхтэй
болгож өрмөөр цоолж бэлдэв/ байрлуулж гүйдэл хүчдэл тохируулагчид холбож 220в цахилгаан хүчдэл
нэвтрүүлсэн. Гаралт нь 24В, 10-20А гүйдэл байхаар тохируулав.
Зураг 1. Лабораторит электролизын процесс явуулж буй байдал
B. Хувилбараар электролиз явуулсан туршилтын үр дүн
Цахилгаан химийн аргаар хөргөлтийн ус цэвэрлэх төхөөрөмжийн химийн процесс
Цахилгаан хүч ашиглан анод болон катодын хооронд химийн урвал явахыг электролиз гэх ба хөргөх цамхагийн
усан сангийн усанд электролиз явуулж хаг хурдсыг зайлуулна.
Электролизын процессын дүнд катод дээр кальцийн молекулууд хуримтлагдаж усан дахь кальцийн хэмжээг
бууруулдаг [4]. Катод дээр дараах химийн урвал явагдана.
Ca(HCO3)2+2OH →CaCO3+2H2O+CO3
-
-2
-
Mg(HCO3)2+2OH →Mg(OH)2+2H2O+2CO3 -2
-2
Mg(HCO3)2→MgCO3 +2H2O+CO3
(SiO2)шин→SiO2
Түүнчлэн анод дээр усан дахь хлорын ион исэлдэж хлорын молекулыг үүсгэснээр бичил биет үржихээс
сэргийлнэ.
-
2Cl -2e→Cl2
Электролиз явуулахаас өмнө хөргөлтийн усанд химийн дэлгэрэнгүй шинжилгээ хийж 1-р хүснэгтэнд харуулав.
Хүснэгт №1