• Хөрсний pH хэмжих электрод – Soil pH electrod probe

     0

    Apera LabSen 553 нь Щвейцар улсын дээд зэрэглэлийн материал болон мэдрэгч технологиор хийгдсэн  хөрсний /хөрсний Ph/ шинжилгээнд зориулагдсан pH метрийн электрод юм.

  • Пестицидийн үлдэгдэл хэмжигч – Pesticide residue meter

     0

    Пестицидийн үлдэгдэл хэмжигч нь жимс, хүнсний ногоо болон бусад бүтээгдэхүүнд агуулагдах фосфор, карбонат, органик пестицидийг богино хугацаанд, үнэн зөв тодорхойлдог. Энэ хэмжигч нь колориметрийн аргад үндэслэн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлын хэмждэг.

    Фосфор, карбонат пестицид нь холинэстеразын (мэдрэлийн систем) хэвийн үйл ажиллагааг саатуулдаг бөгөөд дарангуйлах түвшин нь пестицидийн агууламжтай шууд  хамааралтай байдаг. Хэвийн нөхцөлд фермент нь мэдрэлийн дамжуулагч метаболит-ийн гидролизийг хурдасгадаг бөгөөд гидролиз болсон бүтээгдэхүүн нь өнгөт урвалжтай урвалд орж, шар өнгөтэй бодис үүсгэдэг. Спектрофотометр ашиглан 412 нм долгионы уртад шингээлтийн өөрчлөлтийг хэмжиж, дээжинд агуулагдах фосфор, карбонат пестицидийн үлдэгдлийг тодорхойлно.

  • Зөөврийн булингар хэмжигч – Portable turbidity meter

     0

    Apera брэндийн TN400 зөөврийн булингар хэмжигч нь ISO7207 стандартад нийцсэн nephelometric аргыг (90°) ашиглан хэт улаан туяагаар хэмжилт хийдэг. Байгаль орчны судалгаа, хээрийн болон хөрсний янз бүрийн судалгаанд хэрэглэгддэг бөгөөд   0-1000 NTU хүртэлх булингарыг найдвартай хэмжинэ.

    U.S. EPA -с баталгаажсан, аюулгүй, хэрэглэхэд хялбар стандарт полимер уусмалтай. Стандарт уусмалууд нь задалснаас хойш нэг жилийн баталгаат хугацаатай. График болон текст үйлдлүүдийг хянах TFT өнгөт дэлгэцтэй.

    IP67 усны хамгаалалттай мөн ISO9001:2008 ба CE стандартын чанарын сертификаттай.

  • мөнгөн ус анализатормөнгөн ус анализатор хэмжигч dma-80

    Мөнгөн усны анализатор – Direct mercury analyzer DMA80

     0

    Milestone DMA-80 нь хорин жилийн турш мөнгөн усны шинжилгээнд ашиглагдаж ирсэн. Хөрс, бохир ус, тунадас, хог хаягдлын шинжилгээ зэрэгт мөнгөн усыг тодорхойлдог өргөн хүрээний хэрэглээтэй багаж юм.
    DMA-80 мөнгөн ус тодорхойлогч нь EPA 7473 стандартын дагуу ямар нэгэн дээж бэлтгэл, урьдчилсан боловсруулалт, химийн нэмэлтгүйгээр 5 минутын дотор хатуу, шингэн, хийн төлөвтэй ямар ч бодисыг тодорхойлно.

  • DO850 Ууссан хүчилтөрөгч хэмжигч

     0

    Apera брендийн DO850 загварын Ууссан хүчилтөрөгч хэмжигч

End of content

End of content