• Хэт ягаан туяаны дамжуулагч UV Transilluminator

     0

    Стандарт гель баримтжуулах, бэлтгэх, EtBr-ээр будагдсан маш бага хэмжээний ДНХ, РНХ илрүүлэхэд тохиромжтой Хэт ягаан туяаны дамжуулагч UV Transilluminator.

    • Солонгос улсад үйлдвэрлэсэн.
    • 2 жилийн баталгаат хугацаатай.
    • CE-ээр баталгаажсан.
    • Бүтээгдэхүүн хариуцлагын даатгалтай
    • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай, сериал дугаараар хянагддаг, өгөгдлийн суурь системтэй.
  • Лабораторийн шил аяга халаагч Beaker mantle

     0

    Лабораторийн шил сав халаагч нь шил саван дахь шингэнийг халааж, хутгах зориулалттай өргөн хүрээний хэрэглээтэй төхөөрөмж юм. Төхөөрөмжийг цахилгаанд холбоход даавуун сагсыг ороож байрлуулсан цахилгаан утаснууд нь температурыг тохируулан шил савыг халаана. Энэхүү халаагч нь температурын хэлбэлзэл багатай тул шил савыг хагархаас сэргийлдэг. 4500С хүртэл температураа тохируулан  ашиглах боломжтой. Аналог тохируулгатай, хурдан халдаг тул  ашиглахад хялбар.

    Лабораторийн шил сав халаагчийг химийн нэрлэг, ууршуулах процесст болон шингэнийг халаах, буцалгах зэрэгт ашиглана.

  • Гомогенизатор Homogenizer

     0

    Гомогенизатор нь гомогенжүүлэх буюу харилцан уусдаггүй хоёр шингэний хольцыг нэгэн төрлийн болгох зориулалттай лабораторын төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмж нь шингэн дэх янз бүрийн хэмжээтэй үл уусах хэсгийг уусмалд жигд тараах үүрэгтэй. Жишээ нь сүүний тослогийг бусад хэсэгт жигд тарааж сүүг нэгэн төрлийн болгоход энэхүү төхөөрөмжийг ашигладаг.

    Гомогенизатор нь шингэнийг нэгэн төрлийн уусмал болгохын тулд өндөр даралтаас гадна турбулент зэрэг олон хүчийг ашигладаг. Гомогенизатор нь шилжилтийн насос болон нэгэн төрлийн хавхлагын угсралттай бөгөөд шингэн хавхлагаар дамжин өнгөрөх үед холилдоход хөдөлгөөн үүсдэг. Энэхүү төхөөрөмж нь холихоос гадна нэгэн төрлийн уусмал бий болгодог бөгөөд эм, ундаа, химийн үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, чанаржуулахын тулд ашигладаг

  • Центрифуг---Centrifuge-TH16-RotorЦентрифуг---Centrifuge-TH16-Rotor

    Центрифуг – Centrifuge – Ротор

     0

    Шингэн дээж дэх бодисуудыг төвөөс зугтах хүчний ялгаатай байдлаар нь өөр хооронд нь ялгаж салгахад центрифугийг хэрэглэдэг. Дээж дэх нэг төрлийн бодисын жин нь бусад бодисоосоо илүү байвал төвөөс зугтах хүч илүү байдаг. Үүнд үндэслэн ротор дээр байрлуулсан дээжийг тодорхой хурдтай, тодорхой хугацаанд эргүүлсэнээр ялгадаг.

    Хурдыг тохируулахдаа хоёр өөр хэмжүүрийг ашигладаг. RCF (relative centrifugal force) буюу g-force (хурдатгал), RPM (revolutions per minute) нь 1 минутанд эргэх тоог илэрхийлнэ. Тус 2 үзүүлэлтийн зорилго ижил ч өөр утгатай. RPM бол ротор эргэх хурдыг хэмжих хэмжүүр. Харин RCF нь молекулын төвөөс зугтах хүчийг илэрхийлнэ.

    Центрифуг нь өндөр чадалтай, маш хүчтэй механик ажиллагаатай төхөөрөмж тул зөв хэрэглэх нь түүний эдэлгээнд, мөн аюулгүй байдалд нөлөөлнө. Жин болон роторыг тэнцвэртэй байлгах хэрэгтэй.

    СагслахLoading Done This product has multiple variants. The options may be chosen on the product page
  • Лабораторийн жин – Laboratory balance

     0

    Аналитик жин /0.001 нарийвчлалтай жин/ нь хатуу биет, шингэн, нунтаг бодисын массыг тодорхойлоход ашиглагддаг нарийн хэмжих хэрэгсэл юм. Энэхүү аналитик жин нь чанартай, найдвартай хэмжилт хийдэг, давхар хамгаалалтын шилтэй, эргономик товчлуур, гадаад болон автомат дотоод тохируулгатай.

    Бүх түвшиний лаборатори, судалгааны газар, эм, хүнс, хуванцар болон химийн үйлдвэрлэл, чанарын баталгаажуулалтын лаборатори гэх мэт газруудад ашиглахад тохиромжтой.

    СагслахLoading Done This product has multiple variants. The options may be chosen on the product page
  • Хөрсний pH хэмжих электрод – Soil pH electrod probe

     0

    Apera LabSen 553 нь Щвейцар улсын дээд зэрэглэлийн материал болон мэдрэгч технологиор хийгдсэн  хөрсний /хөрсний Ph/ шинжилгээнд зориулагдсан pH метрийн электрод юм.

  • Электрон жин 500г (нарийвчлал 0.01г) – Electronic balance

     0

    Электрон жин нь аливаа зүйлийн жинг нарийн хэмжихэд ашигладаг хэрэгсэл юм. Электрон жин нь янз бүрийн туршилтанд хэрэглэгддэг химийн бодисыг нарийн хэмжинэ.

    Энэхүү жин нь 500 г хүртэлх жинтэй зүйлийг 0.01 г нарийвчлалтайгаар хэмжинэ. Нарийвчлал өндөр, хэмжих хурд хурдан. Урт хугацаагаар хэрэглэхэд хэмжилтийн утга  тогтвортой байдаг. Хэмжсэн хэмжүүрийг LCD дэлгэц дээр харуулна.

  • Усан ванн – Water bath

     0

    Усан ванн нь /Water Bath/ удаан хугацааны туршид тогтмол температурт эсийг өсгөвөрлөх, субстратыг хайлуулах, урвалыг халаах зориулалттай лабораторийн төхөөрөмж юм. Усан ванн нь химийн дулааныг халаалтын эх үүсвэр болгодог тул ил гал гарах аюулаас сэргийлдэг. Бат бөх, цэвэрлэхэд хялбар зэвэрдэггүй гангаар хийгдсэн. Халаах хэсэг нь усан ванны дотор талд байрладаг бөгөөд хурдан халаах, температурын хариу үйлдэл үзүүлэх, халаалтыг хөнгөвчлөх зориулалттай.

    Усан ванныг инкубаци шаарддаг нян судлалын болон ерөнхий лабораторийн шинжилгээнд түгээмэл ашиглагддаг.

    СагслахLoading Done This product has multiple variants. The options may be chosen on the product page
  • Пестицидийн үлдэгдэл хэмжигч – Pesticide residue meter

     0

    Пестицидийн үлдэгдэл хэмжигч нь жимс, хүнсний ногоо болон бусад бүтээгдэхүүнд агуулагдах фосфор, карбонат, органик пестицидийг богино хугацаанд, үнэн зөв тодорхойлдог. Энэ хэмжигч нь колориметрийн аргад үндэслэн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлын хэмждэг.

    Фосфор, карбонат пестицид нь холинэстеразын (мэдрэлийн систем) хэвийн үйл ажиллагааг саатуулдаг бөгөөд дарангуйлах түвшин нь пестицидийн агууламжтай шууд  хамааралтай байдаг. Хэвийн нөхцөлд фермент нь мэдрэлийн дамжуулагч метаболит-ийн гидролизийг хурдасгадаг бөгөөд гидролиз болсон бүтээгдэхүүн нь өнгөт урвалжтай урвалд орж, шар өнгөтэй бодис үүсгэдэг. Спектрофотометр ашиглан 412 нм долгионы уртад шингээлтийн өөрчлөлтийг хэмжиж, дээжинд агуулагдах фосфор, карбонат пестицидийн үлдэгдлийг тодорхойлно.

  • pH хэмжигч – pH meter kit PH820

     0

    Танилцуулга

    PН хэмжигч нь уусмал дахь устөрөгчийн ионы идэвхийг хэмждэг. PH820 загварын рН хэмжигч нь олон төрлийн ухаалаг функцтэй лабораторийн нөхцөлд ашиглахад тохиромжтой төхөөрөмж юм.

    • LabSen 211 рН электрод нь өндөр нарийвчлалтайгаар рН утгыг хэмжих чадвартай.
    • Микропроцессор нь автомат тохируулга, температур болон электрод таних, параметр тохируулах, тохируулгыг сануулах, автоматаар унтрах гэх мэт автомат функцүүдийг хянана.
    • Хэмжилтийн бодит утгыг дэлгэцээр хянаж, мэдээллийн санд хадгалах боломжтой.
    • Хугацааны мэдээллийг гар аргаар эсвэл автоматаар хадгална.

    Энэхүү хэмжигч нь богино хугацаанд өндөр нарийвчлалтай хэмжилт хийдэг, IP54 ус болон тоосны хамгаалалттай, бат бөх эдэлгээ удаантай дэвшилтэт технологиор хийгдсэн төхөөрөмж юм.

  • Дижитал плитка – Hotplate digital feedback control

     0

    HP-D дижитал халаагуур /laboratory hotplate/ нь өндөр температурт жигд хална, CE гэрчилгээтэй керамик бүрэн хавтантай 260*260 хэмжээтэй  дижитал дэлгэцтэй тул дэлгэцнээс хянах боломжтой ухаалаг халаагуур юм.

    Дижитал халаагуурын багц

    1. Халаагуур “HP-30D”
    2. “SS500” PT100 гадна тал шууд температур мэдрэгчтэй холбогдоно.
    3. RD “RD100” Зэвэрдэггүй ган тулгуур саваа, хэмжээ : Φ12.7 × L390 мм
    4. CL “CL220” иш+ хавчаар + гадны температур мэдрэгч
    СагслахLoading Done This product has multiple variants. The options may be chosen on the product page
  • Зөөврийн булингар хэмжигч – Portable turbidity meter

     0

    Apera брэндийн TN400 зөөврийн булингар хэмжигч нь ISO7207 стандартад нийцсэн nephelometric аргыг (90°) ашиглан хэт улаан туяагаар хэмжилт хийдэг. Байгаль орчны судалгаа, хээрийн болон хөрсний янз бүрийн судалгаанд хэрэглэгддэг бөгөөд   0-1000 NTU хүртэлх булингарыг найдвартай хэмжинэ.

    U.S. EPA -с баталгаажсан, аюулгүй, хэрэглэхэд хялбар стандарт полимер уусмалтай. Стандарт уусмалууд нь задалснаас хойш нэг жилийн баталгаат хугацаатай. График болон текст үйлдлүүдийг хянах TFT өнгөт дэлгэцтэй.

    IP67 усны хамгаалалттай мөн ISO9001:2008 ба CE стандартын чанарын сертификаттай.

  • Ультрасоник цэвэрлэх багц – Ultrasonic cleaner-set

     0

    Ультрасоник давтамжаар лабораторийн тоног төхөөрөмж, багажны лав тос, цэвэрлэхэд хүндрэлтэй бохирдолыг цэвэрлэхэд ашигладаг.

    Daihan® брэндийн дижитал ультрасоник цэвэрлэх багц “WUC-D”, микро процессор хяналтын системтэй, 3.3 ~ 22 литрийн багтаамжтай. Зэвэрдэггүй ган хавтгай таг, ган утсан сагстай.

    • Солонгос улсад үйлдвэрлэсэн.
    • 2 жилийн баталгаат хугацаатай.
    • CE-ээр баталгаажсан.
    • Бүтээгдэхүүн хариуцлагын даатгалтай.
    • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай сериал дугаараар хянагддаг, өгөгдлийн суурь системтэй.
    СагслахLoading Done This product has multiple variants. The options may be chosen on the product page
  • Хөндлөн урсгалт ламинар бокс – Horizontal laminar flow cabinet

     0

    Ламинар бокс нь биологийн дээж эсвэл ямар нэгэн тоосонцорт мэдрэмтгий материалыг бохирдохоос урьдчилан сэргийлэх зориулалттай төхөөрөмж юм. Агаарыг HEPA шүүлтүүрээр соруулж,  маш жигд ламинар урсгалаар гадагш үлээх замаар тоосонцоргүй цэвэр орчинг бүрдүүлдэг. Энэхүү агаарын урсгал нь дээжийг хамгаалах зориулалттай.

    Ашиглахын өмнө ламинар боксыг 15 минутын турш UV гэрлээр ариутган доторх нян бактерийг устгана. UV гэрэл нь хорт хавдар үүсгэдэг тул ламинар боксыг ашиглаж байх үедээ UV гэрлийг унтраах хэрэгтэй.

  • Татах шүүгээ – Fume hood

     0

    Химийн бодистой ажиллах үед лабораторийн орчин болон ажиллаж буй хүнийг хамгаалах зориулалттай сөрөг даралтат агааржуулалтын системтэй төхөөрөмж юм. Хорт хийгээр амьсгалахаас хамгаалж, гал, дэлбэрэлтийн эрсдлийг бууруулдаг. Мөн байгаль орчныг хамгаална.

    Дараах бодисуудтай харицах тохиолдолд татах шүүгээг ашиглана:

    • Идэмхий хүчил, шүлт
    • Дэгдэмхий бодис
    • Цочроох уур болон тоос
    • Амьсгал боогдуулах хий
    • Дэгдэмхий цацраг идэвхит бодис
    СагслахLoading Done This product has multiple variants. The options may be chosen on the product page
  • Чийг хэмжигч – Moisture analyzer

    Daihan® брэндийн өндөр хүчин чадал үзүүлэлттэй чийгийн анализатор “WBA-110M”.

    • Солонгос улсад үйлдвэрлэсэн.
    • CE-ээр баталгаажсан.
    • 2 жилийн баталгаат хугацаатай.
    • Бүтээгдэхүүн хариуцлагын даатгалтай.
    • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай сериал дугаараар хянагддаг, өгөгдлийн суурь системтэй.

End of content

End of content