Page 20 - GreenChemistry2023 Emhetgel
P. 20
Нийт хугацаа t мин 120
Хутгалтын хурд V Эрг/мин 400
Кинетик тодорхойлох хугацаа tk мин 5 10 20 40 60 120
Метал зэсийн хэмжээ г 42.0
Уусгалтын дараах үл ууссан зэс болон төмрийн тунадас бүхий бүтээгдэхүүнээс шингэн хэсгийг пресс
фильтрийн тусламжтайгаар шүүж, хатуу үлдэгдлийг механик аргаар салгаж, хатаав. Шингэн
бүтээгдэхүүн буюу баян уусмалын зэс, төмрийн агуулгыг Атом шингээлтийн спектрометр (AAS)
багажаар, чөлөөт хүчлийг нойтон химийн аргаар тус тус тодорхойлсон.
3. Үр дүн ба хэлэлцүүлэг
Өндөр даралт, температур болон хүчил төрөгчийн нөлөөгөөр зэсийн уусалт болон төмрийн
тунадасжих процесс эрчимтэй явагдаж эхэлсэн ба 5, 10, 20, 40, 60, 120 минутад дээж авч, шинжилгээ
хийлгэв (Хүснэгт 3).
Хүснэгт 3. Туршилтын үр дүн
Хугацаа, Зэсийн Төмрийн Чөлөөт хүчил Зэс авалт, Нийлбэр зэс
мин концентраци, г/л концентраци, г/л H , г/л % авалт, %
+
0 1.025 29.920 47.22 0 0
5 17.600 25.302 76.80 27.50 27.50
10 33.792 25.287 52.14 24.56 52.06
20 55.100 10.490 42.34 30.81 82.86
40 56.858 6.350 55.26 2.42 85.28
60 57.375 6.214 54.26 0.66 85.94
120 58.040 5.756 55.67 0.79 86.73
Тэжээл уусмалд 1.025 г/л Cu байсан бол туршилтын төгсгөлд 56.858 г/л, нийт зэс авалт тооцоогоор
86.73% хүрсэн. Харин уусмал дахь төмрийн концентраци тэжээлд уусмалд 29.92 г/л байсан бол
туршилтын дараах шингэн уусмалд 5.75 г/л хүртэл буурсан. Туршилтын явцыг Зураг 3, 4-т үзүүлэв.
Хуудас 19