Page 23 - GreenChemistry2023 Emhetgel
P. 23
Энэхүү судалгааны ажил нь даралтат уусгалт болон түүний дараагийн шатны процессуудад үүсдэг
төмрийн сульфатын өндөр агуулгаас хамаарсан хүндрэлүүдийг бууруулахын зэрэгцээ хаягдал зэсийг
эдийн засгийн үр ашигтай байдлаар боловсруулах боломжтойг харууллаа. Туршилтын үр дүнтэй
холбоотойгоор дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
✓ Метал зэсийн уусалт болон уусмал дахь төмрийн тунадасжилт 200С температур, 28 бар
даралтад хүчилтөрөгчийн оролцоотой зэрэг явагдах боломжтой.
✓ Зэсийн уусалт (мөн төмрийн тунадасжилт) эхний 20 минутад эрчимтэй явагдаж, нийлбэр зэс
авалт 82.86%, уусгалтын кинетик 0.33-0.52 г/(см ·цаг) хүрсэн бол түүнээс хойших 100 минутад
2
уусгалт удааширч, нийт зэс авалт 4% орчим нэмэгджээ.
✓ Даралтат уусгалтын дараах шингэн бүтээгдэхүүнд зэсийн концентраци 58.04 г/л, чөлөөт хүчил
55.67 г/л, төмөр 5.75 г/л концентрацитай байсан ба энэ нь зэсийг бүрэн уусгахад хангалттай
исэлдүүлэгч орчин нөхцөл болж чадахгүй байна.
✓ Уусгалтын кинетикийг нэмэгдүүлэхийн тулд уусгаж буй бүтээгдэхүүний гадаргуугийн хэмжээг
нэмэгдүүлэх (илүү нарийн ширхэглэлтэй материал уусгах эсвэл тоо хэмжээг нэмэгдүүлэх) мөн
хүчиллэг байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзлээ.
5. Ном зүй
1. Fleming C.A. “Basic iron sulphate – a potential killer for pressure oxidation processing of refractory gold
concentrates if not handled appropriately. USA.: 2009”.
2. Lauri RUSANEN, Jari AROMAA, Olof PORSEN “Pressure oxidation of pyrite-arsenopyrite refractory gold
concentrate”
3. Молибдены флотацийн 1-р цэвэрлэгээний хаягдлыг даралтаар уусгах судалгааны ажлын тайлан
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Судалгаа, шинжилгээний хүрээлэн 2017 он
4.мhttps://www.ozminerals.com/uploads/media/160923_SACOME_Innovation_SummitConcentrate_Treatm
ent_Process.pdf
5. Daniel W. Marsh and Benjamin W. Marsh United States Patent, patent number 1,944,444; “Production of
copper sulphate in solution from metallic or scrap copper and dilute sulphuric acid”
6. Del Bucchia et al. UNITED States Patent, patent number 5,976,219; “Methods and apparatus for recycling
of scrap metal”
Хуудас 22