Page 27 - GreenChemistry2023 Emhetgel
P. 27

бүтээгдэхүүн  буюу  баян  уусмалын  зэс,  төмрийн  агуулгыг  Атом  шингээлтийн  спектрометр  (AAS)
        багажаар, чөлөөт хүчлийг нойтон химийн аргаар тус тус тодорхойлсон.
        8.  Үр дүн ба хэлэлцүүлэг

        Өндөр  даралт,  температур  болон  хүчил  төрөгчийн  нөлөөгөөр  зэсийн  уусалт  болон  төмрийн
        тунадасжих процесс эрчимтэй явагдаж эхэлсэн ба 5, 10, 20, 40, 60, 120 минутад дээж авч, шинжилгээ
        хийлгэв (Хүснэгт 3).

                                                                                       Хүснэгт 3. Туршилтын үр дүн
          Хугацаа,         Зэсийн             Төмрийн        Чөлөөт хүчил    Зэс авалт,    Нийлбэр зэс
            мин        концентраци, г/л   концентраци, г/л       H , г/л         %           авалт, %
                                                                  +
              0             1.025              29.920            47.22           0              0
              5            17.600              25.302            76.80          27.50         27.50
             10            33.792              25.287            52.14          24.56         52.06
             20            55.100              10.490            42.34          30.81         82.86
             40            56.858              6.350             55.26          2.42          85.28
             60            57.375              6.214             54.26          0.66          85.94
             120           58.040              5.756             55.67          0.79          86.73

        Тэжээл уусмалд 1.025 г/л Cu байсан бол туршилтын төгсгөлд 56.858 г/л, нийт зэс авалт тооцоогоор
        86.73%  хүрсэн.  Харин  уусмал  дахь  төмрийн  концентраци  тэжээлд  уусмалд  29.92  г/л  байсан  бол
        туршилтын дараах шингэн уусмалд 5.75 г/л хүртэл буурсан. Туршилтын явцыг Зураг 3, 4-т үзүүлэв.























































                                                                                                      Хуудас 26
   22   23   24   25   26   27   28   29   30   31   32