Page 31 - GreenChemistry2023 Emhetgel
P. 31

1.2.   "Монгол  орны  алтны  үндсэн  ордын  хүдрийг  глицинээр  уусгах  боломжийн  судалгаа"
        Г.Баярмаа, Ч.Бадамгарав, А.Солонгоо, Т.Энхбат, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ


        Хураангуй
        Дэлхийн ихэнх орон алтыг цианидын аргаар уусган баяжуулах технологит цианидын зарцуулалтыг багасгах, аажмаар халах
        технологи руу шилжих зорилго тавин ажиллаж байна. Энэ асуудлыг шийдэж болох нэг гарц нь алтыг уусган баяжуулахад
        байгальд хор хөнөөлгүй, үнэ хямд, металлтай урвалд орох чадвар өндөртэй глицинээр уусгах  технологи юм. Иймд бид
        энэхүү судалгааны ажлаар манай орны нөхцөлд “Ногоон уусгагч” глициныг дангаар болон цианидад нэмэлтээр ашиглан
        алтны хүдрийг уусгах боломжийг судлах зорилгоор алтны үндсэн ордын дээжийг глицинээр уусгах технологийн судалгаа,
        лабораторийн  анхан  шатны  туршилтыг  глицин  (GlyLeach),  гликат  (GlyCat),  цианийн  уусгалтаар  гүйцэтгэж  үр  дүнг
        тэдгээрийн металл авалтаар тооцоолсон үр дүнг толилуулж байна. Тухайн уусгалтын арга нь “Ногоон химийн 12 зарчим”-
        д бүрэн нийцэж байна.

        1.  УДИРТГАЛ

        Алтны  үндсэн  ордын  хүдрийг  уусган  баяжуулахад  хамгийн  өргөн  ашиглагдаж  байгаа  уусгагч  нь  натрийн  цианид  юм.
        Натрийн цианид нь бусад цианийн давсуудтай нэгэн адилаар мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй
        нь юм [5]. Иймээс цианидын хэрэглээ нь байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой хүндрэл учруулж болзошгүй
        юм[4].  Түүнчлэн  натрийн  цианид,  бусад  шүлтлэг  металлын  цианидууд  (кали  гэх  мэт)  болон  шүлтлэг,  газрын  шүлтэт
        металлууд (кальци гэх мэт) зэрэг  "цианидууд" нь  голчлон тэдгээрийн хоруу чанар, хэрэглээний норматив хязгаарлалт,
        карбонатлаг, зэс агуулсан алтны хүдэрт сонгомол чанар муу, зарцуулалт өндөр байдаг зэргээс шалтгаалан олон асуудлыг
        дагуулдаг [3].

        Монгол  орны  хувьд  “Улаанбулаг”,  “Олон-Овоот”,  “Баян-Айраг”  зэрэг  алтны  үндсэн  ордын  хүдрийг  цианидаар  уусган
        баяжуулж байгаа бөгөөд тэдгээрийн цианидийн зарцуулалт 1тн хүдэрт 0.2-1.4 кг байна [1].

        Олон  судлаачид  алтыг  уусган  баяжуулах  технологит  цианидын  зарцуулалтыг  багасгах,  аажмаар  халах  технологи  руу
        шилжих зорилго тавин ажиллаж байна. Цианидийн хэрэглээг багасгаж түүнийг орлуулж болох нэг уусгагч нь глицин гэж
        үзэж байна.
        Австралийн Уул уурхай ба процессийн шийдэл /Mining and Process Solutions/ компани (MPS), Шинжлэх ухаан үйлдвэрлэл,
        хамтын  нөхөрлөл судалгааны  CSIRO (Commonwealth Scientific and Industrial Research Organisation) улсын байгууллага,
        Curtin  University  –Кёртений  технологийн  Их  сургуулиуд  боловсруулан,  Глициний  уусгалт  ба  Глицин  цианы  уусгалт
        (GlyLeach  ба GlyCat) гэсэн металлыг глицинээр уусгах технологийг   хөгжүүлсэн   бөгөөд Австралийн MPS  компани
        патентыг дэлгэрүүлэх, түүний хөгжүүлэлтийг эзэмшиж байна.
        Кёртины технологийн Их сургууль 2020.03.05–нд Евроазийн патентын байгууллагаас  034681(B1) дугаар бүхий  “Зэс,  үнэт
        металлыг уусгах арга” нэртэй бүтээлийн патентыг авсан байна [2].
        Энэхүү аргад исэлдүүлэгч хэрэглэн ердийн орчны температураас илүү өндөр температурт алттай  комплекс нэгдэл үүсгэдэг
        амин хүчил болон түүний уламжлалт нэгдлүүдийг агуулсан шүлтлэг уусмалаар алтыг уусган, баян уусмалаас алтыг тохирох
        аргаар  ялган авна.
        Судалгааны ажлыг хүдрийн дээжинд глицинээр, мөн түүнийг тодорхой хэмжээгээр циантай хольж урвалж бэлдэн циан-
        глициний холимог (Glycat)-оор, дан цианы уусгалтаар өөрийн орны хүдрийн дээжинд алтыг уусгах туршилтыг явуулан,
        глицин нь “алт уусгагч” болохыг баталсан байна [5]. Иймд бид манай орны нөхцөлд глициныг дангаар болон цианидад
        нэмэлтээр ашиглан алтны хүдрийг уусгах боломжийг судлах зорилгыг тавилаа.
        2.  ОНОЛЫН ХЭСЭГ
        2.1. Глицин
        Глицин - аминцууны хүчил мөн амин этоны хүчил гэж нэрлэдэг.
        Хураангуйлал - «G» эсвэл «Gly»
        Химийн  томъёо - (C2H5NO2) — карбоксилын хүчлийн ангилалд хамаарах хамгийн энгийн органик алифат амин хүчил.
        Физик шинж чанар - чихэрлэг амттай, үнэргүй, хатуу, цахилгаан дамжуулдаггүй.
        Moлекул жин - 75.07
        Хими шинж чанар
         -   Уусах чанар:  усанд уусна. 25g/100 ml water @ 25C (77F).
         -   Пиридинд бүрэн, этанолд бага хэмжээгээр уусна
         -   Нягт :1.16 кг/м3
         -   Хайлах температур:233°C (451F)



                                                                                                      Хуудас 30
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36