Page 34 - GreenChemistry2023 Emhetgel
P. 34
Глицины уусгалтыг орчны температурт явуулж болох бөгөөд алтны хүдрийг уусгах тохиолдолд уусмалын зохимжтой
температур нь 60°C байна[1].
Зураг 6
Уусмалын температур болон уусмал дахь алтны агуулгын хамаарлын график
Глицинээр алтны хүдрийг уусгасны дараах үе шат нь баян уусмалаас алтыг ялгаж авах процесс юм. Энд баян уусмалаас
алтыг нүүрсэнд шингээх CIL, CIP, CIC гэх өргөн хэрэглэгддэг аргуудыг ашигладаг [1].
3. ЛАБОРАТОРИЙН ТУРШИЛТ
3.1. Туршилтын дээж
Глицинээр уусгах технологийн судалгааны лабораторийн туршилтыг гүйцэтгэх дээжийг нэгэн төрлийн, тогтвортой шинж
чанарт нь тулгуурлан аттестатчилсан стандартчилсан загвар (АСЗ)-аар сонгон авлаа.
Алтны хүдрийн аттестатчилсан стандартчилсан загвар нь Бороогийн алтны үндсэн ордынх болно. Бөөн дээж
сорьцлолтын болон дээжийн боловсруулалт, савлалтын ажил, дээжийн боловсруулалт, нэгэн төрлийн
шинжилгээг Геологийн Төв Лабораторид гүйцэтгэв.
Нунтаглагдсан бөөн дээжийг холигч төхөөрөмжөөр нэгэн төрлийн болгон хольсон бөгөөд ширхэглэгийн
шинжилгээгээр нунтаглагдсан дээжийн 95.93% нь 0.074 мм-ээс бага хэмжээтэй.0
Хүснэгт 1
Дээжийн аттестатчилсан утга
N-оролцогч
Хэмжих Аттестатчилсан
Элемент лабораторийн
нэгж утга (CV)
тоо
Au мг/кг 5.92 23
Ag мг/кг 1.18 15
Хүснэгт 2
Анхдагч дээжийн бодисын найрлага, эрдэслэг бүрэлдэхүүн
Эрдсийн нэр Эзлэх хувь
(%)
Кварц 86.2
Серицитэд хувирсан хээрийн жонш 8.2
Мусковит- серицит 1.5
Кальцит 1.1
Хлорит, эпидот 0.6
Лимонит(гидрогетит) 2.3
Хуудас 33