Page 37 - GreenChemistry2023 Emhetgel
P. 37
[4] Huan Li, Elsayed Oraby , Jacques Eksteen and Tanmay Mali, “Extraction of Gold and Copper from Flotation
Tailings Using Glycine-Ammonia Solutions in the Presence of Permanganate”, Minerals 2022, 12, 612.
[5] Brigitte Seaman, Tim Newton, Elsayed Oraby, “Development of glycine-cyanide leach process for gold-copper
concentrate”, ALTA 2019.
НОГООН ХИМИЙН 12 ЗАРЧИМД НИЙЦСЭН БАЙДАЛ
1 Хог хаягдлаас урьдчилан сэргийлэх -Glyleach ба GlyCat технологи нь үүсмэл ордын ядуу
агуулгатай хүдэр, балансын бус хүдэр, баяжуулалтын бүтээгдэхүүний хаягдал, Е-электроникийн
хаягдал, технологийн бусад хаягдалаас Cu, Au, Ag, Ni, Co зэрэг элементийг уусгах, цианидын хэрэглээг
5-10 дахин эрс бууруулсан, хортой хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлсэн энгийн үр дүнтэй арга юм.
2 Атомын эдийн засаг -Глицины уусгалтын аргад эцсийн бүтээгдэхүүний найрлагад синтезийн явцад
ашигласан урвалжуудын аль болох олон атомыг агуулсан байхаар төлөвлөдөг.
Химийн урвал - Cu
Cu2S + 4NH2CH2COOH + 2.5O2 + 2NaOH = 2Cu(NH2CH2COO)2 + Na2SO4 + 3H2O
2CuFeS2+4(NH2CH2COOH)+8.5O2+8NaOH = 2Cu(NH2CH2COO)2 +2Fe(OH)3+4Na2SO4 + 3H2O
Химийн урвал - Аu
4 Au+8NH2CH2COOH + 4NaOH + O2 →4 Na[Au(NH2CH2COO)2 ] + 6H2O
-
2-
2-
Au + Cu(NH2CH2COO)2 + 2NH2CH2COO → Au(NH2CH2COO)2 + Cu(NH2CH2COO)2
3 Аюул багатай химийн синтез - Глицинээр (C2H5NO2) уусгах арга дээр суурилсан цианы хэрэглээг
бүрэн халах глицинээр уусгах (GlyLeach) ба цианы хэрэглээг эрс багасгах гликат (GlyCat) гэсэн хоёр
технологийн зорилго нь аюултай химийн бодисын хэрэглээг эрс багасгах, улмаар огт хоргүй бодисыг
ашиглах явдал юм.
4 Аюулгүй химийн бодис боловсруулах -Мал амьтны тэжээл, эмийн болон эрүүл мэндийн
бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигладаг аминоцууны хүчил глицинийг (C2H5NO2) уусгагчаар ашиглах
тохиолдолд глицин ба цианы уусгалтын үеийн металл авалт ижил түвшинд байгаа нь “аюулгүй химийн
бодисыг боловсруулахын зэрэгцээ үйл ажиллагааны үр нөлөөг хадгалах” 4-р зарчимд нийцэж байна.
5 Аюулгүй уусгагч ба туслах бодисууд - Аминохүчлийн уламжлалт нэгдлүүд нь ди ба трипептидүүд
байна. Хүдэр олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг явуулж буй газарт нь төрөл бүрийн бичил биетэн,
бактери бүхий тохиромжтой тэжээллэг орчноос Achromobacter paradoxus; Aeromonas hydrophila;
Aeromonas sp.; Bacillus circumlans; Bacillus megaterium; Bacillus mesentericus; полимикс бактери;
Bacillus subtilis; Bacillus sp.; Candida sp.; Chromobacterium flavum; Penicillium sp.; Pseudomonas
aerginosa; Pseudomonas liquefaciens; Pseudomo nas putida; Pseudomonas sp зэрэг бактериас гарган
авч, дахин ашиглахад идэвхжилт нь өндөр, цаг хугацааны туршид тогтвортой байдаг.
6 Эрчим хүчний хэмнэлттэй зураг төсөл - GlyLeach технологийг ашиглах үед уламжлалт дулаан
солилцоо ба нарны дулааныг ашиглан шаардлагатай температурыг (максимум 60 C) гарган авах
0
боломжтой бол GlyCat технологийн уусгалтанд дулаан шаардлагагүй юм.
9 Катализ - Хүдэр агуулагдах зэсийн нэгдлүүд нь алтны глицины уусгалтанд катализаторын үүргийг
гүйцэтгэн, зэсийн нэгдлийн зарцуулалтыг багасган, өртөг зардалгүй, хог хаягдал багатай урвалыг
ашиглах боломжийг олгоно.
10 Доройтлын зураг төсөл- Алтны уусгалтанд глицины исэлдүүлэгч, катализатор чухал үүрэгтэй
бөгөөд исэлдүүлэгч болгон ашигладаг агаарын хүчилтөрөгч, устөрөгчийн хэт исэл, перманганат кали
нь задрахдаа манганы давхар исэл, кальцийн оксалат, болон азот үүсдэг нь байгальд хор хөнөөл
багатай юм. Glyleach, GlyCat нь химийн нарийн төвөгтэй байдал болох хүндрэлтэй зарим дагавар
Хуудас 36