Page 39 - GreenChemistry2023 Emhetgel
P. 39
1.3. "Хуш модны самрын ясны хими технологийн судалгаа" С.Батбилэг Д.Батхишиг
Б.Пүрэвсүрэн ХХТХ Нүүрсний хими технологийн лаборатори
Санжаа Батбилэг, Дамдин Батхишиг, Барнасан Пүрэвсүрэн
Хими, химийн технологийн хүрээлэн, Нүүрсний хими технологийн лаборатори ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн байр,
Энхтайваны өргөн чөлөө 54б, 14-р хороолол,13-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар 13330, Монгол Улс
Хураангуй
Хуш мод бол фитонцид, эфирийн тос ялгаруулан орчны агаарыг цэвэршүүлдэг, экологийн хувьд ач холбогдол бүхий үнэт мод
юм. Мөн хуш модны самар нь хүнсний чухал бүтээгдэхүүн төдийгүй хүнсний сайн чанарын тосны түүхий эд болдог. Манай
оронд самар ургадаг хушин ойн талбай 683.9 мян.га, нөөц 120.8 сая шоометр бөгөөд нийт ойн талбайн 5.6 хувь, ойн нөөцийн
9.2 хувийг эзэлдэг. Монгол улс түүхий самар экспортлохыг хориглодог бөгөөд самрын идээг яснаас нь салгаад экспортолдог
хэд хэдэн компани байдаг. Жил бүр экспортлох самрын квотыг олгодог, тухайлбал өнгөрсөн жил 24 мян.тн самар хураах квот
тогтоожээ (МОНЦАМЭ, 2020). Үйл ажиллагаа явуулж буй компаниуд самрын ясыг хогийн цэгт хаяж, хүмүүс хүнсэнд
хэрэглэсэн самрын ясаа хаа тааралдсан газраа хаяж гудамж талбай, байгаль орчноо бохирдуулсаар байна. Иймээс, бид хог
хаягдал болоод байгаа самрын ясны техник-химийн шинж чанарыг судалж, дулааны аргаар боловсруулж нэмүү өртөг
шингэсэн бүтээгдэхүүн бий болгох боломжийг эрэлхийлж судалгааны ажлаа гүйцэтгэсэн.
Самрын ясны техникийн үзүүлэлтээс харахад үнсний гарц бага 0.69% нүүрстөрөгч 55.57% агуулсан органик түүхий эд юм.
о
о
Дулааны боловсруулалтын туршилтыг 500 С-ын температурт 20 С/мин хурдтай 80 минутын хугацаатайгаар явуулж
нүүрсжсэн хатуу үлдэгдэл 30%-ийн гарцтай мөн шингэн бүтээгдэхүүн болох давирхайг хамгийн их буюу 13%-ийн гарцтай,
хийн бүтээгдэхүүн 24% гарцтай байх тохиромжтой горимыг тогтоосон. Нүүрсжсэн хатуу үлдэгдлийг 800°С-ын температурт,
80 минутын хугацаатай усны уураар идэвхжүүлэхэд иод шингээх чадвар нь 54.3%, метилен хөхийн шингээлт 358 мг/г
болохыг тодорхойлов. Үүнээс гадна нүүржсэн хатуу үлдэгдлийг самрын боргоцойтой халуун шахалтын аргаар брикетлэн бат
бөхийн үзүүлэлт 90%, илчлэг чанар 5886 ккал/кг, үнс 1,45% цэвэр органик шахмал түлш гарган авах боломжтойг туршиж,
ашигтай загвар батлуулсан. Самрын ясны пиролизын давирхайн найрлагыг GS/MC-ийн шинжилгээний аргаар тодорхойлж,
давирхайг фракцлан нэрэхэд тунгалаг бүтээгдэхүүн 64% гарцтай байгааг тооцсон.
Самрын ясны энэхүү хими-технологийн судалгаа нь бусад биомассыг дулааны аргаар боловсруулахад харьцуулах, ашиглах
суурь өгөгдөл, судалгааны материал болно. Тухайлбал, Монгол Улс 18 сая га ойтой. Манай орны ойд хөгширсөн мод, унанги
болон хатсан мод ургаж байгаа модныхоо 40 хувьтай тэнцэх хэмжээтэй байгааг судлаачид гаргасан байна. Мөн ойд
цэвэрлэгээ хийх нь ойн түймрийн тоог 2 дахин, түймэрт өртөх талбайн хэмжээг 3-4 дахин бууруулах, хөнөөлт шавжийн
аюулаас хамгаалах, байгалийн аясаар нөхөн ургах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой (МОНЦАМЭ, 2020). Үүнээс харахад
манай оронд нүүрстөрөгч агуулсан хаягдал түүхий эдийн нөөц багагүй байгаа, эдгээрийн техник химийн шинж чанарыг
судалж, боловсруулах чиглэлийг оновчтой сонгож, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэнд
оруулах нөхцөл боломжууд байгааг онцолж байна.
Түлхүүр үг: Пиролиз, Нүүрсжсэн үлдэгдэл, Давирхай, Идэвхжүүлсэн нүүрс, Шахмал түлш, Боргоцой
Оршил
Монгол оронд дэлхийн хушин ойн нөөцийн 1.8 хувь буюу 630.1 мянган га талбай бүхий хушин ой
Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг 10
аймгийн 63 сум, Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн санд тархан ургадаг(Б.Удвал, 2020). Сүүлийн
жилүүдэд бидний судалгааны ажлын нэг үндсэн чиглэл болох органик түүхий эдүүдийн пиролизын
судалгааны хүрээнд байгалийн үндсэн органик түүхий эд болох төрөл бүрийн нүүрс,занар
(Б.Пүрэвсүрэн, 2006)(B.Purevsuren Y. D., 2016)(Batbileg.S, 2019), амьтны гаралтай цэвэр органик түүхий
эд сүүний ээдэмцэр (B.Purevsuren Y. D., 2001)(Purevsuren.B. A. D., 2001)(Даваажав.Я., Ээдэмцэрийн
пиролизын давирхайны химийн бүрэлдэхүүн, 2006), зарим нэг хаягдал органик түүхий эдүүд болох
малын яс (Даваажав.Я., Ясны пиролизын давирхайны химийн бүрэлдэхүүн, 2006)(Purevsuren.B. A. G.,
2004),(Purevsuren.B. A. N., 2004), модны үртэс (Batbileg.S, 2019)(Barnasan Purevsuren, 2018), нэг
удаагийн хэрэглэсэн тариур (Iv.Glavchev, 2002), (Munkhjargal Sh., 1998),(Purevsuren.B. D. K.,
2009)зэрэг түүхий эдүүдийн пиролизын туршилтуудыг хийж гарган авсан хатуу, шингэн ба хийн
бүтээгдэхүүнүүдийн гарц хэмжээг тогтоож тэдгээрийн техникийн шинж чанар, химийн бүрэлдэхүүн ба
хэрэглээний чиглэлийг тогтоох ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна. Эдгээр ажлын хүрээнд органик
хатуу хог хаягдал болох самрын ясыг судалгааны обьектоор сонгон авсан. Хаягдал самрын ясыг
цуглуулж пиролизын процесс (халууны арга) аргаар боловсруулж нүүрсжсэн хатуу үлдэгдлийг усны
уураар нэмэлт боловсруулалт хийж, нүх сүвэрхэг чанарыг нь нэмэгдүүлэн шүүгч шингээгч материал
болгон ашиглахаас гадна нэгэн төрлийн сайн чанарын шахмал түлшээр ашиглах бүрэн боломжтой.
Мөн давирхай нь найрлагандаа олон тооны органик нэгдлүүдийг агуулдаг учраас химийн үйлдвэрийн
Хуудас 38