Page 41 - GreenChemistry2023 Emhetgel
P. 41
(Vo−V1)∙0.0127∙100∙25
Х% = (1)
∙10
Үүнд: V1-тиосульфатын зарцуулалт, мл; Vo–хоосон туршилтын тиосульфатын зарцуулалт, мл; m–
дээжний жин, г; 25–дээжин дээр нэмсэн 0.1н иодын уусмалын эзлэхүүн, мл; 0.0127– 0.1н, 1 мл Na2S2O3
уусмалд байх иодын молекул жин.
Идэвхжүүлсэн нүүрсний метилен хөхийн шингээлтийг тодорхойлох арга
Идэвхжүүлсэн нүүрсний метилен хөхийн шингээлтийг (ГОСТ 4453-74) стандарт аргын дагуу
тодорхойлсон. Энэ нь 1.5 нм-ээс их диаметртэй сүвний гадаргуугийн талаарх мэдээлэл өгдөг. 100-200
мг нунтаг хуурай идэвхжүүлсэн нүүрсийг 5 минутын зайтайгаар, бага хэмжээний метилен хөхийн
уусмалаар үйлчилж, өнгө нь арилахгүй болтол нь шингээлтийг явуулна. Шингээлтийг 1г нүүрсэнд
шингээгдсэн метилен хөхийн мг-ын хэмжээгээр (мг/г) илэрхийлнэ.
Брикет хийх арга
Хаягдал түүхий эдийг цуглуулан агаарт хатаана. Бутлагч төхөөрөмжөөр самрын ясыг 3 мм орчим
o
болгож жижиглээд 400 С-д халууны аргаар нүүрсжүүлээд нунтаглагч төхөөрөмжөөр 0.2 мм
ширхэгийн хэмжээтэй болгож бэлтгэнэ. Мөн боргоцойг 0.2 мм ширхэгтэй болгож бэлтгээд 2 түүхий
эдээ жингийн 50:50 харьцаатай хэмжин авч холиод ган хэвэнд чигжиж гидравлик штемпель
шахуургад байрлуулж 100 С–д халаан 400.0 кг/см даралтаар шахаж нягтруулна. Хэвэн дэх
2
o
шахмалыг тусгай түлхэгч төхөөрөмжөөр түрж гарган, хөргөөд савлана.
Үр дүн, хэлэлцүүлэг
Самрын ясны техникийн болон элементийн шинжилгээний дүн
Самрын ясны техникийн үндсэн үзүүлэлтүүд ба элементийн шинжилгээний үр дүнг тодорхойлон
дараах хүснэгтэнд үзүүлэв.
Хүснэгт 1. Самрын ясны техникийн болон элементийн найрлагын үзүүлэлт,% масс
Дэгдэмхий O daf
Үнсний Илчлэг Нийт -
Дээж Чийг бодисын Элементийн анализ
гарц ккал/кг хүхэр
гарц
W a A a A d V a V daf Q daf S a C daf H daf N daf O daf
Самрын яс 9.99 0.6 0.74 67.8 76.0 4912 0.16 55.64 5.82 1.73 36.81
Самрын яс 9.95 0.5 0.64 68.0 75.8 - 0.23 55.50 5.88 1.65 36.97
Дундаж 9.97 0.5 0.69 67.9 75.9 - 0.19 55.57 5.85 1.69 36.89
ялгавараар тооцсон
Хүснэгт 1-ээс үзэхэд самрын яс нь үнсний гарц маш бага (0.69%) цэвэр органик түүхий эд ба халаахад
органик масс нь амархан задарч дэгдэмхий органик нэгдлүүд (75.9%) ихээр үүсгэж байна (Batbileg.S,
2019). Элементийн найрлагаас харахад хүхрийн агуулга бага (0.1%), хүчилтөрөгчийн агуулга өндөр
байгаа нь дулааны аргаар боловсруулахад байгаль орчинд ээлтэй, химийн идэвх өндөртэй болохыг
харуулж байна.
Нил улаан туяаны спектрийн судалгааны дүн
Самрын ясны НУТ-ны спектрийг дараах зурагт харуулав.
Хуудас 40