Page 43 - GreenChemistry2023 Emhetgel
P. 43
Зураг 2. Самрын ясны халуун задралын термограмм: DTA, DTG, TG
Самрын ясны дээжийг азотын хийн орчинд 25-1100°С температурт халаахад нийт жингийн алдагдал
o
0
0
80%-д хүрсэн. Дээрх TG муруй нь 25-250 С, 250-600 С, 600-800 С гэсэн температурын интервалаас
0
бүрдсэн. Эхний шатанд (25-250 С) жингийн хорогдол нь дээжинд шингэсэн хий, чийгийг алдагдлыг
харуулдаг. Ерөнхийдөө үндсэн массын алдагдал нь 250-550 °C-ийн хүрээнд хамарч байна. Энд
дээжний органик массын задрал эрчимтэй явагдаж, шингэн (давирхай ба пиролизын ус) болон хийн
o
бүтээгдэхүүн ихээр үүсэж байдаг. Гурав дахь (600-800 С) шатанд жингийн алдагдал эрчимтэй буурч
бүтээгдэхүүний задрал дуусаж, үлдэгдэл нүүрсжиж буйг илтгэдэг (Batbileg.S, 2019).
Самрын ясны пиролизын судалгаа
Самрын ясны пиролизын туршилтуудыг лабораторийн жижиг стандарт кварцан ретортоор халаалтын
янз бүрийн температурт (200-800 о С) ижил халаалтын хурдтай (20 С/мин.)-гаар явуулж,
о
бүтээгдэхүүнүүдийн гарцыг тодорхойлж хүснэгт 3-д үзүүлэв.
Хүснэгт 3.Самрын ясны шилэн ретортын пиролизын туршилтын дүн,%
Хүснэгт 3-
Дээжийн Хатуу Давирхайн Усны Хий+
o
Дээж T C t [мин] аас
масс,[г] үлдэгдэл,% гарц,% гарц,% алдагдал,%
үзэхэд
1.0528 200 80 93 0.56 1.68 4.76
1.0189 300 80 42.85 4.66 14.01 38.48
1.0093 400 80 33.35 7.71 23.16 35.78
Самрын 1.0292 500 80 29.98 13.09 33.29 23.64
яс
1.0611 600 80 26.75 10.32 30.98 31.95
1.0065 700 80 26.57 8.16 24.49 40.78
1.0611 800 80 23.54 6.90 20.73 48.83
о
халаалтын температурыг 200-800 С хүртэл ихэсгэхэд самрын ясны органик массын халууны задралын
дүнд пиролизын хатуу үлдэгдлийн гарц эрчимтэй багасаж харин халууны задралаар үүссэн шингэн ба
хийн бүтээгдэхүүний гарц тодорхой температур хүртэл тухайлбал, давирхайных 500 С хүртэл өсөөд
о
цаашид буурч байна. Энэ нь эхлээд органик массын халууны задрал эрчимтэй өсөөд буурч байгаатай
о
холбоотой. Пиролизын хийн бүтээгдэхүүний хувьд өндөр температурт тухайлбал 600-800 С нэлээд
өсөж байгаагаараа онцлог байна. Энэ нь өндөр температурт давирхайны зарим хэсэг задралд орж
түүний гарц багасан хийн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлдэг. Самрын ясны пиролизын эдгээр цуврал
туршилтуудын дүнгээс үзэхэд халуун задралын дүнд нүх сүвэрхэг бүтэц сайтай шингээгч материал
гарган авах боломжтойгоос гадна шингэн бүтээгдэхүүн давирхайн гарц их байх халаалтын хамгийн
зохимжтой температурыг 500 С гэж үзэж болохоор байна (Batbileg.S, 2019). Самрын ясны органик
о
Хуудас 42