Page 45 - GreenChemistry2023 Emhetgel
P. 45
Зураг 3. Самрын ясны пиролизын нүүрсжсэн үлдэгдлийн электрон микроскопын (SEM) зураг
Зураг 3-аас үзэхэд самрын ясны пиролизын хатуу үлдэгдлийн нүх сүвүүд бүх талбайгаараа болон орон
зайн хувьд жигд тархсан маш сайн хөгжсөн харьцангуй бага хэмжээстэй байгаагаараа онцлог байгаа
ба сайн чанарын шингээгч, шүүгч материал гарган авах түүхий эд болохыг харуулж байна.
Самрын ясны брикетийн судалгаа
Агаарын бохирдолд тавих шаардлага өндөр болсон өнөө үед дэлхийн улс орнууд сүрэл, үртэс, төрөл
бүрийн ургамлын хальс, боловсруулалтын шатаас гардаг хоёрдогч түүхий эдээр үйлдвэрлэдэг био
түлшийг ихээхэн ирээдүйтэйд тооцож үйлдвэрлэл, ашиглалтыг нь нэмэгдүүлсээр байна. Ийм түлш нь
хүхэр, хүнд ба хортой элементүүд бараг агуулдаггүй, үнс хаягдал багатайгаараа онцлог давуу
талтай.Төрөл бүрийн шахмал түлш үйлдвэрлэхэд барьцалдуулагч материалыг сонгох үр ашигтай
болгох нь нэлээд хүндрэлтэй асуудал байдаг. Бид судалгааны ажилдаа шахмалын барьцалдуулагчаар
(холбогч) самрын боргоцойг ашигласан бөгөөд боргоцойн давирхайлаг бодис нь халуун шахалтын
дүнд самрын ястай маш сайн барьцалдаж, шахмал түлшийг бат бөх шинж чанартай болгосон.
Судалгааны ажлын хүрээнд самрын яс болон пиролизын нүүрсжсэн үлдэгдлийг 2 мм-ээс бага
хэмжээтэй авч холбогчтой ба холбогчгүй шахаж брикетлэн техник үзүүлэлтүүдийг тодорхойлон дараах
хүснэгтэнд үзүүллээ.
Хүснэгт 5. Брикетын техникийн үндсэн үзүүлэлтүүд
№ Дээж Чийг, Үнслэг,% Дэгдэмхий Илчлэг, Бат бөх
a
W ,% бодисын гарц,% ккал/кг чанар
A a A d V a V daf Q daf унагаах
аргаар,%
1 Самрын ясны 1.59 2.06 2.12 20.42 22.1 7002.72 -
нүүрсжсэн үлдэгдэл
o
(400 C)
2 Ся-ны НҮ (450 C) 1.57 2.52 2.56 17.60 18.49 7095.15 -
o
3 Ся-ны НҮ (500 C 1.21 3.61 3.65 14.63 15.68 7320.62 -
o
4 Ся:боргоцой [50:50] 6.46 0.75 0.80 70.70 76.2 4387.83 92
5 Ся:боргоцой:ус 11.68 0.49 0.50 66.21 75.39 4506.54 90
[44:44:12]
o
6 НҮ (400 C): 3.58 1.4 4.45 51.35 54.06 5475.54 91
боргоцой:ус [40:40:20]
7 НҮ (450 C): 6.87 2.76 3.32 28.91 36.22 5626.25 78
o
боргоцой:ус [55:22:23]
8 Боргоцой [100] 7.1 0.73 0.78 67.95 73.72 4760.19 96
Ся-самрын яс, НҮ-нүүрсжсэн үлдэгдэл
Дээрх үзүүлэлтүүдээс харахад брикетын чийгийн агуулга, үнсний гарц багатай, илчлэг чанар сайтай,
бат бөхийн үзүүлэлт холбогчтой шахмалд 90%-иас дээш бүтээгдэхүүн гаргах боломжтойг харуулж
Хуудас 44