Page 50 - GreenChemistry2023 Emhetgel
P. 50
№ Баригдах Нийт агуулга, % Тодорхойлогдсон нэгдэл
хугацаа, мин
1 1.64 7.31 Бензол
2 2.57 1.20 Фуранил-1 этанол
3 3.05 7.12 Фенол
4 3.83 1.51 2-Метил фенол
5 4.13 12.32 3-Метил фенол
6 4.35 1.32 2-Метокси фенол
7 5.02 14.27 3,5 диметил фенол
8 6.25 2.89 Толуол, 2,3-диметокси
9 6.53 2.07 3-этил 5-метил фенол
10 6.87 2.36 4 этил 2-метокси фенол
11 6.98 1.44 2,3 дигидро 1инден
12 7.16 0.71 2-Метил нафталин
13 7.31 2.17 Pyrazine 2 этил 3-метокси фуразин
14 7.40 1.06 4 этил 1,2 диметокси бензол
15 7.69 2.21 6 метокси О-крезол
16 7.90 1.27 1Н-инденол
17 8.71 1.34 2-метил 5 гидроксил бензофуран
18 8.99 2.13 3,4 метилендиксонизол
19 9.12 1.58 2 метокси 4-пропенил фенол
20 9.25 1.64 5,7 диметил 1Н индазол
21 10.04 0.86 2 нафтенол
22 13.86 1.16 1,2 бензолкарбоксил хүчил
23 14.81 1.18 Дибутил фталат
24 16.46 1.94 9-октадеканы хүчил
25 20.81 2.81 Цикло октен
26 20.96 1.20 2-диметокси 7-гидрокси бензфуран
Хүснэгт 11 асфальтены фракцид (дихлорметанд уусдаг) нийт 26 органик нэгдлүүдийг таньж
тодорхойлсон бөгөөд эндээс ароматик нүүрсустөрөгчид 7.31%, алкил-ароматик нүүрсустөрөгчид
33.15%, гетроатаомт нэгдлүүд, фенолт нэгдлүүд, карбон хүчлүүд 30.31% байна (Batbileg.S, 2019).
ДҮГНЭЛТ
Самрын ясны техник үзүүлэлтүүдээс үнэлэхэд үнсний гарц болон хүхрийн агуулга маш бага, мөн
органик масс нь дэгдэмхий нэгдлүүдийг ихээр агуулдаг болохыг тодорхойлсон. Мөн самрын ясны
үнсний найрлагад калийн агуулга өндөр байгаа бөгөөд үнс нь суурилаг шинж чанартайд тооцогдож
байна.
о
о
Самрын ясны пиролизын туршилтуудыг 200-800 С-ын температурт 20 С/мин. хурдтайгаар 80
минутын хугацаанд явуулж, нүүрсжсэн хатуу үлдэгдэл, шингэн бүтээгдэхүүн болох давирхай, хийн
бүтээгдэхүүний гарцуудыг тооцож, нүүрсжсэн үлдэгдлийг 800°С-т 80 минутын хугацаанд усны
уураар боловсруулж иодын тоо 54.3%, метилен хөх шингээх чадвар нь 358 мг/г бүхий
идэвхжүүлсэн нүүрс гарган авах боломжтой байна. Мөн нүүрсжсэн хатуу үлдэгдэл болон боргоцойг
(50:50) харьцаатай авч халуун шахалтын аргаар брикетлэн стандартын шаардлага хангасан
шахмал түлш гарган авав.
Пиролизын давирхайг фракцлан нэрэхэд хөнгөн фракц 10.30%, дунд фракци 54.31 %, хүнд фракц
35.39%, гарцтай болохыг, мөн органик уусгагчид уусган тос, давирхай, асфальтены гэсэн бүлгүүдэд
хувааж GC/MS-ээр судласан дүнгээс үзэхэд самрын ясны пиролизын давирхайд ароматик, алкил-
ароматик, урт хэлхээ бүхий алкил-ароматик нүүрсустөрөгчид зонхилж байна.
НОМ ЗҮЙ
B.Purevsuren, Y. D. (2001). investigation on pyrolysis of casein . Journal of Termal analysis and calorimetry , 66, 743-
748.
Хуудас 49