Page 52 - GreenChemistry2023 Emhetgel
P. 52
1.4. "Сайжруулсан шахмал түлшний шинэ барьцалдуулагч гарган авах судалгаа"
Ш.Наранмандах Э.Сумъяабазар" МУИС. ШУС-ийн Химийн тэнхим
Сайжруулсан шахмал түлшний шинэ барьцалдуулагч гарган авах судалгаа
2*
1
Шинэнгийн Наранмандах , Эрдэнэчимэгийн Сумъяабазар
1 МУИС. ШУС-ийн Химийн тэнхим
2 МУИС. ШУС-ийн Биологийн тэнхим
*email: Baguu_1021@yahoo.com
Хураангуй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн
газрын 2018 оны 02 сарын 28 өдрийн 62 дугаар тоот тогтоолоор цахилгаан, дулааны эрчим хүч
үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдээс бусад иргэн, аж ахуй нэгжийг түүхий нүүрс
түлэхийг хориглосонтой холбоотойгоор “Таван толгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшийг
үйлдвэрлэх болсон. Бид сайжруулсан шахмал түлшинд ашиглах шинэ барьцалдуулагч гарган авч,
шинж чанарыг судлах зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэв. Импортоор авч байгаа болон дотоодын
барьцалдуулагчийн үндсэн найрлагыг судлахад 30-40% нь эрдэс шавар, 50-60 нь органик хэсэг
байгааг тогтоов. Уг дүнд тулгуурлан шинэ барьцалдуулагчийн найрлагыг зохиож туршив. Бид
дотоодын түүхий эдийн орцыг 60-95% байхаар тооцоолон 11 өөр хувилбараар шинэ барьцалдуулагч
гарган авч, шинж чанарыг харьцуулан судлав. Эдгээрээс дотоодын түүхий эдийн 65%-ийн орц
найрлагатай “хувилбар-8” барьцалдуулагч нь зуурамтгай чанар өндөр, барьцалдуулах чадвар бусад
хувилбараас хамгийн сайн байв. Химийн найрлагын судалгаагаар түүнд уусдаг цардуул 31.9%,
химийн найрлагын хувьд (SiO2) 25.50%, (Al2O3) 26.39%, K 0.34%, MgO 3.066%, (Ca) 0.37%, (Fe)
2.36%, (S) 0.18%, (P), 0.21%, (Mn) 0.0036% тус тус агуулагдаж байгааг тогтоов.
“Хувилбар-8” шинэ төрлийн барьцалдуулагчаар сайжруулсан шахмал түлш хийж, уг түлшний
техникийн үзүүлэлтүүдийг тогтооход чийг бага (0,39%), үнслэг бага (22.47%), дэгдэмхий бага
(19.17%), нийт хүхэр бага (0.86%), бат бэх чанар сайн (98.0%), илчлэг сайн (6106.6ккал/кг) байв.
Эдгээр үзүүлэлт нь сайжруулсан шахмал түлшний MNS 5679:2022 стандартыг бүрэн хангаж байна.
Шинж чанарын харьцуулсан судалгааны дүнгээр “Хувилбар-8” барьцалдуулагч нь имфортын
барьцалдуулагчаас илүү сайн чанартай байгаа нь батлагдав.
Түлхүүр үг: эрдэс шавар, цардуул, эслэг, органик хэсэг
Удиртгал
Дэлхийн улс орнуудын туршлагаас үзэхэд, ахуйн түлшний хэрэгцээг шахмал түлшээр хангах нь
экологи, нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой болох нь нэгэнт нотлогджээ. Шахмал түлшний
онцлог бол хэрэглэгчийн ахуйн шаардлагад нийцсэн, дулаан техникийн шаардлагыг хангасан, зуухны
ашигт үйлийн коэффициент өндөр нүүрстэй харьцуулахад хадгалалт ашиглалтын үед хаягдал
гардаггүй, хүрээлэн байгаа орчин, экологид сөрөг нөлөө багатай гэх мэтээр олон давуу чанартай юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны
02 сарын 28 өдрийн 62 дугаар тогтоолоор цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай
зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдээс бусад иргэн, аж ахуй нэгжийг түүхий нүүрс түлэхийг
хориглосон[1]. Үүнтэй холбоотойгоор “Таван толгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшийг
үйлдвэрлэх болсон бөгөөд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэлд 1 жилд 30-35 мян.тн
барьцалдуулагчийг хэрэглэж байгаагийн гуравны нэгд хүрэхгүй хувийг дотоодын аж ахуй нэгж
нийлүүлж байна. Цаашид дотоодын нөөц боломжийг ашиглан импортыг орлох барьцалдуулагч гарган
авч үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр, агаарын бохирдлыг бууруулахын
тулд агаарт дэгдэж буй хүхэр болон азотын ислүүдийг үнсэнд авч үлдэх боломжтой шинэ төрлийн
барьцалдуулагч гарган авах шаардлага тулгарч байна.
Хуудас 51