Page 55 - GreenChemistry2023 Emhetgel
P. 55

Импортоор авдаг барьцалдуулагчид уусдаг цардуулын агууламж 35-60% хүртэл, 20-30% эрдэс шавар,
        бентонит  зэрэг нэмэлт  20-30%,  дэгдэмхий  органик нэгдэл  20%,  чийг  8-9.5%  байв.  Харин дотоодын
        барьцалдуулагчийн үндсэн найрлагыг судлахад 7-31.2%-ийн цардуултай, үлдсэн агууламж нь эрдэс
        шавар, шохой болохыг тогтоов. Эдгээр үр дүнд тулгуурлан шинэ барьцалдуулагчийн найрлагыг бид
        зохиож туршив. Бид дотоодын түүхий эдийн орцыг 60-95% байхаар тооцоолон 11 өөр хувилбараар
        шинэ  барьцалдуулагч  гарган  авч,  шинж  чанарыг  харьцуулан  судлав.  Эдгээр  11  хувилбарын  орц
        найрлага ба зуурамтгай чанарыг Хүснэгт 3-т харуулав.


                           Хүснэгт 3. Шинээр гаргасан барьцалдуулагчийн үндсэн найрлага, зуурамтгай чанар


                                                          Хувилбарын дугаар
         №     Орц найрлага
                               1     2      3      4      5      6      7      8      9      10     11

           1   Найрлага 1*     60    60    35     40      35     35     90     -       -     60     40

           2   Найрлага 2*     28    33    20     20      20     25     -      60     55      -     20


           3   Найрлага 3*     5      -     5      -      5      -      5      5      5      5       2

           4   Цардуул         -      -    35     35      40     40     -      30     40     20     10

           5   Эслэг           7     7      5      5      -      -      5      5       -     5       8


               Дотоодын
           6   түүхий эдийн    93    93    60     60      60     60     95     65     60     65     62
               эзлэх %
               Зуурамтгай
           7                  173   217    136    197     5      5      64    394     54    123     433
               чанар, м*Па*с
         *найрлагын нэрийг нууцлан бичсэн болно.

        Судалгааны  дүнгээс  харахад,  шинээр  зохиосон  хувилбаруудаас  “хувилбар  11”  зуурамтгай  чанар
        хамгийн  өндөртэй  433  м*Па*с,  түүний  дараагаар  “Хувилбар  8”  394  м*Па*с  орж  байна.  Энэ  хоёр
        хувилбарын орц дахь дотоодын түүхий эдийн агууламжийг харьцуулбал “Хувилбар 8”-д 65%, харин
        “хувилбар 11”-д 62% байна. “Хувилбар 11”-д имфортын үнэтэй түүхий эд эслэг 3%-аар илүү агуулагдаж
        байна.  Өөрөөр  хэлбэл,  “хувилбар  11”  нь  арай  үнэтэй  барьцалдуулагч  гэсэн  үг  юм.  Бусад
        хувилбаруудын хувьд барьцалдуулагчийн хамгийн чухал чанар болох зуурамтгай чанар бага байгаа нь
        хүснэгтээс харагдаж байна.

        Шинээр гаргасан барьцалдуулагчдын эрдэс элементийн найрлагыг Хими, хими технологийн хүрээлэн,
        Гаалийн  төв  лаборатори,  АМГТЛ  зэрэг  итгэмжлэгдсэн  лабораторит  Рентген  флюресценцийн
        спектрометр (XRF) болон Рентген диффрактометр (XRD) багажаар тодорхойлсон үр дүнг хүснэгт 4-т
        нэгтгэн харуулав. Үр дүнгээс харахад, орц найрлага өөр учраас ялгаатай дүнгүүд гарсан. Хортой хүнд
        металл  болох  хүнцэл  “хувилбар  2”-оос  бусад    барьцалдуулагчдад  бага  0.007%  гарсан.  Зуурамтгай
        чанар өндөртэй сонгохоор сонирхож буй “хувилбар 8”-д хартугалгын агууламж 0.0016% байна, Энэ нь
        “хувилбар 11”-ийнхээс (0.0035%) 2 дахин бага байна.

        Хүснэгт 4. Шинээр гаргасан барьцалдуулагчдын эрдэс элементийн найрлагын харьцуулалт





                                                                                                      Хуудас 54
   50   51   52   53   54   55   56   57   58   59   60