Page 60 - GreenChemistry2023 Emhetgel
P. 60
1. Кальцийн гидроксиапатит бэлдмэлийн цочмог хорон чанарыг судалж, LD50-г тодорхойлох
2. Кальцийн гидроксиапатит бэлдмэлийн архагдуу хорон чанарыг судлах
3. Кальцийн гидроксиапатит бэлдмэлийн глюкокортикоидоор үүсгэгдсэн ясны сийрэгжилтэнд
нөлөөлөх үйлдлийг судлах
Судалгааны материал, арга зүй: Судалгааны ажлын ёс зүй: АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн
хяналтын хорооны 2022 оны 9-р сарын 12-ны өдрийн №2022/3-08 тоот хурлын шийдвэрээр туршилт
судалгаа хийх ёс зүйн зөвшөөрөл авсан.
Туршилтын амьтан: АШУҮИС-ийн Цөм лабораторит үржүүлж байгаа C57BL/6 үүлдрийн хулгана,
“Монос фарм” ХХК-ийн Эм судлалын хүрээлэнгийн амьтан үржүүлгийн газарт үржүүлсэн Wistar
үүлдрийн хархыг ашигласан.
Кальцийн гидроксиапатит бэлдмэл: Бугын эвэр нь жилд 1 удаа унах бөгөөд өөрөөрөө унасан бугын
ясан эврээс механик, ус болон шүлт, дулааны гэсэн 4 үе шатаар боловсруулалт хийж, кальцийн
нунтаг бэлдмэлийг гарган авсан. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд хийгдсэн XRD (X-ray
diffraction)-н шинжилгээгээр уг кальцийн бэлдмэл нь ямар нэгэн гадны хольцгүй, 100% кальцийн
гидроксиапатит болох нь тогтоогдсон ба энэ бэлдмэлийг нунтаг эмийн хэлбэрээр фармакологийн
туршилт судалгаандаа ашигласан.
Цочмог, архагдуу хорон чанарын судалгааны арга зүй: Кальцийн гидроксиапатит бэлдмэлийн цочмог
хорон чанар LD50-г тодорхойлох судалгааг Эдийн Засгийн Хамтын Ажиллагааг Хөгжүүлэх
Байгууллагын (OECD-Organization for Economics and Co-operation Development) 423, архагдуу хорон
7,8
чанарын судалгааг OECD 407 дугаар удирдамжийн дагуу явуулав. Кальцийн гидроксиапатит
бэлдмэлийг 1000 мг/кг, 2000 мг/кг тунгаар 45 хоногийн турш өдөр бүр уулгасан ба туршилт судалгааны
46 дах хоногт цусны ерөнхий шинжилгээ болон ийлдсийн Алат, Асат, шүлтлэг фосфатаза, креатинин
ба мочевины хэмжээг тодорхойлсон. Мөн хархны элэг, бөөр, зүрх, дэлүү ба ходоодны гистопаталогийн
шинжилгээг хийсэн. 9,10
Глюкокортикоидоор үүсгэгдсэн ясны сийрэгжилтэнд кальцийн гидроксиапатит бэлдмэлийн
нөлөөлөх үйлдлийг судлах арга зүй: Ясны сийрэгжилтийн эмгэг загвар үүсгэх судалгаанд C57BL/6
үүлдрийн эр хулганыг ашиглаж, кальцийн гидроксиапатит бэлдмэлийг 400 мг/кг, 800 мг/кг тунгаар 30
хоног уулгаж, дексаметазоныг 1 мг/кг тунгаар тарьж, ясны сийрэгжилтийн эмгэг загвар үүсгэсэн. 11
Туршилт судалгааны 31 дэх хоногт хулганаа егүүтгэж, ийлдсийн кальцийн хэмжээ, хулганы дунд
12
чөмөгний рентген зургийг Digital X ray sensor аппаратаар авч, ясны эдэд гистопатологийн шинжилгээг
хийсэн. 9,10
Статистик боловсруулалт: STATA-14 программыг ашиглаж, бүлэг хоорондын харьцуулалтыг one
way ANOVA, Tukey-t test ашиглан хийв. p<0.05 утгыг статистикийн ач холбогдолтой гэж үзсэн.
Судалгааны ажлын үр дүн:
Кальцийн гидроксиапатитын цочмог хорон чанарын судалгааны дүн: Туршилтын нэг
бүлэгт 6 амьтан байхаар 8 бүлэгт хувааж, кальцийн гидроксиапатитын бэлдмэлийг 3000 мг/кг, 4000
мг/кг, 5000 мг/кг, 6000 мг/кг, 7000 мг/кг, 8000 мг/кг, 9000 мг/кг ба 10000 мг/кг тунгаар уулгасан.
Хяналтын буюу эрүүл бүлэгт нэрсэн ус уулгасан. Туршилт эхэлснээс хойш 2 цагийн турш амьтдын
биеийн байдал болон зан төрхийн өөрчлөлтийг ажиглахад ямар нэг хордлогын шинж тэмдэг
илрээгүй. Кальцийн гидроксиапатит бэлдмэлийг 3000-10000 мг/кг тун хүртэл уулгахад 24, 48, 72
цагийн дараа туршилтын хулганууд бүгд амьд байсан. Кальцийн гидроксиапатит бэлдмэлийг
хулганад 10000 мг/кг тунгаас дээш уулгахад уг бэлдмэл их өтгөн байсан учраас цаашид уулгах
боломжгүй болсон. Иймээс уг бэлдмэлийн LD50 нь 10000 мг/кг-аас дээш гэж үзэж байна.
Кальцийн гидроксиапатитын архагдуу хорон чанарын судалгааны үр дүн:
Хуудас 59