Page 61 - GreenChemistry2023 Emhetgel
P. 61
Кальцийн гидроксиапатит бэлдмэлийн хархны биеийн жинд нөлөөлөх үйлдлийн судалгаа:
Туршилтын эхний өдөр болон кальцийн гидроксиапатит бэлдмэлийг уулгаснаас хойшхи 7, 14, 21, 28,
35 ба 45 дах хоногт хархнуудын биеийн жинг хэмжиж, эхний өдрийг бусад өдрүүдтэй болон хяналтын
бүлэгтэй харьцуулан судлахад биеийн жин буурсан үзүүлэлт ажиглагдаагүй (p>0.05). Харин туршилтын
эхний өдрийг 45 хоногтой харьцуулахад биеийн жин эрүүл буюу хяналтын бүлэгт статистик ач
холбогдол бүхий (p<0.05) ялгаатай нэмэгдсэн байна.
Кальцийн гидроксиапатит бэлдмэлийн хархны эрхтний туйлын ба харьцангуй жинд нөлөөлөх
үйлдлийн судалгаа: Судалгааны үр дүнгээс харахад 45 хоногийн турш кальцийн гидроксипататитыг
хэрэглэсэн хархнуудын элэг, дэлүү, зүрх, уушги болон бөөр зэрэг эрхтнүүдийн туйлын ба харьцангуй
жинг хяналтын бүлэг болон бүлэг хооронд харьцуулан судлахад эрхтний жинд ялгаа ажиглагдаагүй
болно (p>0.05). Үүнээс үзэхэд кальцийн гидроксиапатитыг удаан хугацаанд хэрэглэхэд эрхтний жинг
нэмэгдүүлэх болон багасгах нөлөөгүй байна гэж дүгнэж байна.
Кальцийн гидроксиапатит бэлдмэлийг хэрэглэсэн хархны цусны ерөнхий шинжилгээний дүн:
Кальцийн гидроксиапатит бэлдмэлийг хэрэглэсэн эрүүл болон туршилтын бүлгийн хархны цусны
улаан эс, цагаан эс, ялтас эс, гемоглобин ба цусны өнгө илтгэгчийн үзүүлэлтийг бүлэг тус бүрээр
дүгнэж, үр дүнг хүснэгт 1-д үзүүлэв.
Хүснэгт 1. Кальцийн гидроксиапатит хэрэглэсэн хархны цусны ерөнхий шинжилгээний үзүүлэлт
Бүлэг
Үзүүлэлт
Эрүүл бүлэг Ca 1000 мг/кг Ca 2000 мг/кг
3
WBC 10 /µl 8.64±0.61 7.01±1.89 7.32±1.28
6
RBC 10 /µl 6.551±1.07 7.249±0.56 7.462±0.56
HGB g/dl 12.3±1.47 13.8±0.74 13.73±0.92
HCT% 37.73±4.71 43.31±1.62 43.31±3.54
3
PLT 10 /µl 991.4±20.96 967.2±116.71 966.6±125.55
Кальцийн гидроксиапатит бэлдмэлийг 45 хоног 1000 мг/кг ба 2000 мг/кг тунгаар хэрэглэсэн хархны
цусны улаан эс, цагаан эс, ялтас эс, гемоглобин болон гематокритийн үзүүлэлтийг хяналтын болон
бүлэг хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй (p>0.05).
Кальцийн гидроксиапатит бэлдмэлийг хэрэглэсэн хархны биохимийн шинжилгээний үзүүлэлт:
Хархны цусны ийлдэст элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд Асат, Алaт, шүлтлэг фосфатаза,
бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтүүд креатинин, мочевины хэмжээг бүлэг тус бүрээр үзэж, үр дүнг
хүснэгт 2-д үзүүлэв.
Хүснэгт 2. Кальцийн гидроксиапатитыг хэрэглэсэн хархны биохимийн шинжилгээний үзүүлэлт
Үзүүлэлт Шүлтлэг Мочевин Креатинин
фосфотаза U/L mmol/L µmol/L
Бүлэг АЛАТ U/L АСАТ U/L
Эрүүл бүлэг 192.5±34.61 175.8±23.9 235.7±44.2 7.3±0.5 49.4±3.99
Кальцийн
198.9±31.35 193.0±25.5 231.4±39.8 7.21±0.92 49.5±3.44
гидроксиапатит 1000 мг/кг
Кальцийн
174.2±24.72 205.2±24.11 232.9±53.18 7.3±1.32 45.0±4.21
гидроксиапатит 2000 мг/кг
Кальцийн гидроксиапатитыг 45 хоногийн турш 1000 мг/кг ба 2000 мг/кг тунгаар хэрэглэсэн
хархны Асат, Алат болон шүлтлэг фосфатаза, креатинин ба мочевины хэмжээг хяналтын болон
Хуудас 60