Page 66 - GreenChemistry2023 Emhetgel
P. 66
28
бууруулж, ясны сийрэгжилтийн эсрэг үйлдэлтэй болохыг судлан тогтоосон байна. Судлаач F.Niu нар
хоёр талын өндгөвчийг авч ясны сийрэгжилт үүсгэсэн харханд бугын эврийн сууриас гаргаж авсан
коллагеныг 90 хоногийн турш өдөрт 800 мг/кг тунгаар уулгахад ясны эрдсийн нягтрал,
гидроксипролины агууламж нэмэгдсэн ба ийлдэс дэх шүлтлэг фосфатаза хэмжээ буурч байсан. Ясны
гистоморфометрийн шинжилгээгээр трабекулярын зузаан ба хоорондын зай, трабекуляр ясны
эзэлхүүн, кортикал ясны дундаж зузаанд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдсан ба ясны шингээлтийн
29
үзүүлэлтүүдийг бууруулж, алдагдлаас үр дүнтэй сэргийлж байгааг судлан тогтоосон. Бугын эврийн
суурь нь ясны жингийн алдагдлыг үр дүнтэй хянах, яс үүсэлтийг дэмжих, ясны шимэгдэлтийг
саатуулах, ясны бодисын солилцооны тэнцвэрт байдлыг зохицуулах байдлаар ясны сийрэгжилтээс
урьдчилан сэргийлэх, эмчлэхэд үр дүнтэй болохыг тодорхойлсон. 24,29
Бидний судалгаагаар бугын ясан эврээс гаргаж авсан кальцийн гидроксиапатитын бэлдмэл нь
дексаметазоноор үүсгэгдсэн ясны сийрэгжилтийн үед эмгэг бүлэгтэй харьцуулахад хулганы кортикал
яс, трабекул нь харьцангуй зузаан байсан ба уг бэлдмэл нь ясны матриксийг дэмжих замаар ясны
сийрэгжилтийн эсрэг үйлдэл үзүүлсэн байх магадлалтай гэж үзэх боломжтой бөгөөд дээрхи
судлаачдын үр дүнтэй ойролцоо байна.
Дүгнэлт:
1. Кальцийн гидроксиапатит бэлдмэлийг хулганад уулгасан цочмог хорон чанарын судалгаагаар LD50
нь 10000 мг/кг-аас дээш болохыг тогтоосон ба OECD-ийн удирдамжийн хорон чанарын ангиллаар
авч үзэхэд практикийн хувьд хоргүй гэсэн ангилалд багтаж байна.
2. Кальцийн гидроксиапатитын бэлдмэлийг харханд 45 хоногийн турш 1000 мг/кг ба 2000 мг/кг тунгаар
хэрэглэхэд үхэл гараагүй ба хордлогын шинж тэмдэг ажиглагдаагүй, цусны болон биохимийн
шинжилгээнд өөрчлөлт гараагүй байгаа нь кальцийн гидроксиапатит бэлдмэл хорон чанар багатай
болохыг тодорхойлж байна.
Кальцийн гидроксиапатит бэлдмэлийг 1000 мг/кг, 2000 мг/кг тунгаар хэрэглэсэн хархны бөөрний
сувганцарт шохойжилт бага зэрэг илэрсэн бол 2000 мг/кг тунгаар хэрэглэсэн хархны ходоодонд
өнгөц шалбархай илэрсэн байна.
3. Кальцийн гидроксиапатит бэлдмэл нь дексаметазоноор үүсгэгдсэн ясны сийрэгжилтийн эсрэг
үйлдэлтэй байна.
Ном зүй:
1. NIH Consensus Development Panel on Osteoporosis Prevention, Diagnosis, and Therapy. Osteoporosis
Prevention, Diagnosis, and Therapy. JAMA: The Journal of the American Medical Association.
2001;285(6):785-795.
2. Bessette L, Ste-Marie LG, Jean S, et al. The care gap in diagnosis and treatment of women with a fragility
fracture. Osteoporos Int. 2008;19(1):79-86.
3. Johnell O, Kanis J A. An estimate of the worldwide prevalence and disability associated with osteoporotic
fractures. Osteoporos Int. 2006;17:1726–1733.
4. C Cooper (IOF President); S Ferrari (Chair of the Committee of Scientific Advisors) on behalf of the IOF Board
and Executive Committee (JY Reginster, Chair of Committee of National Societies; B2nd Edition of IOF
Compendium of Osteoporosis. 25 September 2019
5. Brown JP. Long-Term Treatment of Postmenopausal Osteoporosis. Endocrinol Metab. 2021;36(3):544-552.
6. Fiume, E.; Magnaterra, G.; Rahdar, A.; Verné, E.; Baino, F. Hydroxyapatite for Biomedical Applications: A Short
Overview. Ceramics 2021, 4, 542–563
7. OECD GUIDELINE FOR TESTING OF CHEMICALS. Acute Oral Toxicity-Acute Toxic Class Method. 17th
December 2001.
8. Organisation for Economic Co-Operation and Development (OECD), Guidelines for Testing of Chemicals,
Repeated Dose 28-days Oral Toxicity Study in Rodents #407, Paris, France; 1995.
9. Luna LG. Manual of Histologic Staining Methods of the Armed Forces Institute of Pathology. McGraw-Hill; 1968.
10. Slaoui, M.; Fiette, L. Drug Saf. Eval. 2011, 691, 69-82.
11. Claire L Wood, Ondrej Soucek, Sze C Wong, Farasat Zaman, Colin Farquharson, Lars Savendahl and
S Faisal Ahmed, Animal models to explore the effects of glucocorticoids on skeletal growth and structure.
Journal of Endocrinology. 2018.236:1
Хуудас 65