Page 63 - GreenChemistry2023 Emhetgel
P. 63
Зураг 3. Хархны ходоодны эдийн бичил бүтэц
Будаг ГЭ. Өсгөлт 10 а. Эрүүл бүлэг б. Кальцийн гидроксиапатит 1000 мг/кг в. Кальцийн гидроксиапатит 2000 мг/кг Тайлбар:
Хар сум өнгөц шалбархай үүссэн болохыг тэмдэглэв.
Глюкокортикоидоор үүсгэгдсэн ясны сийрэгжилтэнд кальцийн гидроксиапатит бэлдмэлийн
нөлөөлөх үйлдлийн судалгааны үр дүн:
Цусанд кальци тодорхойлсон үр дүн: 31 дэх хоногт цусны ийлдсийн кальцийн хэмжээг тодорхойлоход
эрүүл бүлэгтэй харьцуулахад (2.6±0.21 ммоль/л), эмгэг бүлэгт 75%-иар (1.48±0.13 ммоль/л), стандарт
бүлэгт 28%-иар (2.0±0.08 ммоль/л), кальцийн гидроксиапатит бэлдмэлийг 400 мг/кг тунгаар хэрэглэсэн
бүлэгт 43%-иар (1.76±0.11 ммоль/л), 800 мг/кг тунгаар хэрэглэсэн бүлэгт 32%-иар (1.96±0.16 ммоль/л)
тус тус буурсан байна.
Хулганы дунд чөмөгний рентген шинжилгээ: Хулганы дунд чөмөгний рентген зурагнаас харахад эрүүл
бүлэгт кортикол яс рентген тодрол ихтэй харагдаж байгаа бол эмгэг бүлэгт кортикал яс зарим
газраараа нимгэрч, рентген тодрол буурсан байгаа нь ясны сийрэгжилтийн эмгэг загвар үүссэн болохыг
баталж байна. Харин стандарт болон кальцийн гидроксиапатит бэлдмэлийг хэрэглэсэн бүлэгт эмгэг
бүлэгтэй харьцуулахад кортикол яс тод харагдаж байна (Зураг 4).
а б в г д
Зураг 4. Хулганы дунд чөмөгний рентген шинжилгээ
а. Эрүүл бүлэг б. Эмгэг бүлэг в. Стандарт бүлэг,
г. Кальцийн гидроксиапатит 400 мг/кг д. Кальцийн гидроксиапатит 800 мг/кг
Ясны эдийн гистологийн шинжилгээний дүн: Эрүүл бүлгийн хулганы дунд чөмөгний кортикал ясны
зузаан 85±30.4 рх, трабекулын зузаан 32.838±10.32 рх хэмжээтэй, шавиа чөмөг, остеоцит эсүүд тод
харагдаж байна (Зураг 5а). Эмгэг бүлэгт хулганы дунд чөмөгний кортикал ясны зузаан 17.33±5.7 рх,
зарим хэсгээр яс хайлж, тасарсан байсан ба трабекулын зузаан 4.0±1.26 рх болж нимгэрч, зарим хэсэгт
трабекулууд задарч, тасархайтсан, ууссан, трабекул хоорондын зай өргөссөн, хоосон хөндий үүссэн,
остеоцит эсийн тоо эрс цөөрсөн байгаа нь глюкокортикоидоор ясны сийрэгжилт үүссэн болохыг баталж
байна (Зураг 5б). Стандарт бүлэг буюу алендронатыг 10 мг/кг тунгаар хэрэглэсэн хулганы дунд
чөмөгний кортикал ясны зузаан 47.17±15.3 рх, трабекулын зузаан 14.33±2.1 рх болж нимгэрсэн,
трабекул завсраар цус төлжлийн эсүүдийн бөөгнөрөлтэй, остеоцит эсийн тоо цөөрсөн байна (Зураг
5в). Кальцийн гидроксиапатит бэлдмэлийг 400 мг/кг тунгаар хэрэглэсэн хулганы дунд чөмөгний
кортикал ясны зузаан 27±11.3 рх, трабекулын зузаан 8.67±0.8 рх болж нимгэрч, зарим хэсэгт
трабекулууд тасархайтсан, остеоцит эсийн тоо цөөрсөн байна (Зураг 5г). Кальцийн гидроксиапатит
бэлдмэлийг 800 мг/кг тунгаар хэрэглэсэн хулганы дунд чөмөгний кортикал ясны зузаан 30.5±12.9 рх,
трабекулын зузаан 11.17±1.6 рх болж нимгэрч, зарим хэсэгт трабекулууд, тасархайтсан, остеоцит
эсийн тоо цөөрсөн байна (Зураг 5д).
а б в
г
д
Хуудас 62