Page 59 - GreenChemistry2023 Emhetgel
P. 59
1.5. "Кальцийн гидроксиапатит бэлдмэлийн фармакологийн зарим судалгаа" Г.Энхмаа,
Д.Тэмүүлэн, М.Гандорж, Х.Гэрлээ, Б.Баасанжаргал, Ц.Чимгээ, Ч.Ерөөлт, Эм судлалын
тэнхим БАС АШУҮИС
Г.Энхмаа, Д.Тэмүүлэн, М.Гандорж, Ц.Чимгээ,Ч.Ерөөлт
Эм судлалын тэнхим, Био-Анагаахын сургууль, АШУҮИС
Хураангуй: Кальцийн гидроксиапатит нь яс болон шүдний эдэд агуулагдах гол эрдэс бодис юм. Орчин үед кальцийн
гидроксиапатитыг био-анагаах ухаанд эмийн бодисын ялгаралтыг хянах матриц болгох, ясны эд эсэд материал нөхөх, ясны
сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, ясны хугарлын эдгэрэлтийг хурдасгаж, нөхөн төлжилтийг дэмжих зорилгоор өргөнөөр
хэрэглэж байна. Иймээс бид бугын ясан эврээс гаргаж авсан кальцийн гидроксиапатит бэлдмэлийн цочмог, архагдуу хорон
чанар, глюкокортикоидоор үүсгэгдсэн ясны сийрэгжилтэнд нөлөөлөх үйлдлийг судласан. Цочмог, архагдуу хорон чанарын
судалгааг C57BL/6 хулгана, Wistar үүлдрийн харханд OECD-407, 423 удирдамжийн дагуу явуулсан. Дексаметазоноор C57BL/6
хулганад ясны сийрэгжилтийн эмгэг загвар үүсгэж, дунд чөмөгний ясны рентген зураг, ясны эдийн гистопатологийн
шинжилгээг хийсэн. Кальцийн гидроксиапатитыг 3000 мг/кг-10000 мг/кг тунгаар уулгахад хордлогын болон зан төрхийн
өөрчлөлт илрээгүй ба 24, 48, 72 цагийн дараа хулганууд бүгд амьд байсан. Уг бэлдмэлийг хулганад 10000 мг/кг-аас их тунгаар
хэрэглэх боломжгүй байсан тул LD50 -г 10000 мг/кг-аас дээш гэж үзсэн. Кальцийн гидроксиапатитыг 1000 мг/кг, 2000 мг/кг
тунгаар харханд 45 хоногийн турш хэрэглэхэд үхэл гараагүй ба цусны ерөнхий шинжилгээ, Асат, Алат, шүлтлэг фосфатаза,
креатинин ба мочевин хэвийн байсан. Гистопаталогийн шинжилгээнд эрүүл болон кальцийн гидроксиапатитыг хэрэглэсэн
хархны элэг, дэлүү, зүрхний эдэд эмгэг өөрчлөлт илрээгүй. Харин кальцийн гидроксиапатитыг 1000 мг/кг, 2000 мг/кг тунгаар
хэрэглэсэн хархны бөөрний сувганцарт завсрын эдийн шохойжилт бага зэрэг, 2000 мг/кг тунгаар хэрэглэсэн хархны ходоодонд
өнгөц шалбархай илэрсэн байна. Дексаметазоноор үүсгэгдсэн ясны сийрэгжилтийн судалгааны үр дүнгээсхарахад уг
бэлдмэлийг хэрэглэсэн бүлэгт эмгэг бүлэгтэй харьцуулахад цусны кальцийн хэмжээ их, рентген зурагт дунд чөмөгний
кортикал яс тодролтой, гистологийн шинжилгээнд кортикал яс,трабекул ясны зузаан их, остеоцит эсийн тоо олон байгаа нь
ясны матриксийг дэмжих замаар яс сийрэгжилтийн эсрэг үйлдэл үзүүлсэн байх магадлалтай байна. Бугын ясан эврээс гаргаж
авсан кальцийн гидроксиапатын бэлдмэл нь хорон чанар багатай, дексаметазоноор үүсгэгдсэн ясны сийрэгжилтийн эсрэг
үйлдэлтэй байна.
Түлхүүр үг: Хорон чанар, хулгана, харх, ясны сийрэгжилт
Үндэслэл: Ясны сийрэгжилт нь ясны эрдсийн нягтрал багасч, ясны бүтэц муудаж, бат бөх чанар буурч,
улмаар хугарал үүсэх мэдрэмтгий байдал нэмэгддэг ясны тогтолцооны өвчин юм. 1 Ясны
сийрэгжилтийн эмнэл зүйн илрэл нь хугарал бөгөөд нийт хугарлын 80 орчим хувь нь ясны
сийрэгжилттэй холбоотой байдаг. Ясны сийрэгжилт, түүнтэй холбоотой хугарал нь ясны бодисын
2
солилцооны архаг эмгэгийн хамгийн элбэг тохиолдох хэлбэр бөгөөд дэлхий дахинд эрүүл мэндийн
томоохон асуудал болж, жил тутам 8.9 сая хүн ясны хугарлаас болж шаналж байна. 50-иас дээш
3
насны хүн амын дунд гурван эмэгтэй тутмын нэг, таван эрэгтэй тутмын нэгд ясны сийрэгжилтээс
үүдэлтэй ясны хугарал тохиолдож байна. Ясны хугарал нь амьдралын чанарыг бууруулах, нас барах,
4
тахир дутуу болох, санхүүгийн дарамт ихсэх шалтгаан болдог тул хугарлын өндөр болон маш өндөр
эрсдэлтэй хүмүүсийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх болон ясны сийрэгжилтийн эсрэг эмчилгээг
5
оновчтой хийх шаардлагатай байна. Кальцийн гидроксиапатит нь яс болон шүдний эдэд агуулагдах
гол эрдэс бодис юм. Орчин үед кальцийн гидроксиапатитыг био-анагаах ухаанд эмийн бодисын
ялгаралтыг хянах матриц болгох, ясны эд эсэд материал нөхөх зэргээр өргөнөөр хэрэглэдэг. Кальцийн
гидроксиапатитыг ууж хэрэглэх нь ясны хугарлын эдгэрэлтийг хурдасгаж, нөхөн төлжилтийг сэргээхээс
гадна ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг.
6
Иймээс бид бугын ясан эврээс гаргаж авсан кальцийн гидроксиапатитын фармакологийн зарим
үйлдлийг судлах шаардлага урган гарсан.
Судалгааны зорилго: Бугын ясан эврээс гаргаж авсан кальцийн гидроксиапатит бэлдмэлийн
фармакологийн зарим үйлдлийг судлах
Судалгааны ажлын зорилт:
Хуудас 58